| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01037/И |
| Дугаар | 193/ШШ2025/00778 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2025/00778
| 2025 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 193/ШШ2025/00778 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, ******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,161,735.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Б. нь ******* банктай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр № тоот цалингийн зээлийн гэрээ, № тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны гэрээ байгуулан 17,200,000 төгрөгийг сарын 1,68%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах 14 хоногийн хугацаа олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлдэгч овогтой //-д холбогдуулан №0491/000398/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, № тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 15,292,442.12 төгрөг, хүүгийн төлбөр 833,219.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,074.48 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 13,000 төгрөг нийт 16,161,735.85 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие ******* банкны нэхэмжилсэн 16,161,735.85 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,161,735.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.ид 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,161,735.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-иас хариуцагч Б.ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,161,735.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,759 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 119,379.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 119,379.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА