2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/00790

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/00790

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, оршин суух, /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,731,561.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Н. нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 4,699,900 төгрөгийг 2,78% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 10 сараас эхлэн 619 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн зөрчил үүсгэсэн. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Н. нь байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 7,731,561.58 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийт 7,731,561.58 төгрөгийг 8 сарын хугацаатай төлөлт хийж төлж барагдуулна. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 966,446.58 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,731,561.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 07 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Н. өөрийн шүүхэд мэдүүлсэн и-мэйл хаягаар 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.3-д Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ, 754.4-д Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж заасанд нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Н. нь нэхэмжлэлийг гардан аваад 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг шүүхэд и-мэйл хаягаас ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 966,445 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 966,446.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,731,561.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,731,561.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 966,445 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 966,446.58 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,655 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.эс 69,327.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 69,327.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА