Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

М.т холбогдох  эрүүгийн

хэргийн талаар     

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариун нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  М.           

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор М.т холбогдох 2323000000195 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын *******а багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы , регистрийн дугаар /*******/

Шүүгдэгч М. нь О.тэй /нас барсан/ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын Олонтүрүү багийн нутаг “ийн ай” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.ын өмчлөлийн үхэр сүргээс 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ы ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бүлэглэн, машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.т оногдуулсан 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  10 дугаар сарын 20-ны өдөр  намайг Төв аймаг явж ажил хий гэж 2-3 удаа хэлсэн. Манай аав нэг удаа ирэхэд нь хүүхдээ чамтай явуулахгүй гэж хөөж явуулсан ба утсыг маань унтраалгасан. Тэгээд аавыг байхгүй байхад, хашааны ард ирээд дуудаад байхаар нь гарсан. Цамц, өмд, таавчигтайгаа гарсан, суу гэхээр нь машинд нь суусан. Хол явахгүй гэж хэлээд аймгийн төв орж ирсэн. Машинаа бүрэн засварт оруулна гээд засвар хийлгээд хоцорсон. Би хаяад хамаатныдаа ирсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа машиндаа суулгаад аваад явсан. маш зэрлэг талдаа. Би хэлсэн үгнээс нь гарч чаддаггүй айдаг байсан, бяр чадал сайтай залуу. Машиндаа 2-3 сая төгрөгийн засвар хийлгэсэн гэж хэлсэн. ахынд азарга зарсан, түүнээс 2 үхэр авч ирж засварын газар өгнө гээд намайг авч явсан. Тэгээд ахын үхэр гээд 2 үхэр гаргаж ирсэн. Баригдсан хойноо хулгайн үхэр гэдгийг мэдсэн. Аав, ээж, 2 зээ дүүгийн хамт амьдардаг. Аав эрхэлсэн ажилгүй, ээж хөгжлийн бэрхшээлтэй, 2019 онд өрөөсөн бөөрөө авхуулсан. 2024 онд ганц бөөрөндөө Улаан хотын 1 дүгээр эмнэлэгт 2 сарын 04-15 ны өдрийн хооронд 3-4 удаа хагалгаанд орсон боловч, хагалгаа амжилтгүй болж дахин 05 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орохоор төлөвлөгдсөн. Надтай хамт байсан нь хэрэгт холбогдож тэнсэн харгалзах шийтгэлтэй байсан. Тээврийн хэрэгсэл нь ийнх, 2 үхэр гаргаж машин засварт хэрэглэсэн. Үүнээс миний бие 100 төгрөг ч, авч хувьдаа  хэрэглээгүй тул, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. 2014 оны 09 сарын 14-ний өдөр машины аваарт орж, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа хагалгаанд орж, улмаар шээсний суваг тасарч, бөөр няцралттай, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас Улаан хотын Эх нялхсын эмнэлэгт дахин, дахин хагалгаанд орж эмнэлгийн хяналтад байдаг. Залуу хүнийхээ хувьд групп авч амьдрахыг хүсдэггүй учраас ой санамж муу, юу ярьснаа санадаггүй, шээсний сүвэнд гуурстай, даарч хөрж, хүйтэн нойтон юм идэж ууж болдоггүй, шээс боогддог тул энэ ялыг эдэлж давж гарч ирж чадахгүй тул ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Үйлчлүүлэгчийн ярьсанчлан хавтаст хэрэгт хэт нэг талыг барьсан баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Завхан аймгийн Улиастай сумаас ******* сум руу явна гэж гараагүй. Төв аймгийн Батсүмбэр сум явж, гэртээ харьж хувцсаа солих зорилготойгоор гарсан. О. нь замд явж байхдаа айлын үхэр авна гэж худлаа хэлээд М.ыг авч гарсан нь М.ын мэдүүлгээр тогтоогддог. М.ын тухайд, тухайн 2 үхрийг авна гэсэн зорилгогүй явсан. 2 үхрийг зарсан мөнгөнөөс өөрт нь авч ашигласан зүйл байхгүй. М.ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Энэ хэргийн М.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ хэргийн М.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс М.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзвэл, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. М.ын шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан өвчин бол шээс гарахгүй хориглогдох, задгайрах гэх өвчин байгаа. Энэ өвчин нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталсан А/152, А/366 тоот тушаалаар баталсан хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, баривчлах шийтгэлээс  чөлөөлөх өвчний жагсаалтын 2.10-т заагдсан. Тус тушаалын 2.1.3-т “аарцгийн үйл ажиллагааны хямрал буюу баас, шээс хориглогдох эсвэл задгайрах” гэсэн өвчин тусгагдсан байна. Мөрдөгч, яллагдагчаар татсан тохиолдолд, түүний хувийн байдлыг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч хувийн байдлыг шалгах шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах” талаар хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн аав *******ы мэдүүлэгт “... М. нь 2014 онд аваарт ороод шээсний суваг тасарсан. 4-5 удаа наркозод ороод эмчилгээ хийгдсэн ...” талаар мэдүүлэг өгсөн байдаг. Ийм мэдүүлэг өгсөн байхад шүүгдэгчийн хувийн байдлыг эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах ёстой байсан. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байсан. Энэ талаар хавтаст хэрэгт бэхжүүлсэн бол, анхан шатны шүүхээр ялаас чөлөөлөх эсэх асуудлыг ярих боломжтой байсан. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлээгүй учир, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчигдсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. О. нь М.ыг дээрэлхдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан *******ы мэдүүлэгт байдаг. М.ын тухайд О.ийн үгнээс гардаггүй байсан. Тухайн өдөр О.ийг эсэргүүцсэн бол өөрөө зодуулах , бэртэх, гэмтэх нөхцөл байдал байсан гэдгийг шүүгдэгч өөрөө ярьдаг.  Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Прокурорын зүгээс дүгнэлтээ танилцуулъя. Завхан аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.******* би, Монгол улсын Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн М.т холбогдох 2323000000195 дугаартай хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргаж ирүүлсэн. Энэ хүсэлт нь яллагдагч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн М.ын хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байсан тул прокурор уг хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянасны дараагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч М. нь О.тэй бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын Олон түрүү багийн “ийн ай” гэх газар байсан хохирогч Ч.ын өмчлөлийн үхэр сүргээс 2 бөөр нь цагаан улаан зүсмийн эр үхэр, шарга улаан зүстэй 2 эр үхрийг   улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, бусдад хэлэхгүйгээр нууцаар хулгайлан авч бусдад 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.ын мэдүүлэг, гэрч , , э, о, нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Завхан аймгийн сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж, М.т 1 жил 2 сарын хугацаагаар ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн ялын хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж дүгнэн, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдохгүй байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болсон хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан ... гэмт хэрэг үйлдсэн,гэм буруутай гэж үзэн 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч М. нь давж заалдах шатны шүүхэд хандсан асуудал нь ямар нэгэн нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй гомдол гаргасан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч М. нь О.тэй /нас барсан/ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын Олонтүрүү багийн нутаг “ийн ай” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.ын өмчлөлийн үхэр сүргээс 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Хохирогч Ц.ын “...Миний хүргэн дүү Б. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдийн үхэр сүргээ хашиж байгаад шүлхийн эсрэг тариа хийлгэсэн юм. Тэр өдрийн орой нь 18 цагийн үед тариа хийлгэж дуусаад үхэр сүргээ “ бэлчир” гэх газар руу туучхаад гэртээ ирсэн. Манай хоёр айл хамтдаа нэг дор байдаг ба манай хоёр айлын үхэр мал бас нэг дороо байдаг. Үхэр малдаа манай хүргэн дүү Б. байнга явдаг ба 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө хүргэн дүү Б. адуундаа явж байхдаа үхрээ туусан газраар буюу “ бэлчир” гэх газраар явахад машинаар үхэр хөөж туусан бололтой мөрнүүд байхаар нь үхрээ хайтал бэлчир гэх газрын баруун урд тал руу байдаг “ийн ай” гэх газарт 2 үхэр нядлаад гэдэс дотрыг нь гаргаж хаячхаад мах, арьс ширийг нь аваад явсан бололтой 2 хэсэг газарт үхрийн гэдэс дотор гаргаад хаячихсан мөн тэр хаясан гэдэс дотрын ойр хавьд нь баахан үхрийн болон машины дугуйны мөр байхыг хараад хүргэн дүү Б. цааш явж өөрсдийн үхрээ хайгаад олтол манай үхрээс 2 бөөр нь цагаан улаан зүсмийн эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд байхгүй болсон байхыг мэдээд над руу утасдаад урд шөнө танай үхэр дотроос 2 бөөр нь цагаан улаан зүсмийн эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр хоёрыг чинь “ийн ай”-д барьж авч нядлаад мах, арьс ширийг нь аваад явсан байна, та цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэхээр нь би “ийн ай” гэх газарт очиж 2 үхрийнхээ гэдэс дотрыг нь хараад мөн үхрээ бүртгэж үзээд манай өөрийн үхэр дотроос дээрх 2 үхэр байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/,

Гэрч Б.гийн “...Манай энэ хавийн айлууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүгд үхрүүддээ шүлхийн эсрэг тариа хийлгэсэн. Тэр өдөр Д. ах бид 2 “Таван ламын худаг”-ийн малын хашаан дээр өөрсдийн үхрүүдээ тууж очиж хашиж байгаад тариа хийлгэчхээд оройн 18 цаг болох гэж байхад тариагаа хийлгэж дуусаад үхрүүдээ “ бэлчир” гэх газар луу туучхаад гэртээ ирсэн. Ц. ах манай 2-ын үхрүүд хамт байдаг ба тариа хийлгэдэг өдөр манай 2-ын үхрүүд бүгд бүрэн байсан. Тэгээд тариа хийлгэсний маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед би адуундаа явж байхдаа үхэр байдаг газар буюу бэлчир гэх газраар мотоциклтой явж байтал олон тооны үхрийг машинаар хөөж туусан бололтой мөр байхаар нь нэг их тоогоогүй цаашаа явж байтал “ийн ай” гэх газарт 2 тусдаа газарт үхэр нядлаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад мах, арьс ширийг нь ачаад аваад явчихсан бололтой машины мөр байхаар нь энэ юу болов гээд өөрийн үхрүүдээ хайж явсаар байгаад тэр газраас нэлээн холоос олоод өөрсдийн үхрүүдээ бүртгэж үзэхэд Ц. ахын эзэмшлийн 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд нь байхгүй болсон байхаар нь би Ц. ах руу утасдаад “урд шөнө танай үхэр дотроос 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр хоёрыг чинь “ийн ай”-д барьж авч нядлаад мах, арьс ширийг нь аваад явсан байна. Та цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. ...Машины мөрийг нь дагаад явж байтал тэр машины мөр Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг “Хавирга” гэх газарт очоод замын урагшаа салаад нядалсан 2 үхрийнхээ шир, толгой, шийр зэргийг нь хаячхаад цаашаа Улиастай сумын чиглэлд явчихсан байсан юм. Тэгээд тэр машины хаясан байсан үхрийн шир, толгойг цагдаа нар дэлгээд бидэнд харуулахад Ц. ахын үхрээс байхгүй болсон байсан 2 үхрийнх нь шир, толгой мөн байсан юм.” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.гийн “ ...Ц. ахын эзэмшлийн 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд нь байхгүй болсон байсан. Тэгээд Б. Ц. ах руу утасдаж дуудахад Ц. ах “ийн ай” гэх газарт ирээд дараа нь цагдаад мэдэгдсэн ба цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийгээд тэр 2 үхрийн гэдэс дотрыг нь гаргаж хаясан газарт үлдсэн байсан машины мөрийг нь дагаж явж байтал тэр машины мөр Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг “Хавирга” гэх газарт очоод замын урагшаа салаад нядалсан 2 үхрийнхээ шир, толгой, шийр зэргийг нь хаячхаад цаашаа Улиастай сумын чиглэлд явчихсан байсан. Тэгээд тэр машины хаясан байсан үхрийн шир, толгойг цагдаа нар дэлгээд бидэнд харуулахад Ц. ахын үхрээс байхгүй болсон байсан 2 үхрийнх нь шир, толгой мөн байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,

Гэрч Ц.ын “...Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг “Айрагийн өвөр” буюу Тугалгат гэх гэх уулын зүүн талд манай сумын гэх залуу цагаан өнгийн приус-20 маркийн машинтай очоод зогсчихсон байхаар нь тэр машин дээр очиж зогсоод ий авч очсон 2 дугуйгаа тэнд буулгаж өгчхөөд ий, үй, ээ бид 4 цаашаа адуундаа шууд явсан юм. Би тэнд дугуйг нь буулгаж өгчхөөд цаашаа буюу Ховд-Улиастай, Улиастай-Ховд чиглэлд явдаг төв зам руу нийлээд Хавирга, Өвөр шийр, Адуун чулуун, Хар морьтын сээр гэх газруудаар яваад адуугаа бөөгнүүлчхээд орой нь ******* сумын төв рүү орж ирсэн. Тухайн үед тэр машинд дугуй хүргэж өгөхөд тэр машин нь приус-20 маркийн цагаан өнгөтэй суудлын машин байсан ба улсын дугаарыг нь би анзаараагүй. Тэр машинд манай сумын , аа гэх хоёр залуу явж байсан. Өөр хүн тухайн машинаас бууж ирж харагдаагүй. Тухайн үед аа, хоёрын сууж явсан тэр приус-20 маркийн автомашины зүүн талын урд дугуй нь хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,

Гэрч Б.ийн “...Тэгээд яваад очиход , аа нар Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Айрагийн өвөр буюу Тугалгат гэх уулын зүүн талын бэлд зогсож байсан юм. Тэр үед ээ ахын машинд үй, ээ, ээ ах бид 4 явж байсан ба ийн заасан тэр газарт очиход манай сумын , аа гэх 2 залуу машиныхаа гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид нар тэнд нь явж очоод ээ ах бид хоёр машинаас буугаад , аа нарт ахын өгч явуулсан 2 дугуйг буулгаж өгчхөөд цааш явсан. Тэр машинд манай сумын , аа гэх хоёр залуу явж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

Гэрч Э.гийн “...2023 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед байх би ажлаа хийгээд засварын газартаа байж байхад манай ******* сумын гэх залуу ажил дээр Prius-20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн машинтай ирээд машинаа надаар засуулъя, машиндаа солиулах бүх юмаа солиулъя, тэгээд манайд байгаа сэлбэгээс сэлбэг бүх юмаа авч янзлуулна гэсэн ба үнэ өртөг нь 600,000-700,000 төгрөг болох байх гэсэн чинь би хөлсөнд нь үхэр өгье гэхээр нь тэгж болно. Би өөрөөсөө сэлбэг юмыг нь гаргаад янзлаад өгч болно гэсэн. Тэгээд яваад өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 30-ны үед байх миний дугаар руу дугаараас залгаад би машиныхаа кастчираа хагалсан та янзлаад өгөөч, миний машин явахаа байсан гэхээр нь би шинэ хорооноос өөрийнхөө машинаар чирч ирээд янзлаад өгсөн. Тэгээд мөнгөө өг гэхэд би танд идэшний чинь үхрийг гаргаж авч ирж өгнө гэсэн. Тэгэхэд нь би хулгай зэлгийн юм хийж авч ирэв гэхэд тийм юм байхгүй санаа зоволтгүй ээ ах гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийг мал идээтэй айл болохоор нь гайгүй байлгүй гэж бодоод өнгөрсөн юм. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр над руу утсаар ярьж байгаад машин дотроо гялгар уутанд боосон үхрийн мах манай гэрийн гадаа авч ирж өгсөн юм. Тэгэхэд , аа гэх залуутай ирээд “би 2 тооны үхрийн мах авч ирсэн нэгийг нь зараад өгөөч, нэгийг нь та ав гээд надад 2 тооны үхрийн мах үлдээгээд яваад өгсөн. ...Би гарал үүслийн бичиг баримт асуугаагүй. Хэний үхэр юм гэхэд *******аас өөрөөсөө гаргаж ирсэн үхэр л гэж хэлж байсан. , аа хоёрын надад авчирч өгсөн тухайн 2 тооны үхрийн махны арьс шир, толгой нь байгаагүй гэдэс дотор нь ч ирээгүй. Тэгээд би гэдэс, дотрыг нь асуухад эмэгтэй хүн байхгүй гэдсийг нь хаячихсан гэхээр нь би та 2 чинь буруу гарын юм хийчихсэн юм биш биз гэхэд үгүй ээ тийм юм байхгүй гэж байсан. Тэр 2 үхрийн махыг монголын үхрийн мах гэж хэлсэн ба би хулгайн үхэр байсан бол зарж өгөхгүй, өөрөө ч махыг нь авахгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

Гэрч Б.ын “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой манай GO CAFЕ нэртэй цайны газрын хажуу талын “Арц хайрхан” нэртэй дэлгүүрийн худалдагч ах над руу залгаад үхрийн мах авах юм уу гэсэн. ...Удаагүй хар ногоон өнгийн микро маркийн машинтай нэг залуу ганцаараа хүрч ирээд нядлаад махыг нь хөл, хөлөөр нь салгаад янзалчихсан 6 мөч гэдэс, доторгүй үхрийн махыг машин дотроо нэг ногоон уутан дээр дэлгээд тавьчихсан байдалтай надад үзүүлэхээр нь би ээжийгээ дуудаад тарган туранхайг нь үзүүлсэн чинь гайгүй юм байна гэхээр нь би мах авчирсан нөгөө залуутай “чи энэ махаа хэдээр өгөх юм бэ? гэсэн чинь 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр өгнө гэсэн би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу маргааш нь надад үхрийн мах авчирч өгсөн тэр залуугийн тоот ын гэсэн нэртэй Хаан банкны данс руу өөрийн тоот Төрийн банкны данснаас 350.000-аар 2 удаа нийт 700.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 700.000 төгрөгийг нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой шилжүүлэхээр болж тохиролцсон. Тухайн үед тэр залуугийн надад авчирч өгсөн тэр үхрийн махны гэдэс дотор болон арьс шир, толгой нь бүгд байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/, 

- Завхан аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.ын 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/ болон шүүгдэгч М.ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэж заасны дагуу хуульд зааснаар бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д. ын  хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ц.ын олон тооны бод малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.ын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчээс “...анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч М. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан байх ба прокуророос шүүгдэгч М.т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж, хэрийг хялбаршуулсан журамаар хянан шийвэрлэсэн байна.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх ялыг санал болгож, шүүгдэгч ялыг хүлээн зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгчид санал болгосон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б. нь 2014 онд авто осолд орсны улмаас шээсний сүв тасарч залгуулах хагалгаа хийлгэсэн гэдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн өвчтөний картын хуулбараар 2020 онд энэ  өвчний зовуурьтай байсан нь тогтоогдож байх хэдий ч 2020-2024 онд эмнэлэгт үзүүлсэн,  нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ,  дүгнэлт хийгдээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байх тул биеийн эрүүл мэндийн хувьд одоогоор хорих ял эдлэхэд саад болохуйц хүнд өвчтэй байна гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ 

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР