| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01098/И |
| Дугаар | 193/ШШ2025/00810 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 193/ШШ2025/00810
| 2025 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 193/ШШ2025/00810 | ******* |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******, өөрийн байр хаягт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* хаягт орших суух, /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,959,038.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.... Н. нь ******* банктай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр № тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар № хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 1,1 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эгүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах 14 хоногийн хугацаа олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлдэгч Н.д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т заасны дагуу нэхэмжлэгч ******* банкны зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачлагчаар цуцлах үндэслэл бүрдсэн. Иймд талуудын хооронд байгуулсан № тоот цалингийн зээлийн гэрээ, № тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд холбогдон гарсан нотариатын зардал нийт 6,959,038.31 төгрөгийг зээлдэгч Н.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ******* банк ХК, нөгөө талаас Н. нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 6,959,038.31 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.06 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,959,038.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Н. нь 6,959,038.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 1,161,673.05 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.06 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4/11184 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,959,038.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,959,038.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,673.05 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,161,673.06 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,471 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 63,235.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 63,235.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА