Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*** аймгийн Е сумын ............. багийн .................... оршин суух, М овгийн П-ийн Л-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:*** аймгийн О н ө-ийн газарт холбогдох,

Г аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төв 990 м.кв орон сууцны барилгыг дуудлага худалдаагаар авсан өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,*** аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зүүн талын хэсэгт 93 м.кв /хуучнаар 110 м.кв/ барилгын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийг бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:*** аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төв 990 м.кв орон сууцны барилгыг дуудлага худалдаагаар авсан өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,*** аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зүүн талын хэсэгт 93 м.кв /хуучнаар 110 м.кв/ барилгын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийг бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: П.Л миний бие 2018 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн 86 дугаар "дахин дуудлага худалдаа явуулах тухай" тогтоолоор батлагдсан Ш сумд байршилтай 990 м.кв ЗДТГ-ын Ахуйн үйлчилгээний төвийн барилгыг дуудлага худалдаанд оролцож хуулийн дагуу худалдан авсан билээ. Уг барилгыг дуудлага худалдаагаар худалдан авч Худалдах, худалдан авах гэрээ байгуулан сумын Засаг даргаар- захирамж гаргуулахаар 2019 онд хүсэлт гаргасан боловч Ш сумын М-ын байр байдаг тул 990 м.кв-аар гаргах боломжгүй, 940 м.кв-аар гаргах боломжтой, энэ хэмжээгээрээ авбал захирамж гаргаж өгье гэдэг хариу өгсөн. Удаа дараа гэрээний дагуу худалдан авсан 990 м.кв газрын захирамж гаргуулахаар уулзсан боловч зөвшөөрөөгүй ба арга буюу 2019 оны 03 сарын 22-ын өдөр 3 сарын дараа 940 м.кв-аар гаргуулсан. 2020 онд орон нутгийн сонгууль болж сумын засаг дарга өөрчлөгдсөн ба миний газрын 940 м.кв газрын захирамжийг хүчингүй болгож 1033 м.кв болгон өөрчилсөн. Ингээд уг захирамжийн дагуу*** аймгийн У Б Х-т удаа дараа хандахад 990 м.кв тодорхой шалтгааны улмаас бүртгэхээс татгалзсан. Уг хариуг үндэслэн*** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахад тухайн барилгын хэмжээг тодруулсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үндэслэлдээ: нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай талаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалд авагдсан үйл баримтыг үгүйсгээгүй, уг маргаантай асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлсний дараа, хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх эсэхтэй холбоотой улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж узвэл захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой байна гэж дүгнэсэн байна. Мөн О Н Ө Гт уг асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахад 990 м.кв барилгын талаар биш 110 м.кв байрыг худалдан борлуулсан гэх ямар ч хуулийн шаардлага хангахгүй баримт бичгийн бүрдэлтэй материал ирүүлсэн. Уг өргөдлийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 1111 гомдол мэдээллийн төвд хандахад мөн шүүхийн шийдвэртэй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Монгол Улсын холбогдох хууль журам, аймаг орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын шийдвэрүүд зэрэг эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хүчинтэй актуудыг үндэслэн дуудлага худалдаагаар худалдан авсан 990 м.кв барилгыг миний өмчийн үл хөдлөх хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Ө Б З Г-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаар тогтоол байгаа. Үүний дагуу дуудлага худалдааны талаар авах арга хэмжээний тухай гээд энэ дээр хавсралтаар дуудлага худалдааны тэмдэглэл маягт, худалдах худалдан авах гэрээг заагаад өгчихсөн. Энэ тогтоол нь 2019 он хүртэл 21 аймаг болон нийслэлийн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нийтээр даган мөрдсөн тогтоол байгаа. Үүний дагуу хавсралт ёсоор бүх гэрээг хийж гүйцэтгэсэн. Үүний дагуу Т Ө Б З Газрын2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьчлах эд хөрөнгийн ийм жагсаалт гарсан байгаа. Үүнд 990 метр квадрат орон сууцын барилгыг хавсралт ёсоор өгсөн байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирсэн тогтоолын дагуу М аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн тогтоол гарсан байгаа.  2017 оны 10 дугаар сарын 24-ний 93 дугаар тогтоол хувьчлах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ дээр болохоор ахуйн үйлчилгээний газар хавсралт ёсоор гараад ирсэн байгаа. Үүний дагуу анхны нээлттэй дуудлага худалдааны зар тавигдсан байгаа. Энэ дуудлага худалдаа нь үе шаттайгаар ерөнхийдөө 50 хувь бууруулаад 3 үе шаттайгаар явагдсан. Үүний дагуу иргэн П.Л нь худалдах худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу Майхаас 990 м.кв барилгыг худалдан авсан. Ийм учраас Майхаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн хувьд болохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар тогтоол, Майхаас гарсан худалдан борлуулах албан бичиг гэж байна. Энэ хоёр бичгээс өөр процесс явагдсан гэсэн нотлох баримт байхгүй учир хуулийн дагуу одоо худалдан авсан эсэх нь өнөөдөр тогтоогдохгүй байна гэж үзэж байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*** аймгийн Ш сумын М А н-ын хорооны дарга М.Т шүүхэд ирүүлсэн шаардлага, тайлбартаа: Ш сумын М А н-ын хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дэх хэсэг Ш сумын 9 жилийн сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй мастерын газрын барилгаас 110 м.кв талбай бүхий өрөө тасалгааг сумын М зохих хүнээр худалдахыг зөвшөөрсүгэй гэснээр орон нутгийн өмчийн албаны 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 тоот албан бичгээр уг 110 м.кв барилгыг Ш сумын хороо 700.000 төгрөгөөр худалдан борлуулах тухай албан бичгээр үүний дагуу төрийн сангийн өмч хувьчлалын тоот дансанд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ш сумын М А н-ын байрны үнэ гэж тушаасан Х Б-ны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус байраа худалдаж авсан. Уг байрандаа 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед энэ байр 110 м.кв гэж байгаа боловч цахим программд 93 м.кв байгаа. Тэгээд би энэ 93 м.кв эзэмшигчээр нь тогтоож өгнө гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Сургуулийн ахуй үйлчилгээний барилга бол сургуулийн мэдэлд байсан. Тухайн үедээ 100 м.кв гэж сургуулийн баланст байсан. Ингээд сургуулийн баланст байгаа зүйлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор сумын Засаг даргын тамгын газарт балансаас баланст шилжүүлээд тэгээд 2012 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 990 м.кв-ыг тамгын газрын хөрөнгөд балансаас баланст, 110 м.кв-ыг тусад нь салгаж өгсөн тогтоол дээр бол тодорхой дурдсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 18-нд дуудлага худалдаа болоод 2019 оны 01 дүгээр сарын 10-нд П.Л худалдан худалдан авах гэрээгээ хийсэн байдаг. 01 дүгээр сарын 10-нд худалдан авах гэрээгээ хийсний дараа 01 дүгээр сарын 20-оор би уг барилгыг авлаа энэ дээрээ газрынхаа захирамжийг гаргуулж авъя гэсэн ийм хүсэлтээ өгсөн. Үүнийх нь дагуу тухайн үед би сумын засаг дарга хийж байсан учраас газрын даамал бүх өргөдөл гомдлыг аваад бодлого хариуцсан мэргэжилтний хувьд бол захирамжийг төлөвлөж орж ирдэг. Захирамж төлөвлөж орж ирэхдээ газрын захирамж бол кадастртайгаа гардаг. Ингээд худалдаж авсан гэх энэ барилгыг бол Ш сумынхан бүгд одоо мэдэж байгаа учраас 990 м.кв гэсэн талбайг нь кадастрт оруулахад 940 метр квадрат гарсан. 940 м.кв орон нутгийн өмчийн газраас худалдан авсан 992-оор таарахгүй байна гэдэг асуудлыг П.Лт 2-3 удаа хэлсэн. Тухайн үед тэр байранд 20 сая төгрөгөөр засварлагдсан том өрөө байсан. Энэ өрөөнд караоке ажиллуулах гэж байгаа юм. Ийм учраас 940-ээр гаргуулаад авъя гээд өөрөө хүлээн зөвшөөрөөд авсан. Одоо болохоор хүлээн зөвшөөрөөгүй гэж ярьдаг. Хэрвээ энэ хүн хүлээн зөвшөөрөөгүй байсан бол 2019 оны 03 дугаар сарын 20-нд А/14 дүгээр  захирамж гарахад энэ хүнд би хүлээн зөвшөөрөхгүй байна миний эрх зөрчигдлөө гэж үзэж байсан бол тухайн сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Гэтэл гомдол гаргаагүй. Энэ хүн хүлээн зөвшөөрсөн гэдгийг бас дараагийн дугаарт нь юугаар нотолж байна вэ гэхээр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөхийн гэрчилгээг улсын бүртгэлээс бол авсан байдаг. Тэгэхээр зэрэг энэ хүн хүлээн зөвшөөрөөд үл хөдлөхийнхөө гэрчилгээ аваад тусгай зөвшөөрөл аваад караоке явуулж байсан учраас энэ хүнийг хүлээн зөвшөөрч байсан гэж ойлгож байгаа. Энэ маргаан юунаас эхэлсэн бэ гэхээр 2020 оны улс төрийн сонгууль болоод 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөөд 12 дугаар сард гэнэт 990 м.кв-аар захирамж нь гарсан. Ч.О шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг дээр П.Л тайлбараа хэлж байсан. Би өөрөө хүсээгүй тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод захирамжаа өөрчлөөд байдаг гэдгийг П.Л хэлж байсан. Тэгэхээр зэрэг 990 м.кв болгочихсон. Удалгүй 1033 м.кв болоод ингээд тухайн үеийн Засаг дарга албан тушаалынхаа эрх мэдлийг ашиглаад нэг хүний үгээр хэд хэдэн удаа захирамжаа өөрчилж энэ маргааныг үүсгэх үндэс болсон гэж би үздэг. Би энэ П.Л-ыг бас гайхаж байгаа. 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд явж байна. Улсын бүртгэлийн газрыг хамгийн сүүлд шүүхэд өгсөн. Захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэл дээр байгаа. Би хууль ёсны дагуу өмчилж авсан 1033 м.кв авах гэхэд улсын бүртгэл бүртгэж өгөхгүй байна гэж ярьж байсан. 2024 оны 03 дугаар сарын 06-нд 1033 байх нь үндэслэлгүй байна. Ш сумын М А н-ын хороо 93 м.кв-ыг авсан гэдэг нь үндэслэлтэй байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 16-нд сумын Засаг даргын А/26 дугаар захирамж гаргаад кадастр гаргуулсан байгааг төрийн албан хаагч нарын толгойг эргүүлж байгаад янз бүрийн тушаал гаргуулаад байна гэж харж байгаа. Гэрчилгээ авсан байдлыг харахад энэ хүн зориуд худлаа хэлээд байна гэж бодож байгаа учраас би 93 м.кв-ыг худалдаж авсан нь үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-П.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Г аймгийн Е сумын И-т багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/560 дугаартай “Комисс байгуулах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г аймгийн Засаг даргын дэргэдэх О Н Ө газрын2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “дахин дуудлага худалдааны зар”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Дахин дуудлага худалдааны тайлан”-гийн хуулбар,

-Г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтын хуулбар,

-О Н Ө газрын2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дуудлагын худалдааны тэмдэглэлийн хуулбар,

-Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /2018.12.26/,

-2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай “худалдах худалдан авах гэрээ”-ний хуулбар,

-Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай тэмдэглэл,

-Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 112/ШШ2024/0010 дугаартай шийдвэрийн архивын хуулбар,

-Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШЗ2024/0138 дугаартай захирамж,

-Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШТ2024/0925 дугаартай тогтоол,

-Иргэн П.Лын барилгын хэмжилтийн зураг,

-“Б-с и” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24/07 дугаартай албан бичиг, түүний хавсралтын хуулбар,

-2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Э-............. дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаартай “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар,

-Э-............... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Иргэний газар эзэмших эрхийн ........... дугаар бүхий гэрчилгээний тэмдэглэл,

-Г аймгийн О Н Ө Гт иргэн П.Л-ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар,

-Г аймгийн О Н Ө газрын2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 95 дугаартай албан бичгийн хуулбар,

-Г аймгийн О Н Ө газрын2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай албан бичгийн хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/174 дугаартай тодорхойлолтын хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01/366 дугаартай албан бичгийн,

-Г аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай албан бичгийн хуулбар,

-Х Бны 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар,

-Г аймгийн О Н Ө газрын2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай захирамж,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай “журам батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

-Т Ө Б З Газрын2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

-Г аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлийн конандсан хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/120 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/14 дугаартай албан бичгийн хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын*** аймгийн О н-ийн Ө-ийн албанд хүргүүлсэн албан бичиг,

-Г аймгийн Ш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар,

6. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Г аймгийн О Н Ө газрын2025 оны 02 сарын 24-ний өдрийн А/04 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаалын архивын хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаартай тогтоолын хуулбар,

-Т Ө Б З Газрын2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай тогтоол, түүний хавсралтын конандсан хуулбар,

-Г аймгийн Засаг даргын дэргэдэх О Н Ө газрын2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дахин дуудлага худалдаан зар,

-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт,

-Г аймгийн О Н Ө газрын2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дуудлагын худалдааны тэмдэглэл,

-2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээний загвар,

-Т Б-ны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар,

-Г аймгийн О Н Ө газрын2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай албан бичиг,

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтууд:

-Г аймгийн Ш сумын М А н-ын хорооны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын М А н-ын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай захирамж, хавсралтын хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/113 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаартай захирамж, хавсралтын хуулбар,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаартай захирамжийн хуулбар,

-Г аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/42 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1399 дугаартай тодорхойлолт,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/84 дугаартай захирамжийн хуулбар,

-Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 112/ШШ2022/0018 дугаартай шүүгчийн захирамж,

-Г аймгийн Ш сумын М А н-ын хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тогтоолын хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хуулбар,

-Г аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай албан бичиг,

-Х Бны 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-Г аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/106 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/41 дугаартай албан бичиг,

-Газрын даамлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ш сумын М А н-ын хорооны даргад хүргүүлсэн албан бичиг,

-Г аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 112/ШШ2024/0010 дугаартай шүүхийн шийдвэр,

-Г аймгийн Ш сумын М А н-ын хорооны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай албан бичиг,

8. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/106 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хуулбар,

-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлийн хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

-Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар,

-Г аймгийн Ш сумын М А н-ын хорооны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай албан бичиг,

-Г аймгийн Ш сумын М-ын хорооны бүх гишүүдийн хурлын 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолын конандсан хуулбар зэрэг баримтуудыг тус тус ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын холбогдох хууль журам, аймаг орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын шийдвэрүүд зэрэг эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хүчинтэй актуудыг үндэслэн дуудлага худалдаагаар худалдан авсан 990 м.кв барилгыг миний өмчийн үл хөдлөх хөрөнгө болохыг тогтоож өгнө үү...” гэж,

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...иргэн П.Л нь худалдах худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу Майхаас 990 м.кв барилгыг худалдан авсан. Ийм учраас Майхаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч...” гэж

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т “...Ш сумын М А н-ын хороо 93 м.кв-ыг авсан гэдэг нь үндэслэлтэй байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 16-нд сумын Засаг даргын А/26 дугаар захирамж гаргаад кадастр гаргуулсан байгааг төрийн албан хаагч нарын толгойг эргүүлж байгаад янз бүрийн тушаал гаргуулаад байна гэж харж байгаа. Гэрчилгээ авсан байдлыг харахад энэ хүн зориуд худлаа хэлээд байна гэж бодож байгаа учраас би 93 м.кв-ыг худалдаж авсан нь үндэслэлтэй байгаа учир бие даасан шаардлагаа дэмжиж байна...” гэх тайлбаруудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

1.*** аймгийн Ш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай орон нутгийн өмчийг шилжүүлэх тухай тогтоолоор сумын 9 жилийн сургуулийн эзэмшилд байгаа 1100 м.кв талбайтай мастерийн газрын барилгыг сумын ЗДТГ-ын өмчид балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч,*** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор тус аймгийн Ш сумын ИТХ, Засаг дарга, дунд сургуулийн саналыг харгалзан Ш сумын 9 жилийн сургуулийн хөрөнгөнд бүртгэлтэй Мастерийн газрын барилгаас 990 м.кв талбай бүхий өрөө тасалгаа барилгыг Ш сумын Засаг даргын тамгын газарт балансаас балансад шилжүүлэх, мөн уг барилгын 110 м.кв талбай бүхий өрөө тасалгааг сумын М-д зохих үнээр худалдахыг зөвшөөрсөн байна.

2. Улмаар *** аймгийн О Н Ө А2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай албан бичгээр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 23 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус тогтоолд заасан сумын ЗДТГ-т шилжүүлэн бүртгэсэн мастерын газрын барилгын 110 м.кв талбай бүхий өрөө тасалгааг сумын М-ын хороонд 700,0 мянга төгрөгөөр худалдан борлуулж, орлогыг 2012 оны 12 дугаар сарын дотор аймгийн Төрийн сангийн өмч хувьчлалын 050000961 тоот дансанд төвлөрүүлж, холбоотой баримтуудыг ирүүлэхийг хүссэн байх бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг Ш сумын М-н хорооноос байрны үнэ гэх гүйлгээний утгатайгаар төрийн сангийн өмч хувьчлалын орлогын дансанд шилжүүлсэн байна.

3.*** аймгийн Ш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор тус сумын Засаг даргын тамгын газрын өмчид бүртгэлтэй өмч хөрөнгийг хувьчлуулах саналыг уламжлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолд: Ахуйн үйлчилгээний төвийн 990 кв.м талбайтай, 16 өрөөтэй, 51 жил ашиглаж байгаа хөрөнгийг 48,651,200 төгрөгөөр хувьчлах үнийн саналтайгаар тогтоож, хувьчлах хөрөнгийн холбогдох материалыг бүрэн бүрдүүлж, аймгийн О Н Ө Гт хүргүүлж, ажиллахыг сумын Засаг даргад даалгасан байна.

 4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай*** аймгийн орон нутгийн өмчөөс 2017 онд хувьчлах эд хөрөнгийн тухай тогтоолоор Ш сумын ахуй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон байна.

5.*** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор хувьчлах хөрөнгийн жагсаалтад хувьчлахаар батлагдсан боловч нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авах санал ирээгүй хавсралтад дурдсан 4 барилга, 4 суудлын автомашины өмнө тогтоосон үнийг 50 хувиар дахин дуудлага худалдаа явуулахыг зөвшөөрсөн байх бөгөөд тогтоолын хавсралтад Ш сумын ЗДТГ, ахуй үйлчилгэний төв, 990 м.кв, 50 хувь буулган хувьчлахаар тогтоосон үнэ 6,080,000 төгрөг гэж бичигдсэн байна.

6.*** аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/560 дугаартай комисс байгуулах тухай захирамжаар дахин дуудлага худалдааг эрхлэн явуулах комисс байгуулагдаж, дахин дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр явагдаж иргэн П.Л 6,480,000 төгрөгөөр худалдан авахаар дуудлага худалдаанд ялсан байна. Улмаар*** аймгийн О Н Ө Г-тай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үнийг төлсөн байна.

7.*** аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын засаг даргын тамгын газрын Ахуй үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан .......... нэгж талбарын дугаартай 940 м.кв газрыг П овогтой Л-т шилжүүлэн 15 хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн П.Л-т эрхийн улсын бүртгэлийн Э-............. дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №.............. дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг П.Л-тай байгуулсан байна.

8. Нэхэмжлэгч П.Л нь*** аймгийн О Н Ө Гтай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үнийг төлсөнөөр,

-Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох*** аймгийн Ш сумын М А н-ын хороо нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг Ш сумын М-н хорооноос байрны үнэ гэх гүйлгээний утгатайгаар төрийн сангийн өмч хувьчлалын орлогын дансанд шилжүүлсэн зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүссэн байна.

9. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, гэж тус тус зохицуулжээ.  

Нэхэмжлэгч П.Л нь дуудлага худалдаагаар*** аймгийн Ш сумын Ахуй үйлчилгээний төвийн 990 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, гэрээ байгуулсан бөгөөд*** аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар 940 м.кв газар олгосноор П-ийн Л нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасны дагуу  П.Л нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж,*** аймгийн Ш сумын 1 дүгээр баг, Бд байршилтай, 940 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон,

Гуравдагч этгээд*** аймгийн Ш сумын М А н-ын хороо нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус байрны үнийг төлсөнөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг талууд хэн алины барилгынхаа эзэмшиж, ашиглаж байгаа үйлдэлтэй ямар нэгэн байдлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Ингэснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс гэрээний зүйл болох барилгын хөрөнгийн доголдол буюу гэрээгээр тохирсон хэмжээний зөрүүтэй холбоотой маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодорхойлсон.

10. Гэвч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.Л нь тухайн хөрөнгийг хүлээн авахдаа барилгын нэг өрөөг Ш сумын М А н-ын хорооны эзэмшил, ашиглалтанд байгааг гэдгийг мэдсэн, улмаар 990 м.кв талбай бүхий барилгыг хүлээн авсан атлаа*** аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар газрын хэмжээг 940 м.кв болгон багасган авч, тус барилгын хэмжээг 940 м.кв хэмжээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч П.Л нь өөрөө тус барилгын хэмжээгээ багасган улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн*** аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргаагүй байх тул түүнийг шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Мөн гуравдагч этгээдийн зүгээс худалдан авсан нэг өрөөний бодит хэмжээг 110 м.кв-аас бага гэдгийг 2012 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа хүлээн авсан бөгөөд уг хугацаанаас хойш тус өрөөг улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлж, эзэмшил, өмчлөлдөө авах бүрэн боломжтой байсан хэдий ч “өөрөө тухайн үедээ тус сумын Засаг даргаар ажиллаж учраас шийдвэр гаргах боломжгүй байсан” гэх эс үйлдэхүйгээр тухайн доголдолтой эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

12. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн нэхэмжлэлийн зүйл болох гэрээнд зааснаас дутуу талбай бүхий барилгыг шилжүүлсэн буюу доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атлаа хүлээн авч  ашиглаж эхэлснээр нэхэмжлэл гаргах эрхээ алджээ.

Тиймээс нэхэмжлэгч П.Л-ын*** аймгийн Ш сумын 1 дүгээр баг,  Б  үйлчилгээний зориулалттай 990 м.кв орон сууцны барилгыг дуудлага худалдаагаар авсан өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон*** аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зүүн талын хэсэгт 93 м.кв /хуучнаар 110 м.кв/ барилгын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан П.Л-ын нэхэмжлэлтэй,*** аймгийн О Н Ө Г-т холбогдох,*** аймгийн Ш сумын 1 дүгээр баг,  Б  үйлчилгээний зориулалттай 990 м.кв орон сууцны барилгыг дуудлага худалдаагаар авсан өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон*** аймгийн Ш сумын төвд У хороололд байрлалтай, Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зүүн талын хэсэгт 93 м.кв /хуучнаар 110 м.кв/ барилгын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОДБАЯР