| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0583/э |
| Дугаар | 0621 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 0621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806015850655 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Б Г, 19 оны дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо хотхоын дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ХВ
Холбогдсон хэргийн талаар:
Б.Г нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод буюу гэртээ өөрийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод гэртээ ширээн дээр хоолоо идээд сууж байтал манай эхнэр ногоотой шөл хийгээд өгсөн. Би тухайн үед ингэж амьдарч болохгүй дээ өнөөдөр хүүхдийн төрсөн өдөр байдаг гээд бодоод сууж байсан юм. Тэгээд эхнэрээ хоол хийгээд аваад ирэхээр нь ингэж амьдарч болохгүй энэ амьдрал болохгүй байна гэхэд чи ямар ядаргаатай юм дандаа мөнгө төгрөг ярьж муу юм амлаж байх юм эсвэл яваад өгөөч гэхээр нь уурлаад чи надтай яаж харьцаж байгаа юм чи дүү нартайгаа хүртэл ингэж харьцдаггүй биз дээ гэхэд хажуунаас манай охин орж ирээд та хоёр дандаа ингэж хэрэлдэж байх юм гэхээр нь би энэ байрыг зараад та нар хэлсэнээрээ яв гэхэд манай эхнэр үгүй гэсэн. Гэтэл охин хажуунаас та өөрөө зайл гэхээр нь уурлаад чи аав руугаа довтолж байхаар хоёр дүүгийхээ хичээлийг хийлгэ ядаж өөрөө ном унш гэж хэлээд хэрүүл даамжирсан. Тэгээд 15-20 орчим минут хэрэлдэж байгаад би Э шүүрний ишээр цохиж бас гараараа бие хэсэг рүү нь 3 удаа цохиод авсан. Э миний төрсөн . 2016 оны 5 дугаар сард бас яг ийм асуудлаас болж охин Э зодож хөнгөн зэргийн гэмтэл мөн учруулж байсан гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр хамт хоол идээд ширээний ард сууж байтал Гг юу ч болоогүй байхад ээж рүү дайраад чи энэ байранд юунд нь хорогдоод байгаа юм байраа зар надад мөнгөний хэрэг байна алийн болгон ингэж гуйлгачин царайлж явах юм гээд байсан. Тэгээд уурлаад байхаар нь би та болиоч би энэ гэрт тайван амьдармаар байна гэхэд чи юу юм бэ чи энд том дуугарах эрхгүй шүү гээд байсан. Тэгтэл над руу юм аваад шидтэл ээж миний өмнүүр ортол намайг жижиг өрөө рүү оруулаад зодсон. Ээж миний өмнүүр ортол мөн л цохисон. Тэгэхээр нь миний дургүй хүрээд цагдаад дуудлага өгсөн юм. 2016 оны 5 дугаар сард намайг мөн нэг удаа зодож байсан гэжээ. /хх-н 10, 23-28/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Г бид хоёр 19 онд гэр бүл болсон 21 жил амьдарч байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Гг их хурц, түрэмгий зантай, ажил хийхдээ их сайн ханддаг. Бид хоёр 3 хүүхэдтэй. Гурвуулаа Г хүүхэд юм гэжээ./хх-ийн 35/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г миний төрсөн дүү байгаа юм. Г цайлган цагаан сэтгэлтэй, зүгээр эхнэр хүүхдийн хайр халамж дутсанаас тэр юм уу жоохон түргэн ааштай болчихсон байна лээ. Г эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Би гэр бүлийн дотоод асуудлыг нь сайн мэдэхгүй. Би гэр бүлийн хайр халамж жоохон муу юм болов уу гэж боддог. Эхнэр нь хуримтлал гэж юм ерөөсөө мэдэхгүй авчирсан мөнгийг нь үрээд л дуусгана. Энэ асуудлаас болоод маргаан үүсдэг юм шиг байсан гэжээ. / хх-н 34-35/
Аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-н 20-21/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 37/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2260 тоотын дүгнэлт:
1.Г.Э биед тархины доргилт, хамар, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-н 38/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 39-40/
Б.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 41-44/
Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 47 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 46/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 48/ , захиргааны зөрчлийн талаарх баримтууд / хх-н 49-54/ зэрэг болно.
Б.Г нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгөл хус хотхоын 11 дүгээр байрны 20 тоотод буюу гэртээ өөрийн төрсөн охин Г.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Г.Э биед тархины доргилт, хамар, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2260 тоотын дүгнэлт /хх-н 38/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд уурлаад байхаар нь би та болиоч би энэ гэрт тайван амьдармаар байна гэхэд чи юу юм бэ чи энд том дуугарах эрхгүй шүү гээд байсан. Тэгтэл над руу юм аваад шидтэл ээж миний өмнүүр ортол намайг жижиг өрөө рүү оруулаад зодсон. Ээж миний өмнүүр ортол мөн л цохисон. Тэгэхээр нь миний дургүй хүрээд цагдаад дуудлага өгсөн юм. 2016 оны 5 дугаар сард аав намайг мөн нэг удаа зодож байсан гэсэн мэдүүлэг /хх-н 10, 23-28/
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … орж ирээд та хоёр дандаа ингэж хэрэлдэж байх юм гэхээр нь би энэ байрыг зараад та нар хэлсэнээрээ яв гэхэд манай эхнэр үгүй гэсэн. Гэтэл охин хажуунаас та өөрөө зайл гэхээр нь уурлаад чи аав руугаа довтолж байхаар хоёр дүүгийхээ хичээлийг хийлгэ ядаж өөрөө ном унш гэж хэлээд хэрүүл даамжирсан. Тэгээд 15-20 орчим минут хэрэлдэж байгаад би охин Э шүүрний ишээр цохиж бас гараараа бие хэсэг рүү нь 3 удаа цохиод авсан. Э миний төрсөн охин мөн. 2016 оны 5 дугаар сард бас яг ийм асуудлаас болж охин Э зодож хөнгөн зэргийн гэмтэл мөн учруулж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.Г нь өөрийн гэртээ мөнгөний асуудлаас болж эхнэртэйгээ маргаан үүсгэн маргалдаж байх үед Г.Э нь болих шаардлага тавихад нь өөдөөс нь маргалдан юм шидэж улмаар шүүрнийи ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд Б.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсдэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.
Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Б Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг зургаан сарын дотор нэг сард 75.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 . Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН