| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00046/И |
| Дугаар | 309/ШШ2025/00672 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00672
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00672 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: “ТОУУ” *******-ийн гомдолтой,
Хариуцагч: Дорнод аймаг дахь ******* ******* ******* *******т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Самбуу, М.Ундрах, Г.Энхмарал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гомдол гаргагч “ТОУУ” *******-ний гаргасан “үнэлгээчин Г.Отгонбаярын гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
2. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн мөн ашигт малтмалын орд газрын үнэлгээг хуулийн этгээдээр гаргуулах байтал хувь үнэлгээчнээр гаргуулсан нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ ******* ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Үнэлгээг эрх бүхий шинжээч гаргасан тул гомдол үндэслэлгүй гэж маргасан.
4. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШЗ2017/01563 дугаар шүүгчийн захирамжаар “ТОУУ” *******-иас 606,882,014 төгрөгийг гаргуулж, Хас банкинд олгохоор *******лэжээ.
5. Төлбөр төлөгч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг албадан ******* захирамж, ******* хуудас бичигдэж, ******* ******* ажиллагаа явуулсан бөгөөд ******* ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч “ТОУУ” ******* нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна.
6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.
7. Гэвч ******* ******* ажиллагааны оролцогчид болох төлбөр төлөгч “ТОУУ” *******, төлбөр авагч “Хас банк” ******* нар нь үнийн санал дээр харилцан тохиролцож чадаагүйгээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20100196/16 дугаартай тогтоолоор “Гэндэнсүрэнгийн Отгонбаярыг” шинжээчээр томилсон нь ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцжээ.
8. Үнэлгээчин Г.Отгонбаяр нь Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын Удирдах Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба ******* ******* байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байна.
9. Шинжээч нь улсын бүртгэлийн Ү-0614006742, гэрчилгээний 000148731 дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Силикатын урд 4 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалтай 820.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1,001,261.90 төгрөгөөр, гэрчилгээний МV-017191 дугаартай, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баянтойрогт байршилтай 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай, 60.87 гектар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий барилгын элсний ордыг 681,045,960 төгрөгөөр, тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгийг 148,848,648 төгрөгөөр, эргэлтийн хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг 686,325,206 төгрөгөөр тус тус үнэлсэн буюу зах зээлийн нийт үнэлгээг 2,517,481,714 төгрөг гэж үнэлсэн байх бөгөөд үнэлгээний тайланг ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч “ТОУУ” *******-ийн захирал Н.Төмөрчөдөр, Б.Оюунтуяа нарт танилцуулсан байна.
10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүхийн ******* ******* ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь тогтоогдож байна.
Гомдол гаргагч нь хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг нь бууруулж, хэт доогуур үнэлсэн түүнчлэн үнэлгээ гаргахдаа төрийн байгууллагуудын хамтарсан журмыг баримталж үнэлгээ гаргасан нь эргэлзээтэй гэж маргаж буй боловч дээрх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд “ТОУУ” ******* нь уг үүргээ биелүүлээгүй байна.
11. Түүнчлэн гомдол гаргагч нь ашигт малтмалын орд газрыг хуулийн этгээд үнэлэхээр хуульчилсан байхад хувь үнэлгээчнийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь буруу гэж маргадаг.
“ТОУУ” ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баянтойрогт байршилтай 2042 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай, 60.87 гектар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий барилгын элсний орд газрыг Хас банкны зээлийн барьцаанд тавьж зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас шүүхийн *******ийг үндэслэн шүүхийн ******* ******* ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдож байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 5.2-т “Нийтийн эрх ашгийг хөндсөн дараах хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ”, 5.2.4-т “ашигт малтмалын болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгө болон байгалийн бусад баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад” гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагчийн гаргаж буй тайлбар зэргээс үзэхэд нийтийн эрх ашиг хөндөгдсөн, тухайн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа хууль зөрчсөн, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч томилох ажиллагаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэлээ.
12. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.1, 759.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь ******* ******* ******* *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэгч “ТОУУ” *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч “ТОУУ” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 759.3-т зааснаар талууд ******* гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан *******лэсэн шүүхийн *******ийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 10 хоногийн хугацаанд шүүхэд ирж *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА