Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00674

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00674

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогтой *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Н.мөнхцэцэгт 10,000,000 төгрөг /арван сая төгрөг/, 2022 оны 12 сарын 11-нд 5,000,000 төгрөг /таван сая төгрөг/ тус тус нэг жилийн хугацаатай сарын 5%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Н.*******ээс үндсэн зээл 15,000,000 төгрөг түүн дээр нэмээд зээлийн хүү 9,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.*******-д 24.000.000 төгрөгийн өглөгтэй. Үүнээс 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн. Одоо 21,000,000 төгрөг үлдсэн. Энэхүү мөнгөө сар бүр 3,000,000 төгрөгөөр долоо хувааж төлнө. 2025 оны 6-р сараас эхлэн 11 сар хүртэл хугацаандаа төлж барагдуулна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.          

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Ц.*******ад 3,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл   21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******-д төлөхийг   хүлээн   зөвшөөрсөн тайлбар гаргаж буй  нь  Иргэний хуульд нийцсэн байхаас

 

 

гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Ц.*******ад 3,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл   21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******-д төлөхийг   хүлээн   зөвшөөрсөн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22,395 төгрөг, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 22,395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           Г.НАМУУНТУЯА