Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00696

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00696

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь 2009 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өргөдөл гарган Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 11 сарын 20-ны өдрийн №363 дугаартай захирамжаар Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 8-13б тоот 0.7 га газрыг өмчлөх эрхтэй болсон. Миний дүү ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар өвдөж эцэст нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Захирамжаа ч зохих газраас нь авч чадаагүй байсан ба өвчний улмаас газрын асуудлаа хөөцөлдөж чадахгүй байсан хүний газрыг хороо болон газрын албаны даамал албан тушаалтнууд хүнд өгч ашиг хонжоо хайсан байж болзошгүй байна. 2016 онд ******* миний бие захирамжийг нь олж авч, өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргуулахаар болоход уг газар дээр өөр хүн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм шиг ярьсан. Ингээд газрын даамал зохих хүмүүс нь ...асуудал болоод яахав бид нар өөр газар зааж өгнө... гэсэн ба би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг байсан учраас газартай холбогдолтой бичиг баримт, хүсэлтээ газрын даамал Болормаад үлдээгээд явсан. Зохицуулчихаад та нарт мэдэгдэнэ, дуудна гэсэн боловч одоо болтол дуудаагүй. Бид нар ч хоёр биендээ найдаад цаг хугацаа алдсан асуудал байгаа байх. Ингээд бид 2023 онд уг газраа олох гэж хөөцөлдөж эхэлсэн юм. Нэгэнт Засаг даргын захирамжаар ******* гэж хүнд олгосон газар байхад хэн нэгэн иргэний эрх мэдлээ урвуулан ашигласнаас болж газраа өмчилж, ашиглаж чадахгүй байгааг хууль бус гэж үзэж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.  

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие хариуцагч А.*******т холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасан. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн баримтаас үзэхэд ******* нь уг газрыг 2010 онд н.Болдбаатарт худалдсан талаар баримт гарч ирсэн тул хариуцагч А.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагч А.*******т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь “маргаан бүхий газрыг ******* нь 2010 онд н.Болдбаатарт худалдсан талаар баримт гарч ирсэн” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргажээ.  

          Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч А.*******т холбогдуулан гаргасан “Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч *******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА