| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0598/э |
| Дугаар | 0633 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 0633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Э.Гэрэлмаа, шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт А С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806014390632 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт А С, 19 оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг,эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: И
Холбогдсон хэргийн талаар:
А.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 00.00 цагт Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг би Ч, М, На бид 4 орж хоёр шил архи хувааж уугаад Н бид хоёр караокены үүдэнд тамхи татаж байгаад Н түрүүлээд орсон би түүний араас ортол Н буйдан дээр тасарчихсан байсан Ч дээрээс нь цохиод байхаар нь би очиж салгах гэсэн чинь Н миний гарнаас хазсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан пивоны шил аваад Н толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Пивоны шил хагарсан. Н шатаар бууж явахдаа хөл алдаад унасан. Намуун маш их согтсон байсан гэжээ. /хх-ийн 9/
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад 23.00 цагийн орчимд манай найз С, Э хоёр гэрийн гадаа ирээд гараад ир гэхээр нь гарсан. Гэтэл Э чиний иргэний үнэмлэхийг тавиад нэг шил архи авчихий гэхээр нь би удаахгүй өгнө биз дээ гэхэд тэгнэ гэсэн. Тэгээд бид нар Улиастайн эцэс дээр байдаг караоке дээр очоод 0.75 граммын нэг шил архи авсан. Бид нар бүгд согтсон байсан. Нэг харахад караокены эзэн гээд нэг эгч хөөж байсан. Тэгэхээр нь би шууд харих гэтэл М миний өөдөөс чи яасан том юм бэ гээд байсан. Гэхдээ би М, Ч хоёртой зодолдоогүй. Тэр хоёр над руу дайраад л байсан. Тэгээд караокены үүдэнд очоод зогсож байтал С ирээд Ч, М хоёрыг өмөөрөөд байсан. Тухайн үед юу хэлсэн талаар санахгүй байна. С гэнэт л пивоны шил гаргаж ирээд миний толгойны араас цохисон. Би толгойгоо дараад тонгойгоод буцаад бостол дахиад цохисон. Миний толгойноос цус гараад гадаа толгойгоо дараад сууж байтал 2 цагдаа ирээд түргэн дуудаж өгсөн. С би зүс танина дотно найзууд биш гэжээ. /хх-н 4-7
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 10/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 159 тоотын дүгнэлт:
1.С.Н хуйх, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн шарх, гадны биет, тархины доргилт, хуйх, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн гарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ. /хх-н 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/
А.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/
А.С эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-21/
А.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 14 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 16/ зэрэг болно.
А.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
С.Н хуйх, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн шарх, гадны биет, тархины доргилт, хуйх, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн гарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт . /хх-н 11/
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Тэгэхээр нь би шууд харих гэтэл М миний өөдөөс чи яасан том юм бэ гээд байсан. Гэхдээ би М, Ч хоёртой зодолдоогүй. Тэр хоёр над руу дайраад л байсан. Тэгээд караокены үүдэнд очоод зогсож байтал С ирээд Ч, М хоёрыг өмөөрөөд байсан. Тухайн үед юу хэлсэн талаар санахгүй байна. Сундуй гэнэт л пивоны шил гаргаж ирээд миний толгойны араас цохисон. Би толгойгоо дараад тонгойгоод буцаад бостол дахиад цохисон. Миний толгойноос цус гараад гадаа толгойгоо дараад сууж байтал 2 цагдаа ирээд түргэн дуудаж өгсөн гэсэн мэдүүлэг
А.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Н буйдан дээр тасарчихсан байсан Ч дээрээс нь цохиод байхаар нь би очиж салгах гэсэн чинь Н миний гарнаас хазсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан пивоны шил аваад Н толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Пивоны шил хагарсан. Н шатаар бууж явахдаа хөл алдаад унасан. Н маш их согтсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
А.С нь согтуурсан үедээ С.Н Ч зодлоо гэсэн зүйлээр шалтаглан түүнийг салгах гэж очиход өөдөөс нь гарыг нь хазахад уурлан ширээн дээр байсан пивоны шил авч нэг удаа толгойн тус газар нь цохисоноос С.Н биед хуйх, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн шарх, гадны биет, тархины доргилт, хуйх, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн гарын зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.С нь хохирогч С.Н 110.000 төгрөг төлсөн, хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
А.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт А С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 . А.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН