| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0600/э |
| Дугаар | 0634 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 0634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Н.Гэрэлмаа, хохирогч Н.О, шүүгдэгч З.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Зн И холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806032460727 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт З И, 19 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Ц
Холбогдсон хэргийн талаар:
З.И нь 201 оны дугаар сарын 0-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.О маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч З.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч З.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Ой 20 оны 6 дугаар сард явж байгаад танилцсан юм. Дараа нь би ажилд ороод мэнд устай явдаг байж байгаад сүүлдээ дотно харьцаанд орсон. Дотно харьцаа үргэлжлээд явж байхад архи ууж агсам согтуу тавьдаг болсон. Сүүлдээ энэ байдал нь даамжраад гэрт ирээд эхнэр хүүхэд рүү агсам тавьдаг болсон. Би больё бүтэхгүй юм байна гэхээр надаас салдаггүй байсан. 201 оны дугаар сарын -ны өдөр би 13.00 цагийн орчимд ажлаасаа буусан. О намайг автобусанд хүлээж явж байгаад хамт буусан. Тэр надад 1 шил архи авч ирж өгсөн. Бид хоёр түүнийг хувааж уусан. Би тэгээд О хоёулаа одоо болий аль аль нь гэр бүлтэй байж ингэж болохгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл О би чамаас салж чадахгүй, би чамд хайртай, би үхнэ гээд намайг дагаад манайд ирсэн. Тэгээд одоо гэрлүүгээ яв гэхэд үгүй гэхээр нь би хашаандаа ороод хаалгаа түгжчихсэн юм. Тэгсэн чинь орилж чарлаад хаалга нүдээд байхаар нь би гараад О нүүрэн тус газарт нь 5 удаа гараараа цохьчихсон юм. О шүд хугарсан, мөн хамарнаас нь цус гоожсон ба би чирээд хашаанаасаа гаргатал хажуу айлын хүн цагдаа дуудчихсан байсан. Би өмнө нь Ог зодож байгаагүй. Харин тэр намайг маажиж цохиж зодож байсан гэжээ. /хх-ийн 16/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 20 онд ажиллаж байхдаа И танилцсан. 20 онд И манайд жолоочоор ажилд орсон. Ингээд бид хоёр дотно харьцаанд орсон. И эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байсан одоо ч тэд нартайгаа амьдарч байгаа. Бид хоёр дотно харьцаанд ороод жилийн дараагаас намайг зодож эхэлсэн. И намайг нөхрөөсөө сал гээд би 20 онд гэрлэлтээ албан ёсоор салгасан. И намайг байнга айлган сүрдүүлдэг байсан. Тэрээр би шоронд байсан чамайг 2 хүүхэдтэй чинь ална гэдэг байсан. И салахын тулд би 201 онд ажлаасаа хүртэл гарсан. Гэвч тэр надаас салахгүй байсан. 20 оны 8 дугаар сарын 3-ны өдөр И над руу залгаад уулзий гэсэн. Бид хоёр Сансарын клонкын буудал дээр уулзсан. Тэрээр уулзахдаа согтуу байсан. Намайг гэрт хүргээд өг гэхээр нь бид хоёр алхаад явж байтал тэдний гэрийн хаалган дээр иртэл түүний эхнэр нь гараад ирсэн. Гэтэл И шууд уурлаад энэ намайг дандаа ингэж дагаж байдаг юм. Дандаа ингэж гай болдог юм гээд намайг газар унагаад толгойн тус газар маш олон удаа дэвссэн. Тухайн үед миний 2 шүд хугарч, 1 шүд хөдөлсөн байсан гэжээ. /хх-ийн 5/
Шүүгдэгч З.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн үед түргэн, цагдаа хоёр бараг зэрэг ирсэн. Тэгээд түргэний тэрэг Ог аваад, цагдаа намайг эрүүлжүүлэхээр авч явсан. Гэтэл О намайг тохирье 2-уулаа хуучнаараа уулзаж учраад унтаж хэвтээд байж байя эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг өгчих гэхээр нь би 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. О өөрөө намайг байнга дуудаж уулзаж учраад унтаж хэвтдэг байсан. Сүүлдээ би утсаа хүртэл сольж барьж байсан. О надаас болж ажлаас гараагүй. Смарт карт ашиглалтанд ороод л өөрөө гарсан. Оюунчимэг өөрөө л нөхрөөсөө салсан энд миний буруу байхгүй. Бид хоёр буудалд ордог байсан. О өөрөө мөнгө гаргадаг байсан гэжээ. /хх-ийн 24/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний нүд И цохисноос болж өвдөөгүй. Би нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Би Ис 1.200.000 төгрөг авсан. Би одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байгаа гэжээ. /хх-н 3-5,26/
Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр Ий амьдраад 20 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. 2014 онд О гэдэг хүүхэн ирж агсам согтуу тавьсан үед би энэ хоёрыг холбоотой гэдгийг мэдсэн. Би энэ байдлыг мэдчихээд нөхөртөө салья гэхэд үгүй би салахгүй нөгөө хүүхэнтэйгээ учраа олоод дуусгана гэж байсан. Энэ эмэгтэй манайд жилд 2-3 удаа ирж агсам согтуу тавьдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 3-ны орой манай нөхөр гэртээ ирчихсэн байхад ардаас нь ирээд согтуугаар хаалга нүдээд байсан. Ихбат тэр хүүхнийг явуулчихаад ирий гээд гарсан. Гэтэл гадаа хашгирч орилоод байсан би нялх хүүхэдтэй болохоор гараагүй. Хэсэг хугацааны дараа цагдаа, түргэн болоод явчихсан. Би гэрээсээ гараагүй болохоор гадаа юу болсон талаар мэдээгүй гэжээ. / хх-н 25-26/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 7/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4826 тоотын дүгнэлт:
1.Н.О биед зүүн нүдний доод зовхинд сорви, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эмчийн үзлэг болон осол гэмтлийн хуудаснаас харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 12/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 13-14/
Шинжээч эмч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Хохирогч О биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. О надад үзүүлсэн материалаас хараа зүйд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Хэрэг болсон үеийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо шаардлагатай гэжээ. /хх-н 27/
З.И эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-24/
З.И иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н19/ зэрэг болно.
З.И нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.О маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Н.О биед зүүн нүдний доод зовхинд сорви, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эмчийн үзлэг болон осол гэмтлийн хуудаснаас харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4826 тоотын дүгнэлт /хх-н 12/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Намайг гэрт хүргээд өг гэхээр нь бид хоёр алхаад явж байтал тэдний гэрийн хаалган дээр иртэл түүний эхнэр нь гараад ирсэн. Гэтэл И шууд уурлаад энэ намайг дандаа ингэж дагаж байдаг юм. Дандаа ингэж гай болдог юм гээд намайг газар унагаад толгойн тус газар маш олон удаа дэвссэн. Тухайн үед миний 2 шүд хугарч, 1 шүд хөдөлсөн байсан, Миний нүд И цохисноос болж өвдөөгүй. Би нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Би И 1.200.000 төгрөг авсан. Би одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/
Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай нөхөр гэртээ ирчихсэн байхад ардаас нь ирээд согтуугаар хаалга нүдээд байсан. И тэр хүүхнийг явуулчихаад ирий гээд гарсан. Гэтэл гадаа хашгирч орилоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/
Шүүгдэгч З.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. .О намайг автобусанд хүлээж явж байгаад хамт буусан. Тэр надад 1 шил архи авч ирж өгсөн. Бид хоёр түүнийг хувааж уусан. Би тэгээд О хоёулаа одоо болий аль аль нь гэр бүлтэй байж ингэж болохгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл О би чамаас салж чадахгүй, би чамд хайртай, би үхнэ гээд намайг дагаад манайд ирсэн. Тэгээд одоо гэрлүүгээ яв гэхэд үгүй гэхээр нь би хашаандаа ороод хаалгаа түгжчихсэн юм. Тэгсэн чинь орилж чарлаад хаалга нүдээд байхаар нь би гараад О нүүрэн тус газарт нь 5 удаа гараараа цохьчихсон юм. О шүд хугарсан, мөн хамарнаас нь цус гоожсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
З.И нь өөрийн гэр бүлээс гадуур харилцаатай байсан Н.От энэ харьцаагаа зогсоох талаар хэлэхэд зөвшөөрөөгүйн улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисоноос Н.О биед зүүн нүдний доод зовхинд сорви, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. З.И дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
З.И Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
З.И нь хохирогч Н.О 1.200.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
З.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт З И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.И 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.И нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.И нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 . З.И нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.И хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.И нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж З.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН