2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04851

 

 

 

2025 06 05  192/ШШ2025/04*******51

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******,******* давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Зүүн нарангийн *******-115 тоотод оршин суух, СР*******9012501 регистрийн дугаартай, Б******* овогт Згийн О холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 24,739,374.03 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч М ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,739,374.03 төгрөгийг хариуцагч З.О******* сарын хугацаанд сар бүр 1,649,291.602 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч З.О нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй З.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,739,374.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,739,374.03 төгрөгийг хариуцагч З.О******* сарын хугацаанд сар бүр 1,649,291.602 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******1,646 төгрөгнөөс 140,*******23 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 140,*******23 төгрөг, хариуцагч З.Огаас 140,*******23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хармуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН