| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01069/И |
| Дугаар | 312/ШШ2025/00923 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/00923
2025 05 26 312/ШШ2025/00923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** байрлах, “******* банк” ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийг төлөөлж тус банкны ******* салбар нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“******* Банк” ХК-аас ******* ******* хариуцагчаар татан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ банкнаас зээл авах үед оршин сууж байсан *** тоот хаягаар нэхэмжлэлийг гаргасан. Гэвч шүүхийн шатанд хариуцагч ******* нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 142/Ш32024/07063 дугаартай захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ******* Төгсжаргал /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, “******* банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон ******* банкны гүйцэтгэх захирлын 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаартай “******* банкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай” тушаал, ******* банк ХК-ийн хууль, эрхзүйн газрын захирлын 2024.11.21-ний өдрийн 29/7172 дугаартай ******* банк ХК-ийн салбарын захирал олгосон итгэмжлэл, ******* банк ХК-ийн салбарын захирал М.Самъяабазараас ******* банк ХК-ийн салбарын тооцооны төвийн менежер *******т олгосон итгэмжлэл зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.18-ны өдрийн 142/ШЗ2024/07063 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар, 2020.08.10-ны өдрийн ЗГ/202045536087 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ202045536087 дугаартай “Барьцааны гэрээ”, 2021.02.03-ны өдрийн ЗГ/202146030925 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ202146030925 дугаартай “Барьцааны гэрээ”, 2021.07.09-ний өдрийн ЗГ/202146555149 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ202146555149 дугаартай “Барьцааны гэрээ”, *******ын “******* банк” ХК-д гаргаж байсан “Зээлийн өргөдөл”-үүдийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2, 4-29 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийг төлөөлж тус банкны салбарын тооцооны төв нь тус шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/202045536087 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг, 30 сарын хугацаатай олгосон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3,500,000, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,500,000 төгрөгийг тус тус зээлийн үлдэгдэл дээр нэмж зээлдүүлсэн болох нь, мөн ******* нь тухайн зээлийг авах үедээ оршин сууж байсан *** тоотод оршин суухгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШЗ2024/07063 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ******* Төгсжаргалын регистрийн дугаар нь , холбоо барих утасны дугаар нь бөгөөд тэрээр зээл авах үедээ *** байрлах “ *******” гэх байгууллагад худалдааны зөвлөхөөр ажилладаг байсан байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ******* Төгсжаргал /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* утас: /-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА