Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/00924

 

 

  2025        05         26                                                 312/ШШ2025/00924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: , /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Ч.*******

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд хариуцагч Б.*******т холбогдуулан “Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.   

3. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ “… мебелийн захирал болох ******* гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийн цалинтай 10, 25-ны өдөр хувааж авахаар өдрийн 50,000 төгрөгийн цалин авна гэсэн нөхцөлөөр ажилд орсон. Цалин өсөж сүүлд өдрийн 60,000 төгрөг авахаар тохирсон. Гэтэл сүүлийн хагас сар гаран миний 19 хоногийн цалин болох 1,140,000 төгрөгийг өгөөгүй. Тавилга дээр ажиллаж байсан учраас 200,000 төгрөгт рек хийлгэж авсан, үүнийг хасаад 940,000 төгрөг авах ёстой. Ажилд орсон хугацаанаас гарах хүртлээ үргэлж хоцроодог байсан. Тухайн байгууллагад удаа дараа цалингийн талаар хандаж шаардлага тавьсан боловч намайг хэл амаар доромжилж цалин олгохоос зайлсхийсэн тул хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй боллоо. Иймд асуудлыг хуулийн дагуу шалгаж, цалинг чинь хүчээр гаргуулж авах арга хэмжээ авч өгнө үү...” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч Б.******* нь хуульд заасан хугацаанд шүүхэд бичгээр тайлбараа ирүүлээгүй тул шүүх хуралдааныг товлосон болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

I. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ч.*******ыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс “ мебель” гэх тавилга үйлдвэрлэдэг газарт тавилга угсрагчаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар, сарын цалинг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгож байхаар харилцан тохиролцжээ.

II. Нэхэмжлэгч Ч.******* нь дээрх газарт 2025 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан байх ба хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны сүүлийн сарын цалингаас 19 хоногийн цалин хөлс болох 1,140,000 /19х60,000/ төгрөгөөс 940,000 /1,140,000 төгрөгөөс 200,000 төгрөгт рек авсныг хассан/ төгрөгийн цалин хөлсийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид олгоогүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

6. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.******* нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох…” гэж, 128 дугаар зүйлийн 128.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******аас ажилласан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

8. Шүүх хариуцагч Б.*******т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 753 дугаар зүйлийн 753.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн. (хх 8-10 тал)

9. Гэвч хариуцагч Б.******* нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш хуульд зааснаар 5 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Б.*******ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн хүсэлтийг тус тус үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.*******ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

11. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

12. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******ыг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар хариуцагч Б.*******аас цалин хөлс 940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас цалин хөлс 940,000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,110 /хорин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЖАРГАЛТУЯА