| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0570/э |
| Дугаар | 0643 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 0643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Б.Ганбулган, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, шүүгдэгч, П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бн овогт П Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806021050562 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Пн Б, 19 оны 3дугаар сарын 06-ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:
Холбогдсон хэргийн талаар:
П.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.С, түүний дүү Т.Ц нарыг галын төмрөөр цохиж хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбар өгөхгүй. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв тайлбарласан гэв.
Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өчигдөр найзтайгаа Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн ойролцоо айлд нэг шил Сархад архи уугаад хадмындаа эхнэр хүүхэд дээрээ авахаар очсон. Учир нь эхнэртэйгээ муудалцаад тусдаа амьдарч байсан юм. Тэгээд эхнэрээ гэрлүүгээ явий гэхэд чамтай хамт явахгүй чамтай амьдрахгүй сална өөр хүнтэй сууна гээд байхаар нь би тэднийд агсам тавьсан юм гэжээ. /хх-ийн 7/
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 6-ны шөнө 02.00 цагийн орчимд нөхөр П.Б согтуу орж ирээд гэрээс хамаг юмаа аваад явсан байна. Тэгээд салах гээд байгаа юм уу пизда чинь гээд хэрүүл өдөөд байхаар нь би дуугараагүй юм. Тэгтэл орилж босож ирээд галын дэгээ төмөр аваад миний толгой руу хоёр удаа цохиж, зүүн гар луу хэд хэдэн удаа цохисон. Мөн миний баруун гарыг хазсан. Тэнд байсан манай 2 дүү болох Б.А, Б.Ц нарыг мөн зодсон. 2018 оны 3 дугаар сарын 6-наас 7 хоногийн өмнө согтуу ирчихээд намайг толгой, гар луу цохихоор нь би ээжийндээ очсон чинь аавынд шөнө ирж дахин зодсон. Архи уухаараа их агсам зантай. Ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон. Одоогоос 3 жилийн өмнө зодоход нь би цагдаад мэдэгдээд эрүүлжүүлэгдээд гарч байсан юм. 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зодоход нь цагдаад гомдол гаргаагүй. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь би аавындаа оччихсон юм. Гэрээсээ явлаа гэж л өширхөж зодсон байх. Уг нь намайг дарамталж зоддоггүй юм. Архи уухаараа л ийм зан гаргаад байдаг юм. Бид хоёр 7 жил хамтран амьдарч байна. Дундаасаа 2 хүүхэдтэй гэжээ. /хх-н 14-15/ , /хх-н 51/
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 6-ны шөнө 02.00 цагийн орчимд хүргэн ах болох Б согтуу, эгчтэйгээ хамт орж ирээд эхнэр С маргалдаж улмаар эхнэрээ үсдэж зодохоор нь салгахаар нь дундуур нь орсон чинь миний үснээс зулгааж, хүзүү хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж ухаан алдуулсан. Мөн миний төрсөн дүү А үснээс зулгааж төмрөөр цохисон. Миний хажууд суучихаад танай ээж чинь 1.000.000 төгрөг өгөх ёстой гээд байсан. Манайд байшин барьж өгчихөөд 1.000.000 төгрөг авах ёстой байсан юм. Эхнэрээ яагаад гэртээ очдоггүй юм юугаа хийгээд байгаа юм гээд хэрэлдээд байсан. Эгчийн гарнаас хазаж, төмрөөр толгой руу нь цохисон гэжээ. /хх-н 15-16/
Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны шөнө 22.00 цагийн орчимд эгч С болон түүний хоёр хүүхэд миний төрсөн эгч Ц нарын хамт унтаж байтал шөнө 02.00 цагийн орчимд хүргэн ах Б эгчийнхээ хамт согтуу орж ирээд эгч С гичий, пизда минь хоёр байшингаараа хахууль өгч байгаад шоронгоос гарч ирээд бүгдийг чинь хүйс тэмтэрч, ална гээд агсам тавиад цагдаа дуудах юм бол бүгдийг чинь ална гэхээр нь би босоод та чинь юу болж байгаа юм бэ хоёр хүүхэд чинь айчихлаа гэж хэлсэн чинь чамд хамаагүй гэхээр нь би юм хэлээгүй. Тэгснээ эгчид хандаад ээж чинь хаана байна тэр ээжийгээ дууд гэсэн чинь эгч куртикээ өмсөөд гар утсаа гартаа бариад орон дээрээсээ боссон чинь Б ах та нар намайг цагдаа дуудаж өгөх гэж байна уу гээд гар утсыг нь булааж аваад эвдэж хаясан. Тэгээд С эгчийг үсдсэн чинь Ц эгч дундуур нь орсон. Гэтэл хоёуланг нь үсдээд гараараа цохиж, зодсон. Бага охин нь орон дээр сууж байхаар нь би авах гэхэд миний үснээс зулгаагаад толгой руу цохисон. Бид гуравыг галын дэгээ төмрөөр цохиод байсан. Ц эгч Б дагуулаад гартал С эгч цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-н 17-18/
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Хэрэг болсон үед би байгаагүй. Манай хоёр охины ярьж байгаагаар П.Б согтуу орж ирээд унтаж байхад нь агсам тавьж гурвууланг нь зодсон байсан. Мөн хамт ирсэн эгч нь салгахгүй зодуулаад байсанд гомдолтой байна. Би тэд нарын амьдралд оролцоод байдаггүй болохоор нарийн мэдэхгүй байна. Сүүлийн үед архи их уугаад зан ааш нь эвдрээд байгаа гэсэн. Миний хүүхдүүдийг зодсонд их гомдолтой байна гэжээ. /хх-н 19/
Гэрч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны шөнө 23.00 цаг өнгөрч байхад дүү Б утсаар ярьж танайд очно гэхээр нь тэгээ гэсэн. Манайд ирэхдээ согтуу ирсэн. Төрсөн өдрөө тэмдэглэсэн гэж хэлсэн. Тэгээд хоёр охиноо санаад байна очиж уулзана гээд байхаар нь би ганцааранг нь явуулаад яахав гэж бодоод хамт такси бариад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцэст байдаг хадмынд нь очсон. Б эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь аавындаа тусдаа амьдарч байсан. Бид хоёрыг очиход хаалга нь онгорхой байсан тул шууд гэрт нь орсон. С надад цай хийж өгсөн. Гэтэл Б миний төрсөн өдөр болж байхад чи надтай дуугарсангүй гэж маргалдсан. Тухайн үед С эгчийх нь хоёр охин хүүхэд босож ирээд ямар ядаргаатай юм хэрүүл хийгээд цагдаа дуудлаа шүү гэтэл Б утсыг нь аваад хагалчихсан. Тэгээд орилж дайраад маргалдаад пийшингийн ширмийг авч газар шидээд түлээний хайрцагт байсан модны зомголыг гал руу хийгээд бөөн утаа болж, галын дэгээ төмөр аваад тэнд байсан хүмүүсийг бүгдийг цохиж зодсон. Нэг хүүхэд Б дагуулаад гарахаар нь тэнд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Дэгээ төмрөөр эхнэрийнхээ баруун талын дух руу цохиж цус гаргасан. Б миний төрсөн эгч Ш хүү байгаа юм. Бага байхдаа манайд өссөн юм. Зан байдлын хувьд төлөв томоотой, хүнтэй маргалдаад байдаггүй юм. С хааяа манайд ирэхдээ их л хөндий харагдаад байдаг юм гэжээ. /хх-н 49-50/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 21/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3343 тоотын дүгнэлт:
1.Т.С биед дух, баруун шуунд шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 23/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3387 тоотын дүгнэлт:
1.Ц биед хүзүү, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 23/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 26/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3344 тоотын дүгнэлт:
1.Б.А биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 27/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-31
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 58/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 60-61/ гар утсыг 108.000 төгрөгөөр үнэлжээ.
Эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 62-67/
Эд мөрийн баримтыг хураан авах мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9-12/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52-55/
П.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56-57/
П.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-48/
П.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 33/ , шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36-40/, П.Б зөрчлийн талаарх баримтууд /хх-н 41-43/ зэрэг болно.
П.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.С, түүний дүү Т.Ц нарыг галын төмрөөр цохиж хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Т.С биед дух, баруун шуунд шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3343 тоотын дүгнэлт /хх-н 23/
Ц биед хүзүү, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3387 тоотын дүгнэлт /хх-н 23/
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … салах гээд байгаа юм уу пизда чинь гээд хэрүүл өдөөд байхаар нь би дуугараагүй юм. Тэгтэл орилж босож ирээд галын дэгээ төмөр аваад миний толгой руу хоёр удаа цохиж, зүүн гар луу хэд хэдэн удаа цохисон. Мөн миний баруун гарыг хазсан. Тэнд байсан манай 2 дүү болох Б.А, Б.Ц нарыг мөн зодсон. 2018 оны 3 дугаар сарын 6-наас 7 хоногийн өмнө согтуу ирчихээд намайг толгой, гар луу цохихоор нь би ээжийндээ очсон чинь аавынд шөнө ирж дахин зодсон. Архи уухаараа их агсам зантай. Ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … эхнэрээ үсдэж зодохоор нь салгахаар нь дундуур нь орсон чинь миний үснээс зулгааж, хүзүү хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж ухаан алдуулсан. Мөн миний төрсөн дүү А үснээс зулгааж төмрөөр цохисон. Эхнэрээ яагаад гэртээ очдоггүй юм юугаа хийгээд байгаа юм гээд хэрэлдээд байсан. Эгчийн гарнаас хазаж, төмрөөр толгой руу нь цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/
Гэрч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Б миний төрсөн өдөр болж байхад чи надтай дуугарсангүй гэж маргалдсан. Тухайн үед С эгчийх нь хоёр охин хүүхэд босож ирээд ямар ядаргаатай юм хэрүүл хийгээд цагдаа дуудлаа шүү гэтэл Б утсыг нь аваад хагалчихсан. Тэгээд орилж дайраад маргалдаад пийшингийн ширмийг авч газар шидээд түлээний хайрцагт байсан модны зомголыг гал руу хийгээд бөөн утаа болж, галын дэгээ төмөр аваад тэнд байсан хүмүүсийг бүгдийг цохиж зодсон. Нэг хүүхэд Б дагуулаад гарахаар нь тэнд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Дэгээ төмрөөр эхнэрийнхээ баруун талын дух руу цохиж цус гаргасан гэсэн мэдүүлэг / хх-н 49/.
Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ....хүргэн ах Б эгчийнхээ хамт согтуу орж ирээд эгч С гичий, пизда минь хоёр байшингаараа хахууль өгч байгаад шоронгоос гарч ирээд бүгдийг чинь хүйс тэмтэрч, ална гээд агсам тавиад цагдаа дуудах юм бол бүгдийг чинь ална, Б ах та нар намайг цагдаа дуудаж өгөх гэж байна уу гээд эгчийн гар утсыг нь булааж аваад эвдэж хаясан. Тэгээд С эгчийг үсдсэн чинь Ц эгч дундуур нь орсон. Гэтэл хоёуланг нь үсдээд гараараа цохиж, зодсон. Бага охин нь орон дээр сууж байхаар нь би авах гэхэд миний үснээс зулгаагаад толгой руу цохисон. Бид гуравыг галын дэгээ төмрөөр цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
П.Б нь архи ууж согтуурсан үедээ эхнэрийнхээ байсан газарт очиж эхнэртээ чи төрсөн өдөр болж байхад ярьсангүй гэж хэлж агсан тавьж улмаар галын дэгээ төмрөөр эхнэр Т.С, түүний дүү Т.Ц нарыг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь П.Б өгөх байсан 1.000.000 төгрөгнөөсөө эмчилгээний зардлаа суутгаж авсан тул нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байна.
П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бүрэнбаяр нь торгох ялын зургаан сарын дотор нэг сард 333.340 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт П Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Б 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг зургаан сарын дотор нэг сард 333.340 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг галын төмөр, эвдэрхий гар тус зэргийг тогтоол хүчин төнөлдөр болмогц устгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН