Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/00940

 

 

2025       05          27                                            312/ШШ2025/00940

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** байрлах, “******* банк” ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:        

                    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийг төлөөлж тус банкны ******* ******* тооцооны төв нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* банкны зээлдэгч ******* овогтой ******* /РД: / нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* банктай дугаарт зээлийн гэрээ байгуулан 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан байна. Зээлдэгч Б.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авах үедээ оршин сууж байсан ******* аймаг Баян-Өндөр сум Чандмань баг 7 хороолол 3-22 тоот хаягт оршин суудаггүй нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/Ш32025/00252 тоот захирамжаар тодорхойлогдсон болно. Иймд иргэн ******* эрэн сурвалжлах ажлыг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэг өгч бидний ажилд тусална уу. Ар гэр нь түүнийг Солонгос руу явсан гэсэн мэдээлэл өгсөн. Б.******* нь зээл авах үедээ машинч хийж байсан боловч тус ажлаасаа гарсан байдаг. Мөн түүний зээл авах үедээ оршин сууж байсан хаягт эхнэр нь 3 хүүхдийн хамт амьдардаг, аав, ээж нь өндөр настай хүмүүс байдаг. Эхнэрээр нь дамжуулж хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн байгаа гэв.

2. Нэхэмжлэгчээс: 2025.04.28-ны өдрийн ГБ-11/129 дугаартай итгэмжлэл, ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.01.06-ны өдрийн 312/ШЗ2025/00252 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2023.01.27-ны өдрийн дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, *******ийн зээл авах хүсэлт, анкет, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.27-ны өдрийн “Хүү тооцооллын хүснэгт”, “******* банк” ХК-ийн зээл цуглуулах газрын 2024.08.14-ний өдрийн 18/10/0281 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” тушаалын хуулбар, “******* банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.26-ны өдрийн 317 дугаартай “Эрх олгох тушаал”, “******* банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-15 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийг төлөөлж тус банкны ******* ******* тооцооны төв нь тус шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ дэмжиж оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь Б.*******той 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулан 14,400,000 төгрөгийн цалингийн зээлийг, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь, мөн Б.******* нь тухайн зээлийг авах үедээ оршин сууж байсан ******* аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар баг, 3 дугаар байр 22 тоот хаягтаа оршин суухгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/ШЗ2025/00252 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ы *******гийн регистрийн дугаар нь бөгөөд түүнийг *** тоот хаягт оршин суух эхнэр нь асууж сураглах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт *******ы ******* /РД: /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: /-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА