| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02504/И |
| Дугаар | 192/ШШ2025/05085 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/05085
*******0*******5 05 1******* 19*******/ШШ*******0*******5/05085
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн *******,*******, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59/******* байр,******* тоотод оршин суух, НТ:7303*******604 регистрийн дугаартай, А******* овогт Нгийн Оад холбогдох,
Гэрээний үүрэгт 33,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Н.Отай харилцан тохиролцсон тул *******0*******5 оны******* дугаар сарын *******1-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК хариуцагч Н.Оад холбогдуулан гэрээний үүрэгт 33,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Оад холбогдох гэрээний үүрэгт 33,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Х******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******5,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН