| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00158/И |
| Дугаар | 312/ШШ2025/00941 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/00941
2025 05 27 312/ШШ2025/00941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* ******* *******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт байрлах, “*******” ХХК /РД: *******/,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: , утас: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,
Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч “*******” ХХК, Б.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
I. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “*******” ХХК, Б.******* нар нь *******, ******* ******* ХХК-тай:
1. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗГ/СС181029002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”,
2. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
3. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-3 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
4. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-4 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
5. 2019 оны 03-р сарын 05-ны өдөр №ЗБ/СС181029002-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
6. 2019 оны 04-р сарын 02-ны өдөр №ЗГ/СС181029002-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”,
7. 2021 оны 09-р сарын 09-ний өдөр №ЗНГ/СС181029002-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”,
8. 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
9. 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
10. 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗНГ/СС 181029002-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан 460,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 17 жилийн хугацаатай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:
1. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
2. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-3 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
3. 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-4 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
4. 2019 оны 03-р сарын 05-ны өдөр №ЗБ/СС181029002-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,
5. 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа гэрээ”,
6. 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-р доорх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, “*******” ХХК-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлалтай 328 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэг иргэний өмчлөлийн, *** тоот хаягт байрлалтай 251 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, “*******” ХХК-ийн эзэмшлийн *** тоот хаягт байрлалтай 395 м.кв бүхий эзэмших эрхтэй газар,
4. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэг иргэний өмчлөлийн, *** тоот хаягт байрлалтай 774 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг холбогдох хууль тогтоомж, барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид хүлээсэн үүргээ биелүүлэхийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №6/4081 тоот мэдэгдэл, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №6/9898 тоот мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/СС181029002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй бол хариуцагч нь уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг *******инд төлөх үүрэгтэй. “Зээлийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу *******ны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэл бүрдсэн болно. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 410,542,885.68 төгрөг, зээлийн үндсэн хүү 202,600,984.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 377,975.93 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, нийт: 613,626,846.21 төгрөг.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/СС181029002-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “*******” ХХК, Б.******* нараас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 613,626,846.21 төгрөгийг гаргуулж “******* ******* *******” ХК-д олгож өгнө үү.
2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 10-р сарын 31-ний өдөр №ЗБ/СС181029002-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2018 оны 10-р сарын 31 -ны өдөр №ЗБ/СС181029002-1-3 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2018 оны 10-р сарын 31-ний өдөр№ЗБ/СС181029002-1-4 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019 оны 03-р сарын 05-ны өдөр №ЗБ/СС181029002-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа гэрээ”, 2023 оны 0 сарын 13-ны өдөр №ЗБ/СС181029002-1-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу:
1. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, “*******” ХХК-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлалтай 328 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэг иргэний өмчлөлийн, **** тоот хаягт байрлалтай 251 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, “*******” ХХК-ийн эзэмшлийн *** тоот хаягт байрлалтай 395 м.кв бүхий эзэмших эрхтэй газар,
4. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэг иргэний өмчлөлийн, ***** тоот хаягт байрлалтай 774 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
II. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. …Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тайлбар дээр хариу тайлбар гаргая. Б.*******ыг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хүчээр гарын үсэг зуруулсан гэж ярьж байна. Барьцааны гэрээг харах юм бол барьцаа хөрөнгө нь өөрчлөгдсөн зүйл харагдаж байгаа. Өндөр үнэтэй барьцаа хөрөнгийг чөлөөлж оронд нь бага үнэтэй барьцаа хөрөнгөөр сольсон тул барьцаа хөрөнгийн хангалт буурсан учир “*******” ХХК-ийн захирал нөхөр Б.*******ыг хамтран зээлдэгчээр оруулсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь ямар эрх, үүрэгтэй оролцох вэ? гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа, тэр гэрээтэй танилцаж байж гарын үсэг зурсан учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Тэгэхээр Б.*******ыг нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Б.*******ын данс руу орж ирсэн мөнгийг бүгдийг татаад авчихдаг гэж байна. Бас нэг зүйлийг хэлэхэд Б.******* нь энэ зээлд хамтран зээлдэгчээр орохоос гадна манай *******инд цалингийн зээлтэй байсан, тэр зээл нь зөрчилтэй байсан учир цалингийн зээл нь татаж авсан харагдаж байгаа, үүнийг төлөөлөгч мэдэхгүй байж магадгүй гэсэн үүднээс хэлж байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь 95 сая төгрөгийг зээлдээ төлсөн боловч 35 сая төгрөг нь зээлд татагдаагүй байна гэж байна. Манайхаас сүүлд нэмэлт баримтууд болох зээлийн хүүгийн тооцооллын баримтыг өгсөн. Тэрэн дээр маш тодорхой байгаа. Энэ баримтыг нотлох баримт шинжлэн судлах явцад илүү дэлгэрэнгүй байдлаар шүүгчээр судлуулъя. Зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөгийг “*******” ХХК, Б.******* нараас шаардаж байгаа, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. “*******” ХХК-аас шилжүүлсэн 95 төгрөгийг хэрхэн яаж, зээл болон хүүд тооцож суутгасан талаар тодорхой тайлбарласан учир өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4 дэх хэсгийг өмгөөлөгч тайлбарласан. Үүнийг зөвтгөж хэлэхэд зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн болон урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн төлбөр төлөх өдрөөр зээлийн хүүг тооцож төлүүлсний дараа үлдсэн үндсэн төлбөрийг төлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр тухайн төлбөр төлөх өдрөөр гэж байгаа юм. Энэ нь юу гэж байна вэ гэхээр зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан эргэн төлөлтийн хуваарийг хэлж байгаа. Урьдчилаад зээлдээ хэдэн төгрөг төлсөн ч бай эхлээд хүү дараа нь үндсэн зээлээс хасаж явна гэдгийг тайлбарлаж байгаа гэдгийг хэлмээр байна гэв.
2. Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*******ын хувьд маргаан бүхий зээлийн гэрээтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргая. Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “******* ******* *******” ХК-тай 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн зээлийн гэрээтэй холбогдуулан барьцааны гэрээг байгуулахаар эхний барьцааны гэрээ солигдох шаардлага гарч “******* ******* *******” ХК-д хандсан. Ингээд барьцааны зүйлийг солихын тулд дараагийн барьцааны эд хөрөнгийг оруулж ирэх ёстой гэсэн учраас Б.******* нь өөрийн нэр дээрх амины орон сууц болон газрын эрхийг барьцаанд тавьсан байдаг. Барьцааны гэрээ байгуулахаар ******* ******* ******* дээр очтол Б.*******ыг хамтран зээлдэгч буюу нэмэлт гэрээ болох 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ байгуулахаар очсон хүнийг зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж, тухайн хүний хүсэл зоригоос гадуур буюу нэмэлт гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Өнөөдөр Б.*******ын ажиллаж, амьдрах, цалин урамшуулал авах эрхэд нь ноцтой халдсан үйлдэл болж байгаа ба өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр гэдэг үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан байсан. Энэ зээл нь “*******” ХХК-ийн нэр дээр гарч, энэ компанийн данс руу зээлийн бүх мөнгө шилжин орсон байдаг. Б.*******ыг нөхөр гэдэг үүднээс нь өөрийнх нь хүсэл зоригийнх нь эсрэг, хуульд болон бодит байдалд нийцээгүй ийм гэрээн дээр гарын үсэг зуруулснаас болж энэ хүн өнөөдөр хохирч байгаа нь шударга бус гэж үзэж байна. “*******” ХХК нэг хувьцаа эзэмшигчтэй тэр нь Алтанжул өөрөө байдаг. Одоо тусдаа амьдралтай хоёр хүнийг холбож оруулж ирээд “*******” ХХК-ийн өр авлага зээл дээр Б.*******ыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж ирж байгаа нь маш буруу ойлголт юм. Өөрөөр хэлбэл тус зээлийн мөнгө Б.*******ын данс руу шилжээгүй учир зээлийн гэрээний нэг субъект нь биш гэж үзэж байна. Б.******* зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох хүсэл зориг сонирхол байгаагүй, өргөдөл, хүсэлт бичгээр өгсөн зүйл байдаггүй буюу одоогоор хавтаст хэрэгт тийм баримт харагдахгүй байгаа. Б.******* өөрөө тус зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох хүсэлт, хүсэл зоригоо илэрхийлсэн байвал хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж болох байх. Гэтэл барьцааны зүйл оруулж ирээд барьцааны гэрээнд гарын үсэг зурах байсан хүнийг давхар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан байсан. Хариуцагч Б.*******ын данс руу орсон орлого цалин, урамшууллыг нь тэр чигт нь татчихдаг, шүүхийн шийдвэрээр албадан данснаас мөнгө татахад хүртэл хүний хувийн амьдралыг үзэж тавин хувиар татдаг байтал “******* ******* *******” ХК Б.*******ын данснаас орж ирсэн цалин, урамшуулал, томилолтын мөнгө гээд бүгдийг нь татаад авчихдаг. Энэ хүн 2024 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин аваагүй, 6-н хүүхэдтэй хүн байгаа. Энэ явдал нь цалин хөлс авах, хөдөлмөрлөх үндсэн эрхийг нь зөрчиж байна гэж үзэж байгаа. Б.******* нь “*******” ХХК авсан зээлээ төлж чадахгүй бол барьцааныхаа зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэдэг байр суурьтайгаар барьцааны гэрээ байгуулсан болохоос биш “*******” ХХК-ийн зээлийг давхар хариуцаж хамт төлнө гэдэг байр суурь буюу албан ёсны хүсэл зориг нэг ч удаа илэрхийлээгүй байдаг. Гэтэл нэмэлт гэрээгээр гарын үсэг зуруулаад хамтран зээлдэгч болгосон нь хариуцагч Б.*******ын хувьд маш хүндрэлтэй байгаа. Энэ хоёр хүний хувьд эхнэр, нөхөр гэж нэрийддэг боловч тусдаа амьдралтай хүмүүс байдаг. Энэ зээлийн маргаанаас гадна гэр бүлийн маргаан нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа. Тэгэхээр 2023 оны 03 сарын 12-ны өдөр байгуулсан амины орон сууц болон түүний эрхтэй холбоотой барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр гэрээ бусд тооцуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хамтран зээлдэгчдээс Б.*******ыг хасаж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон процессын талаар яриад байх шиг байна. Гэрээ байгуулахад хуулийн шаардлагыг хангасан байх ёстой ба хуульд талууд зээлийн гэрээ байгуулахад тухайн зээлийн мөнгө данс руу нь шилжиж орж ирснээр зээл авсанд тооцдог. Энэ маргаан бүхий зээлийн мөнгө Б.*******ын данс руу орж ирээгүй. Зээлдэгч болохын тулд тодорхой шаардлага шалгуур гэж байдаг. Тэр шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг судалж үзсэн юм уу, судалж үзсэн гэх баримт хэрэгт байдаггүй. Энэ хүн зээлдэгч болсон гэж гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос биш зээлдэгч болохын тулд шаардлага хангаж байж орсон гэх баримт байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж байгаа. Тэгэхээр хөрөнгөө барьцаалуулснаар зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч болох юм уу. “*******” ХХК-ийн захирал нөхөр Б.******* гэж яриад байна. Эхнэр, нөхөр байснаар зээлийг нь хамт төлнө гэх ойлголт байхгүй. Энэ хоёр хүн чинь тусдаа субъект. Барьцаа хөрөнгийг солиулахад нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулсан байсан. Б.*******ын хувьд гэрээнд гарын үсэг зурсан байж болно. Хуульд зааснаар гэрээ ямар байх ёстой вэ, ямар үндэслэлээр байгуулагдсанд тооцох ёстой юм, хэн нэгнийг чи эрх, үүрэгтэйгээ танилцуулаад гэрээнд дээр гарын үсэг зуруулаад хүчин төгөлдөр болдог бол өнөөдөр иргэний хэрэг замбараагаа алдана. Хамтран зээлдэгчээр орох хүсэлт байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр хүний хүсэл зоригийг үндэслэх ёстой байсан. Гэтэл Б.*******ын хувьд ямар ч хүсэл, зориг илэрхийлэхгүй, бичгээр хүсэлт өгөөгүй гэдэг нь хавтаст хэрэгт ийм баримт байхгүй учир нотлогдож байгаа. Өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, хууль зүйн хувьд бодит байдалтай нийцэхгүй гэрээн дээр гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэрээ байсан буюу анхнаасаа байгуулагдаагүй гэрээ гэж үзэж байна. Харин барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэдэг байр суурьтай байгаа. Түүнээс биш “*******” ХХК-ийн захирал Алтанжул гэдэг хүний авсан зээлээс нэг ч төгрөгийг Б.******* ашиглаагүй, хувьдаа аваагүй байж зээлд нь бүх цалин орлогоо өгөөд ингээд байх нь эрх ашгийг маш ноцтойгоор зөрчигдөж байна. Тийм учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагчаас Б.*******ын чөлөөлж өгнө үү. Асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос зээлдэгчид тодорхой шаардлага шалгуур байдаг уу гэхэд “байдаг” гэж хариулсан. Мэдээж зээлдэгч болохын тулд тодорхой хэмжээний шаардлага шалгууртай байх ёстой. Энэ хэрэг маргаанд Б.*******ын хувьд зээлдэгч болоод ороод ирсэн байгаа. Зээлдэгчийн хувийн хэргийг хөтөлсөн зүйл байна уу гэхэд “байхгүй” гэсэн. ******* ******* ******* ХК-аас Б.*******ыг хамтран зээлдэгч гэж үзэж байгаа бол хувийн хэргийг хөтөлсөн байх шаардлагатай. Гэтэл хувийн хэргийг хөтлөөгүй учир хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан шаардлагыг хангаагүй буюу анхнаасаа байгуулагдаагүй гэрээнд гарын үсэг зуруулсан учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин барьцааны гэрээг хүлээн зөвшөөрч байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасаж өгнө үү гэв.
3. Хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК-ийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа. Уг зээлийн мөнгө нь “*******” ХХК-ийн данс руу шилжиж орсон нь үнэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэвэл “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлт гэж шилжүүлсэн мөнгийг хэрхэн хуваарилж өр төлбөрөөс хассан бэ? гэхээр 60 сая төгрөгийг нь зээлээс нь хасаад үлдсэн 35 сая төгрөгийг хасаагүй байсан. Хэрвээ тэр 35 сая төгрөгийг үндсэн зээлээс нь хассан байсан бол үндсэн зээлийн хэмжээ багасаж үүнийг дагаж хүү ч гэсэн буурах байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бус гаргасан учир “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байгаа. Уг зээлийн барьцаанд Б.Элдэв-**** тоот хаягт байрлалтай 251 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болохоос биш хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.*******ыг оруулах хүсэл, сонирхол байгаагүй бөгөөд энэ талаарх хүсэлтээ өгөөгүй. “*******” ХХК-ийн зүгээс зээлийн тооцооллыг зөв гаргаад нэхэмжлэлийн шаардлага гаргах юм бол хүлээн зөвшөөрч болно. Талуудын байгуулсан 2018.10.31-ний өдрийн зээлийн гэрээний 5.4-т “Төлбөр зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн төлбөрт өдрөө зээлийн хүүг тооцож төлүүлсний дараа үлдэгдэл хүүг үндсэн төлөлтөөс зээлийн хүүг хасна” гэсэн заалт байгаа. Манай яриад байгаа гол байр суурь нь 95 сая төгрөгийг танай дансаар шилжүүлсэн, гэтэл яагаад үндсэн зээлээс зөвхөн 20 төгрөгийг нь хасаад, яагаад үлдсэн 35 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй юм. Хэрвээ нийт 56 сая төгрөгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээл багасаад үүнийг дагаад хүү багасаад, хүү багассан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү мөн багасна. Ингэсэн бол өнөөдрийн та нарын шаардаад байгаа мөнгөн дүнгээс бага дүн төлөх ёстой байсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу стандарт нөхцөлийн гэрээ нь нэг талд нь байсан тохиолдолд зарим зүйл, заалтыг хүчингүй болох эрх зүйн үр дагавартай байдаг. Ийм заалт байсаар байтал зээлдэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөд, тухайн үндсэн зээлийг хасаагүй байгаа нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хөндөөд байна. Өөрөөр хэлбэл авсан зээлээсээ дахиад бараг нэг нугалсан мөнгийг төлөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхлээр мэдээж “*******” ХХК-ийн зүгээс энэ эрх ашиг сонирхлоо хамгаалж байгаа учраас төлсөн мөнгөнүүдийг хасаад үнэн зөв тооцоод л гаргаж өгөөч ээ гэдэг хүсэлтээ хэлж байгаа юм. Хэрвээ зээлийн хэмжээгээ бууруулаад үнэн зөв тооцоолол гараад ирэх юм бол “*******” ХХК-ийн зүгээс төлөхөд татгалзах зүйл байхгүй. ******* ******* ******* болон ******* ХХК-ийн хооронд 2018 оны 10 сарын 31-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулагдсан бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй. Тодруулбал Иргэний хуулийн 39, 42 дугаар зүйл, мөн 282 дугаар зүйлийн 4-т заасны дагуу “Мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь тус *******наас 460,000,000 төгрөгийг зээлж авснаа, барьцааны гэрээнүүдээр холбогдох эд хөрөнгүүдийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсныг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэхдээ *******ыг хамтран зээлдэгчээр тогтоож 2023 оны 02 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гагцхүү *******ын нэр дээр байх “ аймгийн сумын баг гудамж тоот 251 мкв талбай бүхий хашаа байшин, мөн газрыг” зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож гэрээг байгуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой байна. Харин хэрэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцооллын баримт шүүхэд өгсөн боловч энэ баримтад хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг төлснийг хэрхэн тооцсон нь тодорхой бус зөвхөн төлөх ёстой дүн, төлсөн үнийн дүнг хасаж зөрүүг тодорхойлсон байдлаар тооцоог гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолж гаргаагүй гэж үзэж байна. Мөн Б.*******оос хэдэн төгрөг, “*******” ХХК-аас хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нарын хэнээс нь хэд хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой гэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас зээлийн хүүгийн тооцооллыг зөв гаргаж ирэх юм бол төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас: “******* ******* *******” ХК-ийн 2025.01.09-ний өдрийн 5/245 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2024.02.02-ны өдрийн 3/1348 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгийн болон “*******, ******* *******” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”, зээлдэгч Т. анкет, , Б.******* нарын иргэний үнэмлэх, 2018.10.31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.10.31-ний өдрийн ЗБ/СС181029002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019.04.02-ны өдрийн ЗГ/СС181029002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021.09.09-ний өдрийн ЗНГ/СС181029002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.03.05-ны өдрийн ЗБ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2018.10.31-ний өдрийн ЗБ/СС181029002-1-3, ЗБ/СС181029002-1-4 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүд, 2023.02.13-ны өдрийн ЗНГ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”, мөн өдрийн ЗБ/СС181029002-1-6, ЗБ/СС181029002-1-7 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, 000638294, 000634175 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 000552948 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, 000013785 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020.06.04-ний өдрийн 06101-2020/00556 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, “******* ******* *******” ХК-аас “*******” ХХК, Б.******* нарт хүргүүлсэн 2023.04.25-ны өдрийн 6/4081 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024.08.22-ны өдрийн 6/9898 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүд, 2025.01.09-ний өдрийн нэхэмжлэл, 2025.04.28-ны өдрийн 5/6118 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* ******* ХК-ийн 400011526 тоот “*******, салбар хоорондын тооцоо”-ны дансны хуулга, хариуцагч Б.*******ын 407188527 тоот харилцах дансны хуулга, хариуцагч “*******” ХХК-ийн 407276686 тоот “зээлийн дансны хуулга” зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх 5-61, 125, 152-155 тал)
5. Хариуцагч Б.*******оос өөрийг нь төлөөлөх нь 2025.04.01-ний өдрийн 0454 дугаартай “Итгэмжлэл”-ийг, хариуцагч “*******” ХХК-аас 2025.02.12-ны өдрийн 0418 дугаартай “Итгэмжлэл”, уг итгэмжлэлээсээ татгалзсан тухай 2025.04.21-ний өдрийн 25/16 дугаартай албан бичиг, өмгөөлөгч оролцуулах тухай мөн өдрийн 25/17 дугаартай албан бичиг, 2025.04.29-ний өдрийн 25/18 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, Төрийн ******* дахь Т. харилцах дансны хуулга зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна. (хх 95, 114, 116, 127, 142 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь шүүхэд хариуцагч “*******” ХХК, Б.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардах эрхийн үндэслэлээ “...Өмнөх өндөр үнэтэй барьцаа хөрөнгийг чөлөөлж оронд нь бага үнэтэй барьцаа хөрөнгөөр сольсон тул барьцаа хөрөнгийн хангалт буурсан учир Б.*******ыг хамтран зээлдэгчээр оруулсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь ямар эрх, үүрэгтэй оролцох вэ гэдгийг гэрээнд тодорхой заасан, энэ гэрээтэй Б.******* танилцаад гарын үсэг зурсан учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Б.*******ыг нэмэлт гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Зээл, зээлийн хүүг хэрхэн тооцсон нь зээлийн тооцоолол дээр маш тодорхой байгаа. Б.*******ыг хамтран зээлдэгчээс чөлөөлөх тодорхой үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөгийг “*******” ХХК, Б.******* нараас шаардаж байна, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэж тайлбарладаг.
Хариуцагч “*******” ХХК, Б.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаарх хариу тайлбараа ирүүлээгүй.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч мэтгэлцсэн бөгөөд тэрээр татгалзлын үндэслэлээ “...зээлийн гэрээ байгуулахад тухайн зээлийн мөнгө зээлдэгчийн данс руу нь шилжиж орсноор зээл авсанд тооцдог. Гэтэл зээлийн мөнгө Б.*******ын данс руу орж ирээгүй. Б.*******ын хувьд хамтран зээлдэгч болох ямар ч хүсэл зориг илэрхийлээгүй, бичгээр хүсэлт өгөөгүй. Зээлдэгч болохын тулд тодорхой хэмжээний шаардлага шалгууртай байдаг. ******* ******* *******наас Б.*******ыг хамтран зээлдэгч гэж үзэж байгаа бол хувийн хэргийг хөтөлсөн байх шаардлагатай. Гэтэл хувийн хэргийг хөтлөөгүй учир хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан шаардлагыг хангаагүй, мөн өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, хууль зүйн хувьд бодит байдалтай нийцэхгүй гэрээн дээр гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэрээ байсан буюу анхнаасаа байгуулагдаагүй гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин барьцааны гэрээг хүлээн зөвшөөрч байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчээс Б.*******ыг хасаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн бөгөөд тэрээр татгалзлын үндэслэлээ “...Б.*******ыг хамтран зээлдэгчээр тогтоож 2023 оны 02 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гагцхүү Б.*******ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож гэрээг байгуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлт гэж шилжүүлсэн 95 сая төгрөгөөс 60 сая төгрөгийг зээлээс нь хасаад үлдсэн 35 сая төгрөгийг хасаагүй, энэ 35 сая төгрөгийг үндсэн зээлээс нь хассан байсан бол үндсэн зээлийн хэмжээ багасаж үүнийг дагаж хүү, нэмэгдүүлсэн хүү буурах байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой. Хэрэгт зээлийн тооцооллын баримт авагдсан боловч энэ баримтад хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг төлснийг хэрхэн тооцсон нь тодорхой бус зөвхөн төлөх ёстой дүн, төлсөн үнийн дүнг хасаж зөрүүг тодорхойлсон байдлаар тооцоог гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолж гаргаагүй гэж үзэж байна. Мөн Б.*******оос хэдэн төгрөг, “*******” ХХК-аас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч талаас зээлийн хүүгийн тооцооллыг үнэн зөв гаргаж ирэх юм бол төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд:
I. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулагдан, хариуцагч “*******” ХХК-д 460,000,000 төгрөгийн зээлийг, үндсэн хүүг жилийн 19,20 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 3,84 хувиар, 180 сарын хугацаатайгаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүг жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 4,80 хувь байхаар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар олгохоор тус тус тохиролцож, “******* ******* *******” ХК нь зээл 460,000,000 төгрөгийг бэлэн бусаар буюу зээлдэгчийн *******ан дахь харилцах дансанд шилжүүлжээ. (хх 16-21 тал)
II. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗБ/СС181029002-1-1 дугаар болон 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ЗБ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” тус тус байгуулагдан, тус 2 гэрээгээр дээрх “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож аймаг, сум, 1 дүгээр баг, 1 хороолол, 20 байр 00 тоот хаягт байрлах 328 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 328 м.кв талбайтай, “Боловсролын байгууллага /цэцэрлэг/” зориулалттай эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. (хх 22-24, 33-35 тал)
2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, иргэн /барьцаалуулагч гэх/, /баталгаа гаргагч гэх/ нарын хооронд:
I. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗБ/СС181029002-1-3, ЗБ/СС181029002-1-4 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” тус тус байгуулагдан, тус 2 гэрээгээр дээрх “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож аймаг, сум, 10 дугаар баг, 12 хороолол, хотхон 4 байр 1 тоот хаягт байрлах 277 м.кв талбайтай эзэмшлийн газар болон мөн хаягт байрлах 216 м.кв талбайтай хувийн орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. (хх 36-41 тал)
II. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/СС181029002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ” байгуулагдан, тус гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 3.3, 3.4 дэх заалтууд дахь “...үндсэн хүүг жилийн 19,20 хувь байсныг 16,80 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 3,84 хувь байсныг 3,36 хувь, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүг жилийн 24,00 хувь байсныг 21,60 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 4,80 хувь байсныг 4,32 хувь...” болгон тус тус нэмэлт, өөрчлөлт оруулжээ. (хх 25-28 тал)
III. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЗНГ/СС181029002-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ” байгуулагдан, тус гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 4.1 дэх заалт дахь “...зээлийн хугацаа 180 сар байсныг 204 сар (17 жил)...” болгон нэмэлт, өөрчлөлт оруулжээ. (хх 29-32 тал)
3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, Б.*******, иргэн /барьцаалуулагч гэх/, /баталгаа гаргагч гэх/ нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗНГ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ” байгуулагдан, тус гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний зээлдэгч “*******” ХХК дээр ******* овогт ******* *******ыг зээлдэгчээр нэмж өөрчлөлт оруулсан байна. (хх 42-43 тал)
4. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, Б.******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗБ/СС181029002-1-6 болон ЗБ/СС181029002-1-7 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд байгуулагдан, тус 2 гэрээгээр дээрх “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож аймаг, сум, 2 дугаар баг, Толгод 5 гудамж, тоот хаягт байрлах 251 м.кв талбайтай амины орон сууц болон мөн хаягт байрлах 774 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. (хх 44-47 тал)
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК нар нь үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатчаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ” байгуулагдсан байна.
Мөн нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, Б.******* нар нь барьцааны гэрээг байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатчаар гэрчлүүлж, холбогдох байгууллагад бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч Б.******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ зэргийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, Б.*******, иргэн /барьцаалуулагч гэх/, /баталгаа гаргагч гэх/ нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ЗНГ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ” /тус гэрээгээр хариуцагч Б.*******ыг нэхэмжлэгч “******* ******* *******” ХК, хариуцагч “*******” ХХК нарын хооронд анх 2018.10.31-ний өдөр байгуулагдсан ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний зээлдэгч тал болох “*******” ХХК дээр нэмж өөрчлөлт оруулсан байдаг/-г хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч тэрхүү гэрээ нь хуульд нийцсэн буюу хуулийн хүрээнд байхыг шаардана.
2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ” гэж, 20.8-д “Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг. Гэвч хариуцагч Б.*******ыг “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Өндөр үнэтэй барьцаа хөрөнгийг чөлөөлж оронд нь бага үнэтэй барьцаа хөрөнгөөр сольсон тул барьцаа хөрөнгийн хангалт буурсан учир “*******” ХХК-ийн захирал Т. нөхөр Б.*******ыг хамтран зээлдэгчээр оруулсан...” гэж тайлбарладаг боловч хамтран зээлдэгчээр оруулсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
4. Харин дээрх ЗНГ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ”-нээс харахад Б.*******ыг “хамтран зээлдэгч”-ээр бус “зээлдэгч” гэж тодорхойлон нэмж оруулсан байна.
5. Түүнээс гадна барьцааны зүйл өөрчлөгдсөн буюу Б.******* нь өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалуулсан байгаа нь тухайн зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч болох үндэслэл болохгүй.
6. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг “зээлдэгч” гэж ойлгохоор хуульчилсан байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан байна.
7. Гэтэл нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-нд заасны дагуу зээлийн мөнгө 460,000,000 төгрөгийг мөн өдрөө бэлэн бусаар зээлдэгч “*******” ХХК-ийн дансанд шилжүүлж зээлийг олгосон атлаа данс руу нь зээлийг шилжүүлээгүй, уг зээлийг ашиглаагүй этгээд болох Б.*******ыг 4 жил 8 сарын дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан гэрээний нэг тал болох зээлдэгч гэж тодорхойлж нэмсэн байгааг үндэслэлгүй гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн бол тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК, Б.*******, иргэн /барьцаалуулагч гэх/, /баталгаа гаргагч гэх/ нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ЗНГ/СС181029002-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний үүргийг хариуцагч Б.*******оос шаардах эрхгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК болон хариуцагч “*******” ХХК нар ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 9.2-т ******* санаачлан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох талаар харилцан тохиролцсон байна.
Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Хууль болон гэрээнд ийнхүү зааснаас үзэхэд хариуцагч “*******” ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцлах нь нэхэмжлэгчийн буюу *******ны эрх байна. Нөгөөтэйгүүр энэ нь хариуцагч “*******” ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл болсон байхад шүүх “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай” асуудлыг үндсэн нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч “...36,9 /мөн 35 гэж тайлбарладаг/ сая төгрөгийг үндсэн зээлээс нь хассан байсан бол үндсэн зээлийн хэмжээ багасаж үүнийг дагаж хүү, нэмэгдүүлсэн хүү буурах байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай...” гэж тайлбарладаг боловч уг 36,9 сая төгрөгийг үндсэн зээлээс хассан тохиолдолд үндсэн зээлийн хэмжээ хэд болж буурч, үүнийг дагаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэд болж буурах байсан талаар болон нэхэмжлэлийн шаардлагаас нийт хэдэн төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тус тус тодорхой үнийн дүн хэлж мэтгэлцдэггүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
Харин уг маргаж буй 36,9 сая төгрөгийг зээлийн төлөлтөөс хэрхэн хасаж тооцсон болох нь хэргийн 12-13 дугаар талд авагдсан “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”, 153-155 дугаар талд авагдсан *******, ******* ******* ХК-ийн 400011526 тоот “*******, салбар хоорондын тооцоо”-ны дансны хуулга, хариуцагч Б.*******ын 407188527 тоот харилцах дансны хуулга, хариуцагч “*******” ХХК-ийн 407276686 тоот “зээлийн дансны хуулга” зэрэг нотлох баримтууд, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан “...зээлийн ангиллыг хэвийн болгохын тулд сүүлийн 3 сар материалаг төлөлт хийх ёстой байдаг тул уг мөнгийг тухайн үед зээлд татан аваагүй. “*******” ХХК нь татварын өртэй учир хамтран зээлдэгч Б.*******ын данс руу шилжүүлэх хүсэлтийг компанийн захирал Алтанжул нь гаргасны дагуу Б.*******ын данс руу шилжүүлж, дансанд хаалт тавьж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг татан авсан. Хэрвээ өмгөөлөгчийн ярьж байгаа шиг бүх мөнгийг зээлд татаж авсан бол зээлийн ангилал өөрчлөгдөхгүй муу ангилалтай байх эрсдэлтэй байсан...” гэх тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн дээрх баримтууд болон нэхэмжлэгч талын тайлбар зэргээр хариуцагч “*******” ХХК нь “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-нд заасан хугацаанд буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан байх ба 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 410,542,885.68 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 202,978,960.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 377,975.93 төгрөг, нийт 613,521,846.21 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тус тус тогтоогдож байх тул хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,
“Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 6.2.2-т “Гэрээний 4.1-д заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийн ******* ******* *******ин дахь …дансанд төлөх”, 6.2.4-т “Зээлийн төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх”, 9.2-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд ******* гэрээг цуцалж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ”, 9.2.2-т “Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн” гэж тус тус заажээ.
Хууль болон гэрээнд ийнхүү зааснаар хариуцагч буюу зээлдэгч “*******” ХХК нь “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр тохирсон хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ удаа дараа зөрчиж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь үндсэн зээл 410,542,885.68 төгрөг, зээлийн хүү 202,978,960.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 377,975.93 төгрөг, зээлдэгч гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 105,000 төгрөг, нийт 613,626,846.21 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас шаардах эрхтэй байна.
Мөн түүнчлэн хариуцагч “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь шаардах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “*******” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/СС181029002-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний үүрэгт 613,626,846.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “Барьцааны гэрээ”-нд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны хөрөнгө болох:
- “*******” ХХК-ийн өмчлөлийн аймаг сум 1 дүгээр баг, 1 хороолол 20 байр, 00 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 328 м.кв талбайтай, 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- “*******” ХХК-ийн эзэмшлийн аймаг сум баг 20 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий 395 м.кв талбай бүхий “Боловсролын байгууллага /цэцэрлэг/ зориулалттай эзэмших эрхтэй газар,
- ******* овогт ******* ******* /нэг иргэний/-ын өмчлөлийн аймаг сум 2 дугаар баг, Толгод 5 гудамж, тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 251 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* овогт ******* ******* /нэг иргэний/-ын өмчлөлийн аймаг сум 2 дугаар баг, Толгод 5 гудамж, тоот хаягт байрлалтай, 6304004649 нэгж талбарын дугаартай, 774 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих ангид даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөг гаргуулах шаардлагад 3,226,084 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад 70,200 төгрөг, нийт 3,296,284 төгрөг төлөхөөс 3,226,085 төгрөгийг төлж, 70,199 төгрөгийг дутуу төлсөн байна.
Иймд хуульд зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,226,085 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,199 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,296,284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгож шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч нар нь ирцтэй холбоотой тусгайлан санал гаргаагүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы эзгүйд явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 613,626,846.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгож, хариуцагч Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:
- “*******” ХХК-ийн өмчлөлийн аймаг сум 1 дүгээр баг, 1 хороолол 20 байр, 00 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 328 м.кв талбайтай, 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- “*******” ХХК-ийн эзэмшлийн аймаг сум баг 20 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий 395 м.кв талбай бүхий “Боловсролын байгууллага /цэцэрлэг/ зориулалттай эзэмших эрхтэй газар,
- ******* овогт ******* ******* /нэг иргэний/-ын өмчлөлийн аймаг сум 2 дугаар баг, Толгод 5 гудамж, тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 251 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ******* овогт ******* ******* /нэг иргэний/-ын өмчлөлийн аймаг сум 2 дугаар баг, Толгод 5 гудамж, тоот хаягт байрлалтай, 6304004649 нэгж талбарын дугаартай, 774 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,226,085 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,199 /далан мянга нэг зуун ерөн ес/ төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,296,284 /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА