Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 0656

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Гэрэлтуяа, улсын яллагч  Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Э.М, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э М, Х овогт Б Т нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706000690770 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э М, 19  оны 3 дугаар сарын 29-ний  өдөр  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой,  барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:

         2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Б Т, 19  оны 3 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй,   дээд   боловсролтой,  барилгын инженер мэргэжилтэй,  ХХК-ны захирал ажилтай,  ам бүл 3,  эцэг, эх нарын хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: П

Холбогдсон хэргийн талаар:

          Э.М, Б.Т нар  нь 2017 оны дугаар сарын 0-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэмонгол амралтын газарт архидан согтуурч хоорондоо маргалдаж харилцан зодолдож Э.М нь Б.Т биед, Б.Т нь Э.М эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Хохирогч ,шүүгдэгч   Э.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.   

    Хохирогч, шүүгдэгч   Б.Т   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөн адил нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.  

    Хохирогч, шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Манай компанихан 2017 оны 7 дугаар сарын 9-ний орой 16.00 цагийн орчимд амралтын газарт амарсан юм. Орой нь пиво уугаад хорхог идчихээд гэртээ байж байтал гадаа орилолдоод зодоон болоод байх шиг болохоор нь Х ах бид хоёр гүйж гартал манай компаны ажилчид хажууд байсан гэрийн хүмүүст зодуулж байсан. Тэгэхээр нь бид хоёр очоод ажилчидаа өмөөрч нөгөө хүмүүстэй зодолдсон. Би нэг хүнийг цохисон чинь хажуунаас нэг хүн ирээд миний хүзүү орчимд цохисон. Хүзүүгээ бариад үзтэл цус гарч байсан. Би цус гараад байна түргэн дууд гэж орилсон. Намайг юугаар цохисон юм  мэдэхгүй байна. Өндөр бор царайтай залуу байсан. Би харвал танина гэжээ. / хх-н 13-14/ 

     Хохирогч, шүүгдэгч  Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 9-ны өдөр ажлын газрын хамт олонтойгоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинэ Монгол амралтын газар очсон. Бид тэнд очоод согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн. Бидний орсон гэрийн хажууд мөн нэг хэсэг хүмүүс амарч байсан. Шөнийн 00.00 цагийн орчимд амралтын газар цахилгаан тасарсан чинь амралтын газрын хүмүүс хашаандаа гал түлээд тэнд амарч байсан хүмүүс гал тойрч суугаад дуулж байсан. Тэнд сууж байхдаа нөгөө гэрт байсан залуучуудыг дуу дуул гэтэл дуулахгүй гэдгээс болоод маргаан гарсан. Би тухайн үед маш их архи ууж согтсон байсан болохоор хохирогч Э.М намайг цохихоор нь би гартаа барьж байсан архины шилээр хүзүү хэсэгт нь цохисон. Э.М бид хоёр харилцан зодолдсон. Сүүлдээ амралтын газрын хүмүүс цагдаа дуудсан байсан. Миний биед учирсан гэмтлийг М учруулсан. Тухайн үед шөнө харанхуй байсан болохоор бид хоёр зодолдож байгаад газар унасан. Улмаар намайг олон удаа өшиглөсөн гэжээ.  /66-68/             

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 8-9/                

          Гэрч  П.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай  ажлын газрыхан 2017 оны  дугаар сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шинэ Монгол гэдэг амралтын газар очиж амарсан. Бид тэнд идэж уугаад байж байтал амралтын тог тасарсан. Бид нар караокенээс гараад иртэл бид нарын нөгөө гэрт амарч байсан залуучууд гадаа гал түлчихсэн тойроод архи уугаад сууж байсан. Тэнд 8 эрэгтэй, 3 эмэгтэй байсан. Манай бригадын дарга  эхнэртэйгээ явж байтал нөгөө хүмүүс татаад суулгасан. Би ажлыхаа хүмүүсийг гэрт нь оруулчихаад  даргыг гэрт оруулахаар очтол цэнхэр яктай залуу гараараа даргын зүүн шанаанд нэг удаа цохисон. Манай дарга тэгэхэд газар унасан. Тэгэхээр нь би очоод та нар яаж байгаа юм бэ гэтэл улаан цамцтай залуу, дээгүүрээ нүцгэн өндөр бор залуу хоёр даргыг газар уначихсан байхад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би гэрт ороод даргыг нөгөө залуучууд зодоод байна гэж хэлсэн. Манайхан гэрээс гараад гадаа зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэр үед дээгүүрээ нүцгэн өндөр бор залуу ширээн дээр байсан Чингис архины шил хагалаад манай ажлын газрын залуу М хүзүүнд хатгасан. М хүзүүнээс их хэмжээний цус гараад бид түргэн, цагдаа дуудсан. Би өндөр залууг харвал танина гэжээ.   / х-н 15-16/

          Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажлаараа Гачууртад амралтын газар очиж амарсан. Бид пиво уугаад сууж байтал тог тасарчихсан. Тэгээд гадаа гарч гал асааж тойроод сууцгаасан. Бидний хажууд тэнд амарч байсан 3 хүн ирж суусан. Би тэнд жоохон сууж байгаад унтахаар гэрлүү орсон. Унтаж байхад гэнэт хүмүүс орилж чарлаад гэрийн үүдэн дээр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хөөе болиоч ээ гэж хэлтэл нэг хүн намайг цохиж унагаасан.  Би тэгэхэд ухаан алдсан байлаа. Зодоон дууссаны дараа би сэргэсэн гэтэл гэрийн үүдэнд хэвтэж байсан. Эргээд гэр лүү ороод хэвтэж байтал 3 хүн хаалга эвдэлж орж ирээд манай ах нарыг зодсон. Юунаас болж маргаан гарсан, хэн хэнийгээ цохиж зодсон талаар би юу ч хараагүй мэдээгүй. Бид нар 9-үүлээ явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ.  / хх-н 17-18/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 7 дугаар сарын 9-ны өдөр би ажлыхантайгаа 15-16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байдаг амралтын газарт очсон. Бид нар хорхог хийж идээд тоглоод орой нь караокед орчихоод явж байхад хажуугийн гэрийн залуучууд гадаа гал түлчихсэн гитар тоглоод сууж байсан. Эхлээд Од бид хоёр тэр хүмүүс дээр очоод танилцсан. Бид хоёр гитар тоглодог юм билүү гэж ярьж байтал нэг залуу нь босож ирээд бид хоёр луу дайраад байсан. Тэр залууг сүүлд нь Т гэж мэдсэн. Тэр залуу орилоод та нарыг алнаа гээд байсан. Тэгж байтал М юу болчихвоо намайг алчихлаа ш дээ гэж орилхоор нь би хартал Т хажууд нь зогсож байсан. М хүзүүг шилээр зүсчихсэн зогсож байсан гэжээ.  / хх-н 53-54/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 22,24/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8877 тоотын дүгнэлт:

1.Э.М биед эрүүний зүүн булан, хүзүүний хажуу хэсгийн шарх, цээжний зүүн өмнөд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  /хх-н 26/

1.Б.Т биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, салст, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, сарвуунд өнгөц шарх, зүүн мөр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 71/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 27-28,72-73/

        Б.Т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 78-80,85-86/

        Э.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 81-84/

         Б.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 87-88/

          Э.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 89-90/

    Э.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 75/,

   Б.Т  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 74/,зэрэг болно.          

          Э.М, Б.Т нар  нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэмонгол амралтын газарт архидан согтуурч хоорондоо маргалдаж харилцан зодолдож Э.М нь Б.Т биед, Б.Т нь Э.М эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

         Э.М биед эрүүний зүүн булан, хүзүүний хажуу хэсгийн шарх, цээжний зүүн өмнөд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8877 тоотын дүгнэлт  /хх-н 26/

Б.Т биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, салст, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, сарвуунд өнгөц шарх, зүүн мөр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт  /хх-н  71/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … нэг залуу нь босож ирээд бид хоёр луу дайраад байсан. Тэр залууг сүүлд нь Т гэж мэдсэн. Тэр залуу орилоод та нарыг алнаа гээд байсан. Тэгж байтал М юу болчихвоо намайг алчихлаа ш дээ гэж орилхоор нь би хартал Т хажууд нь зогсож байсан. М хүзүүг шилээр зүсчихсэн зогсож байсан гэсэн мэдүүлэг   / хх-н 53-54/

        Хохирогч, шүүгдэгч   Э.М   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …. Би нэг хүнийг цохисон чинь хажуунаас нэг хүн ирээд миний хүзүү орчимд цохисон. Хүзүүгээ бариад үзтэл цус гарч байсан. Би цус гараад байна түргэн дууд гэж орилсон. Намайг юугаар цохисон юм  мэдэхгүй байна. Өндөр бор царайтай залуу байсан,би харвал танина гэсэн мэдүүлэг  / хх-н 13-14/ 

     Хохирогч, шүүгдэгч  Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Э.М намайг цохихоор нь би гартаа барьж байсан архины шилээр хүзүү хэсэгт нь цохисон. Э.М бид хоёр харилцан зодолдсон. Сүүлдээ амралтын газрын хүмүүс цагдаа дуудсан байсан. Миний биед учирсан гэмтлийг М учруулсан. Тухайн үед шөнө харанхуй байсан болохоор бид хоёр зодолдож байгаад газар унасан. Улмаар намайг олон удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг   /66-68/  зэрэг болно.      

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

        Э.М, Б.Т нар нь тус бүр байгууллагынхаа хүмүүстай амралтын газар амарч байхдаа архидан согтуурч дуу дуул гэхэд нь дуулахгүй гэж хэлснээс болж маргалдан хоорондоо зодолдож байхдаа Э.М нь Б.Т цохиход нь Б. нь өөдөөс нь архины шил хагалж хүзүү орчимд нь зүсэж бие биенийхээ эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

        Иймд   Э.М, Б.Т нарыг тус бүр хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Э.М, Б.Т нар нь ямар нэгэн хохирол бие  биенээсээ нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв .  

        Э.М, Б.Т нар   нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э М,  Х овогт Б Т нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Э.М, Б.Т нарыг тус бүр 450  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Э.М, Б.Т нар нь торгох ялыг  гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар                             Э.М, Б.Т  нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Э.М, Б.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М, Б.Т нарт тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Э.М, Б.Т  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж   Э.М, Б.Т  нарт  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН