2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05086

 

 

 

2025 06 12  192/ШШ2025/05086

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Ж******* Б*******, Г******* овогт Э*******ын Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Э*******г эцэг Ж.Б*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Ж.Б******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх Э.Н*******ыг хүү Б.Э*******тай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Ж.Б*******т даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН

 

 

 

2. Нэхэмжлэгч Ж.Б******* эхнэр Э.Н*******тай цаашид хамтран амьдрах боломжгүйгээс гэрлэлтээ цуцлуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч Э.Н******* гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүү Б.Э*******г эцэг Ж.Б*******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон гэж хариу тайлбар гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 5. Ж.Б*******, Э.Н******* нар 2010 онд танилцаж, тэдний дундаас 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Э******* төрсөн, 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 6. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон, хэн хэн нь тусдаа амьдрал зохиосон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 7.Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргахгүй байх ба улмаар хариуцагч Э.Н******* хүү Б.Э*******г эцэг Ж.Б*******ын асрамжид үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон, дундын эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбарлаж байна.

Иймд Ж.Б*******, Э.Н******* нарын гэрлэлтийг цуцалж, тэдний тохирсноор 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Э*******г эцэг Ж.Б*******ын асрамжид үлдээж, нэхэмжлэгч Ж.Б******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,

26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй,

26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эх Э.Н*******ыг хүү Б.Э*******тай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Ж.Б*******т даалгах нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Ж******* Б*******, Г******* овогт Э*******ын Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Э*******г эцэг Ж.Б*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Ж.Б******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх Э.Н*******ыг хүү Б.Э*******тай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Ж.Б*******т даалгасугай.

5.Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН