2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05087

 

 

 

 

 

20******* 06 12  192/ШШ20*******/05087

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Д******* хотхон ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Х******* овогт Ц*******ын М*******ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө******* оролцов.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

20******* оны 02 дугаар сарын 23-ны өдөр миний бие эхнэрийн хамт Яармагийн зам дээр зүүнээс баруун тийш чиглэлд замын хөдөлгөөнд оролцоод явж байхад үл таних Б.Э******* нь машинаараа араас ирж, миний өмчлөлийн улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашиныг мөргөсөн бөгөөд үүний улмаас надад 10,718,900 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү нөхцөл байдлыг харьяалах Замын цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр Б.Э*******ыг замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн болохыг тогтоож, улмаар Зөрчлийн тухай хуулиар шийтгэсэн. Гэсэн хэдий ч Б.Э******* надад учруулсан хохирлоо барагдуулахгүй байсан тул миний бие Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Б.Э*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Б.Э*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Э*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, Б.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 20******* оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШЗ20*******/0*******694 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц.М******* миний бие Б.Э*******т холбогдуулан надад учруулсан хохиролд 10,718,900 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Э*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Б.Э******* нь Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 36 дугаар байр, 19 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 20******* оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШЗ20*******/0*******694 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э******* Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 36 дугаар байр, 19 тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Ц.М******* хуульд заасан харъяаллын дагуу Б.Э*******ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Ц.М*******ын хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай, овогт Бы Э*******ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Э*******ыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН