2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05089

 

 

 

 

 

2025 06 12  192/ШШ2025/050*******9

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, К******* банкны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Шинэ яармаг архивчдын гудамж, ******* дугаар байр, *******9 тоот хаягт оршин суух, НХ9502271******* регистрийн дугаартай, А******* овогт Д*******ын Дад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,710,990 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х Г.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус банктай цахим зээлийн гэрээ байгуулж, 33,621,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш хүүнд 3210 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 74******* төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл дансанд байсан мөнгө автоматаар татагдсан. Өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, 2024 оны ******* дугаар сараас хойш огт төлөөгүй. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2*******,71*******,000 төгрөг, үндсэн хүү 3,913,13******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,*******52 төгрөг, нийт 32,710,990 төгрөг болж байх тул хариуцагч Д.Даас 32,710,990 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д******* овогтой Д миний бие 2024 оны 7 дугаар сард К******* банк ХК-иас цалингийн зээл авсан. Энэхүү зээлийн төлөлтийг хийгээгүй учир хүү болон алданги тооцож нийт 32,710,990 төгрөг болсон байна. Миний бие зээлээ төлөөгүйгээс болж 2025 оны 6 дугаар сарын 12-нд шүүхэд дуудагдсан. Уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй, Солонгос улсад байгаа тул өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие нийт өр зээл төлбөрийг тохирсон хугацаанд графикийн дагуу өдөр хоног алгасахгүй төлөх болно. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол, иргэний хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, хүсэлт, К******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэргийг,

 

Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч К******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Д 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус банктай цахим зээлийн гэрээ байгуулж, 33,621,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш хүүнд 3210 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 74******* төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл дансанд байсан мөнгө автоматаар татагдаж, өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчиж, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2*******,71*******,000 төгрөг, үндсэн хүү 3,913,13******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,*******52 төгрөг, нийт 32,710,990 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрч, төлбөрийг тохирсон хугацаанд төлнө гэж тайлбар ирүүлсэн.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

5.Д.Д нь К******* банк ХК-тай 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр МN700030003095022571 дугаар цахим зээлийн гэрээ байгуулж, 33,621,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан цахим цалингийн зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

7.Зээлдэгч Д.Д К******* банк ХК-иас авсан 33,621,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, зээлдэгчийн дансны хуулга болон зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

*******.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үндсэн зээл, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Даас 32,710,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Д.Дад холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт товлон хариуцагчийн **************102604 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан тул эхнэрийнх нь **************994716 дугаарт залгахад Д.Д Солонгос улсад байгаа, хурлын товыг дамжуулж хэлэх боломжтой гэж хариулж, үүний дараа хариуцагч Д.Д хариу тайлбараа шүүхэд имэйлээр ирүүлж, тайлбартаа өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч зээл авсан, төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн, улмаар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг дэмжиж, татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Даас 32,710,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* банк ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,504.95 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 321,505 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН