2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05090

 

 

 

 

2025 06 12  192/ШШ2025/05090

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Т******* гудамж, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Ц******* хотхон, Р******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, П ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,050,911 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хавсралт 1, 2-т заасан хяналтын камер, галын дохиолол, туузын гэрлийн суурилуулалтын ажлыг гэрээнд заасан нөхцөлөөр гүйцэтгэж дууссан. Мөн талууд амаар тохирч нэмэлт гэрээ байгуулж дотоод сүлжээ, хулгайн дохиолол гэх системийг нэмэж хийж гүйцэтгэсэн. Дээрх хоёр гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу гэрээ байгуулагдах өдөр гэрээний урьдчилгаанд 35,775,800 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш огт төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч компани хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг явуулсан бөгөөд хариуцагч П ХХК зээл хөөцөлдөж байгаа, зээл бүтэхээр үлдэгдэл төлбөрийг төлнө, хугацаа сунгаж өгөөч гэх агуулгатай албан бичгийг имэйлээр ирүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Анх бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр 73,266,496 төгрөг байсан ба нэмэлт ажлын дүн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 48,389,901 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Нэгэнт хариуцагч байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан анзыг хамт нэхэмжилсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 48,389,901 төгрөгөөс гэрээнд заасан алдангийг тооцоход өдрийн 241.949 төгрөг болж хугацаа хэтэрсэн хоногоор тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд нийцүүлж, үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож 24,0*******,971 төгрөгийн хамт 72,050,911 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэмэлт гэрээг амаар тохирч байгуулсан тул нэмэлт гэрээнээс алданги тооцсон хэсгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/11-02 дугаар хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 24/253 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах тухай мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24/368 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах тухай мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрэлтүүлгийн ажлын төсөв, галын дохиолол, хяналтын камерын систем бүртгэл зэргийг,

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК хариуцагч П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72.050.911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хавсралт 1, 2-т заасан хяналтын камер, галын дохиолол, туузын гэрлийн суурилуулалтын ажлыг гэрээнд заасан нөхцөлөөр гүйцэтгэж дууссан. Улмаар нэмэлт гэрээ байгуулж, дотоод сүлжээ, хулгайн дохиолол гэх системийг нэмэж хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хариуцагч байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу гэрээ байгуулагдах өдөр урьдчилгаанд 35,775,800 төгрөгийг төлж өөр төлөлт хийгээгүй. Иймд хоёр гэрээний үлдэгдэл төлбөр 48,389,901 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 24,0*******,971 төгрөг, нийт 72,050,911 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэмэлт гэрээг амаар тохирсон тул нэмэлт гэрээнээс алданги тооцсон хэсгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Х нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хүлээн авсан өдрөөс хойш 14 хоног буюу 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

 

4.Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Нэхэмжлэгч М******* ХХК 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хавсралт 1, 2-т заасан хяналтын камер, галын дохиолол, туузын гэрлийн суурилуулалтын ажлыг гэрээнд заасан нөхцөлөөр гүйцэтгэж, захиалагч П ХХК гэрээт ажлын нийт дүн 73,266,496 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

7.Дээрх гэрээг бичгээр байгуулсны дараа талууд амаар тохирч нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр дотоод сүлжээ, хулгайн дохиолол гэх системийг нэмэж хийж гүйцэтгэсэн байх ба талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 1.3-т гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж, үр дүнг захиалагчид ажил хүлээлцэх тухай актаар хүлээлцэнэ, 1.4-т талууд ажил хүлээлцэхдээ ажил хүлээлцэх акт-аар хүлээлцэх ба актыг талуудын инженер техникийн ажилчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж зааснаар гүйцэтгэгч М******* ХХК гүйцэтгэсэн ажлаа захиалагч П ХХК-д хүлээлгэн өгч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

 

8.Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 2.2-т гэрээт ажлын урьдчилгаа төлбөр 45% буюу 35,775,800 төгрөгийг М******* ХХК-ийн Хаан банкны 5042328844 тоот төгрөгийн дансанд шилжүүлсний дараа захиалга баталгаажих болно гэж зааснаар захиалагч П ХХК 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаанд 35,775,800 төгрөг төлсөн, уг мөнгийг авсанд нэхэмжлэгч маргаагүй болно.

 

9.Гүйцэтгэгч М******* ХХК гүйцэтгэсэн ажлаа захиалагч П ХХК-д хүлээлгэн өгснөөс хойш гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24/368 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24/368 тоот албан бичгийг хүргүүлж байсан байх ба П ХХК 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24/11-02 тоот хүсэлт гаргах тухай албан бичгийг М******* ХХК-д имэйлээр хүргүүлж, уг албан бичигт...2023 оны 3 дугаар сард М******* ХХК-тай бараа гүйцэтгэлийн ажлын гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 50 хувийн төлбөрийг шилжүүлсэн. Бидний хамтран захиалга хийсэн 2 дахь төсөл байсан бөгөөд энэ үед эдийн засаг уналттай, цар тахлын дараа эргэлт муутай байснаас үлдэгдэл төлбөрийг хоцроон хариуцлага алдаж байгаадаа хүлцэл өчье. Цаашид хөрөнгө оруулалт татах зорилгоор зээл хөөцөлдөж, зээл шийдвэрлэх өмнөх шат байх тул 2024 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хугацаа олгож өгнө үү... гэжээ.

 

10.Нэхэмжлэгч М******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 73,266,496 төгрөгөөс хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 35,775,800 төгрөгийг хасаж, 37,490,696 төгрөг үлдсэн, нэмэлт ажлын дүн нэмэгдэж нийт 48,389,901 төгрөг төлөх үүрэгтэй, уг төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээнд зааснаар алданги тооцох, хуулийн байгууллагад хандах талаар удаа дараа мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан гэж тайлбарлаж үлдэгдэл төлбөр 48,389,901 төгрөг, гэрээний 8.1-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 24,0*******,971 төгрөг, нийт 72,050,911 төгрөг нэхэмжилсэн.

 

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсны дараа амаар тохирч нэмэлт гэрээ байгуулж, дотоод сүлжээ, хулгайн дохиололын системийг нэмэж хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан ба дээрх хоёр гэрээний дагуу гүйцэтгэгч ажлаа хийж гүйцэтгэсэн нь талуудын ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байгаагаас гадна нийт төлөгдөөгүй төлбөр 48,389,901 төгрөг үлдсэн, төлбөрөө төлөхийг шаардаж байсан албан бичиг хүргүүлж, хариуцагч П ХХК хариу албан бичиг хүргүүлж байсан нь тус тус тогтоогдож байна

 

12.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хоёр гэрээний үлдэгдэл төлбөр 48,389,901 төгрөгөөс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь буруу байна, нэмэлт гэрээг амаар тохирсон тул нэмэлт гэрээнээс алданги тооцсон хэсгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан нь хуульд нийцэх юм.

 

13.Учир нь Иргэний хуулийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол анз шаардах эрхгүй гэж заасан ба нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэмэлт гэрээний төлбөрөөс алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14.Иймд бичгээр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 37,490,696 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 18,745,348 төгрөг, нэмэлт гэрээний төлбөр 10,899,205 төгрөг, нийт 67,135,249 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 4,9*******,662 төгрөг илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

*******.П ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *******.00 цагт товлон зарлаж П ХХК-ийн төлөөлөгч А.Хд утсаар мэдэгдсэн боловч ирээгүй тул шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд бүрэн оролцуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн *******.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

*******.Хариуцагчийн төлөөлөгч А.Х нэхэмжлэлийг гардан авахдаа орен.data сайтаас авсан улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан ба 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн *******.30 цагт товлосон шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн тамгын газрын Хур төрийн мэдээлэл солилцооны системээс П ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, улмаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *******.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

17.Тус шүүх хуралдааныг товыг хариуцагчийн төлөөлөгч А.Хгийн , дугаарын утсанд мэдэгдэхэд за ойлголоо гэж хариулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлийг хэлж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т ...Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ... гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгч А.Х шүүхээс нэхэмжлэлийн хувь гардаж авсан, хариуцагчаар татагдснаа мэдсэн атлаа шүүхэд ирээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна... гэж заасан дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн гэж үзнэ.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 67,135,249 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,9*******,662 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 518,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 493,626 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН