2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05266

 

 

 

 

*******0*******5 06 17 19*******/ШШ*******0*******5/05*******66

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, К******* төв байранд байрлах, *******677377 регистрийн дугаартай, К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байр, *******4 тоот хаягт оршин суух, ДЛ9*******80*******50 регистрийн дугаартай, Ш******* овогт Нгийн Бид холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 18,59*******,955 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: К******* ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Бид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,59*******,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б миний бие нэхэмжлэлийн шаардлага 18,59*******,955 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,59*******,955 төгрөгийг хариуцагч Н.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Бид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,59*******,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******50,914 төгрөгнөөс 1*******5,457 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 1*******5,457 төгрөг, хариуцагч Н.Боос 1*******5,457 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН