| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0643/э |
| Дугаар | 0683 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт П Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706037420544 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт П Б, 19 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоотод түр оршин суудаг гэх, Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Цагаантолгойн ноён 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: С
Холбогдсон хэргийн талаар:
П.Б нь 2017 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололын хойд дээр ажиллуулж байсан Б.Г1.000.000 төгрөгийн үнэтэй машин зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 400.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто угаалгад угаагч, зохион байгуулагч хийдэг байсан бөгөөд ихэвчлэн ажил дээрээ хонож ажилладаг байсан болохоор автобусны буудал дээр байрлах энэ Г гэгчийн ТҮЦ-нээс зээлээр бараа авч иддэг байсан юм. Сүүлд нийт зээлсэн барааны үнэ 150.000 төгрөг болсон. Ингээд тэр дэлгүүрээс байнга орж гардаг болохоор тэр Г танилцсан бөгөөд Г машин авах гэж байгаа гэж ярихаар нь би эхнэрийнхээ машин болох улсын дугаартай авто машиныг зархаар болсон. Тухайн машин бол манай эхнэрийн машин бөгөөд манай эхнэрийн нэр дээр байдаг юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэр Ц машинаа согтуу унаж явж байгаад баригдаад эрхээ хасуулаад машинаа журмын хашаанд хийлгэчихсэн юм. 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр журмын хашаанаас машин авах мөнгө байхгүй болохоор нь эхлээд Г 50.000 төгрөг машинаа гаргаж авна гээд бэлнээр Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр бэлнээр авсан бөгөөд тэр мөнгийг машиныхаа тооцооноос хасчихаарай гэж хэлсэн. Уг мөнгийг наашаа цаашаа таксинд өгөөд дуусгасан. Ингээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа дахин уулзаад 150.000 төгрөг мөн авсан. Уг мөнгийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулчихсан юм. Дараа нь мөнгө хэрэг болоод байхаар нь Г 50.000 төгрөг шилжүүлчих гээд шилжүүлж авсан. Г авсан бүх мөнгийг машины тооцоонд бодчихье гэж авсан. Манай эхнэр машинаа зарна гэсэн болохоор Г зарахаар болоод урьдчилгаанд нь эдгээр мөнгийг авсан юм. Би эхнэртээ энэ талаар хэлээгүй байсан. Эхнэр бид хоёр маргалдаад би сална гээд хөдөө явчихсан. Мөн Г мөнгийг ч өгч чадаагүй юм. Би эхнэрийнхээ машиныг 1.200.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан юм гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг юм. Энэ ажлыг 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хийсэн бөгөөд ТҮЦ ажиллуулж байхдаа Элит авто угаалгын газарт ажилладаг Д гэдэг залуутай танилцсан. Уг залуу манайхаар үйлчлүүлж зарим эд зүйлийг зээлээр авдаг байсан бөгөөд зээлээр авсан бага хэмжээний мөнгийг буцаагаад өгчихдөг байсан. 2017 оны 9 дүгээр сарын эхээр Д манай ажил дээр ирээд машин санал болгоод 1.0 сая төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би машиныг нь худалдаж авахаар болсон ба өөрөө согтуу машинаа унаж яваад цагдаад баригдаад журмын хашаанд машинаа тавьчихсан байхаар нь би очиж үзсэн. Тэгээд машиныг нь авахаар болоод эхний ээлжинд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 150.000 төгрөг мөн бэлнээр өгсөн. 150.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 50.000 төгрөг бэлнээр дахин өгсөн. Давка манай ТҮЦ-нд 150.000 төгрөгний өртэй байсан юм. Би тэр залуугийн бүтэн нэрийг мэдэхгүй гэжээ. /хх-н 9-12/
П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр асуусан тэмдэглэл / хх-н 13-14/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 дугаар сарын сүүлээр Б гэх залуутай танилцсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарыг хүртэл манай гэрээр ирэн очин явдаг байсан. Яг хамтран амьдарч байсан зүйл байхгүй бөгөөд хааяа нэг миний машиныг гуйж авч явж унадаг байсан. Би машинаа 2017 оны 5 дугаар сарын эхээр Да хүрээ захын ченжээс 3.800.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр буцаагаад ченжид зарчихсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр машинаа согтуу барьж явж байгаад цагдаад баригдаад журамлуулсан. Б миний машиныг зарах ямар ч эрх байхгүй. Миний машиныг хүнд зарах талаар надад хэлээгүй би тэр талаар мэдээгүй гэжээ. /хх-н 15/
П.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/
П.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-42/
П.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н17/, зэрэг болно.
П.Б нь 2017 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололын хойд автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулж байсан Б.Г 1.000.000 төгрөгийн үнэтэй машин зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 400.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Д манай ажил дээр ирээд машин санал болгоод 1.0 сая төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би машиныг нь худалдаж авахаар болсон ба өөрөө согтуу машинаа унаж яваад цагдаад баригдаад журмын хашаанд машинаа тавьчихсан байхаар нь би очиж үзсэн. Тэгээд машиныг нь авахаар болоод эхний ээлжинд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 150.000 төгрөг мөн бэлнээр өгсөн. 150.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 50.000 төгрөг бэлнээр дахин өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н11/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Яг хамтран амьдарч байсан зүйл байхгүй бөгөөд хааяа нэг миний машиныг гуйж авч явж унадаг байсан. Б миний машиныг зарах ямар ч эрх байхгүй. Миний машиныг хүнд зарах талаар надад хэлээгүй би тэр талаар мэдээгүй гэсэн мэдүүлэг / хх-н 15/
Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Галхүү машин авах гэж байгаа гэж ярихаар нь би эхнэрийнхээ машин болох 17-43 УНЛ улсын дугаартай авто машиныг зархаар болсон. Тухайн машин бол манай эхнэрийн машин бөгөөд манай эхнэрийн нэр дээр байдаг юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэр Ц машинаа согтуу унаж явж байгаад баригдаад эрхээ хасуулаад машинаа журмын хашаанд хийлгэчихсэн юм. 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр журмын хашаанаас машин авах мөнгө байхгүй болохоор нь эхлээд Г 50.000 төгрөг машинаа гаргаж авна гээд бэлнээр Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр бэлнээр авсан бөгөөд тэр мөнгийг машиныхаа тооцооноос хасчихаарай гэж хэлсэн. Уг мөнгийг наашаа цаашаа таксинд өгөөд дуусгасан. Ингээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа дахин уулзаад 150.000 төгрөг мөн авсан. Уг мөнгийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулчихсан юм. Дараа нь мөнгө хэрэг болоод байхаар нь Г 50.000 төгрөг шилжүүлчих гээд шилжүүлж авсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
П.Б нь өөрийн хамтран амьдарч байсан гэх хүний машиныг журмын хашаанаас авахын тулд Б.Г зарна гэж хэлээд урьдчилгаа 400.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Машин зарна гэж хэлж байх үедээ машины эзэн Ц ирэн очин байдаг байсан талаар мөн өөрийнх нь машиныг зарах эрх байхгүй байсан талаар гэрч Б.Ц мэдүүлсэн байна.
П.Б нь Б.Г ТҮЦ-ээс бараа зээлээр аваад мөнгийг нь дараа нь өгдөг байсан байна. Энэ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан болох нь тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
П.Б нь хохирогчид 400.000 төгрөгийг 14 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгохоор шийдвэрлэв.
П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт П Б урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.
4. П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Б нь 400.000 төгрөгийг 14 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 400.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-924 тоотод оршин суух /РД:ЛЙ93041333 регистрийн дугаартай/ Б.Г олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН