Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/540

 

                      *******, *******, *******, *******,

                      ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч, хохирогч *******,

шүүгдэгч, хохирогч *******, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч *******, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2108031471931 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овгийн ******* *******, 1967 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн *** дүгээр хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, /РД: /;

******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2. овгийн , 1974 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

3. овгийн , 1967 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

4. овгийн , 1958 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны жижүүр ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух, /РД: /;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,

5. овгийн , 1961 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аймгийн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны гадна “таксины мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар хохирогч *******г бүснээс барьж байгаад түлхэж хананд савах, чимхэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн,

мөн гэрч т “би чамайг гэрийн чинь гадаа хутгална, чамайг чадна шүү, чамайг гэр бүлээр чинь сүйрүүлнэ, нөхөрт чинь өөр хүнтэй явсан талаар зохиож хэлнэ” гэх мэтээр өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын *** тоот өрөөнд зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны гадна “таксины мөнгө илүү нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч *******ыг цүнхээрээ цохиж, эрүүл мэндэд “духанд няцарсан шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2009022371382 дугаартай хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоот гэртээ мөрдөгч, цагдаагийн ахмад д, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн 406 тоот албан өрөөнд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад д гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн,

шүүгдэгч ******* эрүүгийн 2009022371382 дугаартай хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн 403 тоот албан өрөөнд мөрдөгч, цагдаагийн дэслэгч д бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн,

шүүгдэгч ******* Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн гэмт хэргийг зохион байгуулсан, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******, ******* нарыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн, шүүгдэгч *******г гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 cap, 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 1 cap 15 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 1 cap 15 хоногийн хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 cap 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 10 cap 17 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******гийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тусад нь эдлүүлж,

*******д оногдуулсан 5 жил 10 cap 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 260 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

тэнссэн хугацаанд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч *******, ******* нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг дан ганц агуулгаар нь шийдэх бус ард нь гарч болох үр дагаврыг бүхэлд нь харах нь чухал байсан. Хэрэгт зөвхөн яллах талыг барьж ажиллагаа хийгдсэн. Гэрчүүдийн эх сурвалжаа зааж чадаагүй дан мэдүүлэг нь миний эсрэг өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Харин надад өөрийгөө зөвтгөх, хөнгөрүүлэх, цагаатгах боломж огт олдсонгүй. Энэ талын үйл ажиллагаа огт хийгдээгүй юм. Иймд надаар өөрийн гэм буруугүйг нотлуулж, дан ганц гэрчүүдийн эх сурвалжаа зааж чадаагүй, асар их алдаатай, зөрүүтэй, хэрэгт ач холбогдолгүй мэдүүлгүүдэд үндэслэж анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож, өндөр ялаар шийтгэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Гэрчүүдийн эх сурвалжаа зааж чадаагүй, дангаараа мэдүүлгүүд, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь миний эсрэг үгсэн тохиролцож, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа харагдаж байна. Үүнд яллах дүгнэлтийн 9 дүгээр хуудас 3 дахь хэсгийн гэх хүний үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь ******* юмаа... Үүнээс үүдэн үргэлжилсэн өс хонзон гэрч нарын ашиг сонирхол, амлалт, авлига зэрэг хангалттай харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрч өөрт ашигтай бол худал гэрчилдэг гэдгээ өөрсдөө хүлээгээд байна. Ийм хүмүүсээс гэмт хэргийн талаарх нотолгоог амаар гаргуулсан бол баримтаар давхар нотлуулах нь зүйтэй. Худал ярьдаг хүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. гэх хүний үйлдсэн гэмт хэрэг энэ хэрэгт ямар хамааралтай болоод гэрч энэ талаар мэдүүлээд байна. Мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон зөрчил гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх үгүйсгэх хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахыг нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарах бөгөөд уг үндэслэл тодорхой ойлгомжтой байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлага мөрдөн байцаалтаар хийлгэхээр буцааж байгаа тохиолдолд ч мөн хамаарна. Энэ хэргийн гэрч нар хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн болохоо өөрсдөө хэрэгт мэдүүлсэн. Тэгвэл энэ хэрэгт ч намайг гүтгэж худал мэдүүлсэн байгаа. Энэ нь яллах дүгнэлтийн 9 дүгээр хуудасны 3 дахь хэсэгт гэрч ******* нь урьд миний хохирсон хэрэгт ял шийтгүүлсэн. гэх хүний талаар мөн түүний эхнэрийн талаар дурдсан байна. Энэ нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, төдийгүй өөр ашиг сонирхолтой. Хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцэхгүй хомс байсан ч түүнийг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримттай мэдээллийг нотлох баримт гэнэ. Яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шийдвэр тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хэргийн үнэн бодит байдлыг дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа  нотлох баримт болохгүй... гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгч *******, , , *******, ******* нарын эх сурвалжгүй, эх сурвалжаа зааж чадаагүй, дангаараа асар их алдаатай, зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэн зөв мэдүүлэг, үнэн зөв нотлох баримт гэж хийсвэрээр хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, хэсэг, заалт гэх мэт бусад зүйл заалтууд зөрчигдсөн байхад юугаар нотолж надад өндөр ял шийтгэж байгаа нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчмыг алдагдуулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, шүүгдэгч, гэрчүүдийн оролцсон үйлдлүүд нь нотлогдохгүй байгаа бөгөөд тухайн үйлдлийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Миний бие өөрийн үйлдлээ үнэн зөв мэдүүлсээр ирсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч нар шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг оновчтой үнэн зөвөөр тогтоогоогүй нь хэргийн бодит үнэнийг тогтооход нөлөөлсөн. Прокурорын гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хуульд заасан нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй хөтөлбөргүй тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.1-д заасан зорилт болон  5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино. Эрүүгийн хуульд заасан зохион байгуулсан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл гэм буруутай хүн болон хохирогч тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж яллах болон эрүүгийн хуулийн 5.1-д тодорхойлсон зорилгыг хангахад болон яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулж хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн тогтоосон байх учиртай байхад прокуророос шүүгдэгч *******г ******* нь зохион байгуулж удирдсан, төлөвлөсөн үйлдлээр бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийн хүрээнд шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдэл, тэдний оролцоог хүн тус бүрээр Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан үндэслэлийг тодорхой нэг бүрчлэн дүгнэж тайлбарлахгүйгээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон хэмээн ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Бусдыг гүтгэж гэмт хэрэг үйлдсэн арга үйлдлийн давтамж учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас олсон ашиг сонирхол үүнийгээ хэрхэн зарцуулсан, ... намайг хүн гүтгэж ашиг олж, амьдралаа залгуулж явдаг гэсэн ойлголтыг энэ гэрч нар мэдүүлдэг учраас амьдралын эх үүсвэртэй хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл хэсгээр зүйлчлэх хэрэгтэй. Гэмт хэргийн үйл баримт, гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ оролцоо, гэм буруугийн хэлбэр, шинжийг тал бүрээс нь шалгаж нарийвчлан тогтоогоогүйгээс нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байх тул яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

1. Хуулийг буруу хэрэглэсэн нь: нотлох ажиллагааны явцад цугларсан баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нь нэг нэгээ нөхсөн уялдсан холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гарах нотлох баримтын үндсэн суурь болно. Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтууд нотолгооны зүйлийг сайн нотлох нь хэргийн нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилж тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох чухал ач холбогдолтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг  хангахуйц, хуулиар тогтоосон төрөл хэмжээний ялыг оногдуулан шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл хэмжээний ялыг сонгон оногдуулж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэж, шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлохдоо... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ... гэж дүгнэж тухайн зүйл хэсэгт зааснаар зүйлчлээд байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ намайг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж харилцан эсрэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийг үнэн зөв байдлын нотломжийн төвшинд агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай. Прокуророос ******* намайг худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Намайг худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэл тогтоогдсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хийсвэрээр өндөр ял оногдуулж эрүүдэн шүүж шийтгэж байгаа хууль зүйн дүгнэлт гаргасан шийдэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн юм. Тодруулбал, намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэж тухайн зүйл хэсэгт заагаагүй шинжээр гэм буруутайд тооцож байгаагийн гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасан шаардлагуудад нийцэхгүй байна.

3. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар... тогтоолын 51 дүгээр талд намайг ... гэрчид хууль бусаар нөлөөлсөн, мөн бусдад гэмтэл учруулсан, мөн худал мэдүүлсэн, гүтгэсэн үйлдлийг зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг санаачилсан, удирдсан төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “зохион байгуулагчийн гэмт хэргийн хамтран оролцогчид тооцно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг болон урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэргийн хамтран оролцсонд тооцно” гэж заажээ. Гэтэл миний бие болон гэрч , , ******* нар нь бие биеэ огт танихгүй. Иймд бид нийлж *******г гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх гэж санаатай нэгдэж, *******, , нар нь өөрсдийн хүсэл зорилгоор гүйцэтгээгүй юм. Өөрөөр хэлбэл, нь *******, нарт нөлөөлж, *******г дээрэмдэж байхыг харсан гэх мэдээллийг тус тус өгүүлсэн гэж тогтоолын 51 дүгээр талд дүгнэж байгаа нь ялгаатай цаг хугацаанд хоорондоо хамааралгүй тусдаа үйлдэл болохыг нотолно. Иймд би гэмт хэргийг *******, , нартай хамтран салшгүй нэг үйлдлээр үйлдсэн, тэднийг зохион байгуулсан, санаачилсан, удирдсан төлөвлөсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдгээр гэрч нар нь худал мэдүүлэг өгөхдөө намайг нөлөөлсөн, шан харамж амласан, өмгөөлөгчтэйгөө нийлж айлгаж сүрдүүлсэн, дарамталсан, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг нь эдгээр гэрч нарын мэдүүлгүүдээс харагдаж байх тул энэ нь хөтөлбөргүй нотлогдвол энэ үндэслэлээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, намайг шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шүүгдэгч *******, нарын мэдүүлгээс үзэхэд намайг энэ гэрч нарыг удирдсан зохион байгуулсан бүлэглэсэн, урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ салшгүй холбоотой, нэгдсэн нэг зорилготой хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн үүргээ хуваарилсан хүсэл эрмэлзэлтэй байсан эсэх энэ тухайгаа хоорондоо хэлэлцэж тохиролцсон гэсэн нэг ч үг, өгүүлбэр, нотолгоо байдаггүй. Миний эх сурвалж бол эдгээр гэрчүүд юм. Дараа нь намайг гүтгээд өөрсдөө буруутан болоод явж байдаг. Миний эх сурвалжийг үнэлэхдээ анхны мэдүүлгийн үйл баримтыг харгалзан үзнэ үү. Намайг зохион байгуулсан гээд байгаа мөртлөө надтай хамтран оролцогч байдаггүй. Тус тусдаа яллагдагчаар татагдаад явж байгааг онцгой анхаарахыг хүсэж байна. Эдгээр гэрчүүд эх сурвалжаа зааж чадаагүй.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар... тогтоолын 51 дүгээр хуудасны 1 дэх хэсэгт ... Анхан шатны шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан бөгөөд дээрх байдлаар мэдүүлсэн ийн 5 удаагийн дангаараа, эх сурвалжгүй гаргасан мэдүүлэг, *******гийн 3 удаагийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг, Мөнхсайханы 3 удаагийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг, нотариатаар баталгаажуулсан 3 тайлбар гэдгээр нь намайг г гэмт хэрэгт гүтгэсэн, гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөсөн, удирдсан, зохион байгуулсан үйл баримтыг харилцан нотолсон зөрүүгүй, ямар ч алдаагүй, үнэн зөв, ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж тухайн нотлох баримтаар г гүтгэсэн болохыг хангалттай нотолсон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон... гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, *******, , Мөнхсайхан нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр намайг гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотолсон гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад заасныг зөрчсөн байна. Үүнд: ийн 2021 оны 11 дүгээр сарын 15, 2021 оны 11 дүгээр сарын 16, 2022 оны 5 дугаар сарын 31, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус өгсөн 4 удаагийн мэдүүлэг болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь мөн эх сурвалжаа зааж чадаагүй, асар их алдаатай, зөрүүтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчиж авсан, эх сурвалжгүй, дангаараа мэдүүлэг байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримт ашигласан тухай... Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст д дээрэмдүүлсэн гэмт хэргийн талаар гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Мөнхсайхан, нар нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ, гэрч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр худал мэдүүлэг өгснөө өөрсдөө сайн дураараа илчилж хэргээ хүлээсэн байдаг. Эдгээр гэрчүүд нь хэргээ хүлээж ирэхэд нь мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг тусад нь явуулах байсан. Гэтэл миний гомдлыг шалгаж шийдвэрлэх зорилгоор нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгтэй хольж, хохирогч байсан намайг яллагдагч болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Миний гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулж, хохирогчийг яллагдагч болгон хувиргасан энэ хэргийн мөрдөн шалгах болон байцаах ажиллагаа тэр чигтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл журмыг зөрчсөн тул хэрэгт цугларсан нотлох баримтууд нь нотлох баримтаар тооцогдохгүй байх үндэслэлтэй байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон удаа хүсэлт гомдол гаргаж байсан боловч нэгийг нь ч хүлээж авдаггүй. Үндэслэл, зүйлчлэл, хэсэг, заалтгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчсөн ноцтой зөрчил юм. Миний хувьд хууль зүйн мэдлэг дутмагаас болж хүсэлт гомдлоо оновчтой зөв гаргаж чадаагүй байж магадгүй.

4. Шүүгдэгч , , , нарын холбогдсон үйлдлийн агуулгын шийдвэрт бичигдсэн боловч тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой ямар ч алдаагүй үнэн зөв нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргах учиртай. Шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн болон бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй байгаа нь ноцтой зөрчил байна.

1/. ... Хуулийг албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар ... Үүнд: Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 550 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг хэрэглэх талаар албан ёсны тайлбарт ... мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгохыг зөвшөөрч болохгүй ... гэж тодорхойлсон байхад шүүх шийдвэр гаргахдаа 5 удаагийн эх сурвалжгүй дангаараа өгсөн мэдүүлэг, ******* 3 удаагийн эх сурвалжгүй дангаараа өгсөн мэдүүлэг, Мөнхсайхан 3 удаагийн эх сурвалжгүй дангаараа өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд эх сурвалжгүй дангаараа өгсөн мэдүүлэг нь хамт авагдсан, мөн 3 удаагийн нотариатаар батлуулсан тайлбар зэргийг эх сурвалжаа болгосон байдаг. ... Шүүгдэгч *******ийн 3 удаагийн эх сурвалжгүй дангаараа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөн нотариатаар батлуулсан 4 удаагийн тайлбар зэрэг нотлох баримт нь үйл баримтыг харилцан нотолсон, зөрүүгүй, ямар ч алдаагүй, үнэн, зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж ... шийдвэрийн үндэслэл болгосон болно ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2/. Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг хэрэглэх талаар албан ёсны тайлбарт ... гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилготой хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх энэ тухайгаа хоорондоо хэлэлцэж тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх, прокурорын хяналтын явцад зайлшгүй нотолбол зохино гэж тодорхойлжээ. ...Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа намайг шүүгдэгч *******, , нарыг удирдсан, төлөвлөсөн, зохион байгуулж ... гэмт хэрэгт гүтгэсэн үйл баримт тогтоогдлоо гэж дүгнэсэн боловч дээрх шүүгдэгч нарын эх сурвалжгүй, дангаараа мэдүүлгүүдэд ******* надтай нэг зорилгод нэгдэж, тохиролцсон, сайн дураараа хамтран оролцсон, зорилгодоо хамтран хүрэх эрмэлзэлтэй байсан гэх ганц ч, ямар ч нотолгоо, нотлох баримт байхгүй, мөн ганц ч үг, өгүүлбэр байхгүй байдаг. ... Мөн дээрх албан ёсны тайлбарт ... зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа 2 буюу түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл гэж гэмт хэрэгт хамтран оролцогчдыг тодорхойлсон байна. Иймд шүүгдэгч нар нь өөрсдийн хүслээр худал мэдүүлэг өгөөгүй гэдэг бөгөөд ******* намайг нөлөөлсөн учраас ийнхүү худал мэдүүлсэн гэдгээ хүлээдэг. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэмт хэрэгт хамтран оролцох талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэж зүйлчилсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч нарын эх сурвалжгүй, дангаараа мэдүүлгүүдийг авсан байгаа бөгөөд уг мэдүүлгүүдэд намайг нөлөөлсөн учраас өөрсдөө сайн дураараа худал мэдүүлэг өгснөө хүлээдэг болохоос намайг өөрөө худал мэдүүлэг өгсөн тухай нэг ч үг, өгүүлбэр, нотлох нотолгоо байхгүй байна. Миний мэдүүлгүүд ямар ч алдаагүй, зөрүүгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох нотолгоо баримт юм. Үүнийг үнэлээгүй байдаг. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа ч мэдүүлгүүдийн эх сурвалжаа зааж чадсан, ямар ч алдаагүй, зөрүүгүй байгааг анхаарч үзээгүй, үнэлээгүй мөртлөө намайг үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь үүгээр үгүйсгэгдэж байна. ******* миний бие шүүгдэгч *******д дээрэмдүүлчхээд тэрийг нотлох нотолгоо баримт сэлт олдохгүй болохоор нь гэрчүүдэд нөлөөлсөн үү, үнэхээр *******г гүтгээд байна уу гэдгийг ялгаж салгаж мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байдаг.

Гэрч Мөнхсайхан эх сурвалжгүй мэдүүлэгтээ “буудлыг нь хаана байдгийг би мэдэхгүй энэ гэмт хэрэг гарахад би байгаагүй” гэж байгаа нь шүүгдэгч г дээрэмдсэнийг  мэдэхгүйг нотолж байна. Мөн нь эх сурвалжгүй дангаараа мэдүүлэхдээ “******* нь манай гэрт байн байн ирээд дарамтлаад нөлөөлөөд гуйгаад байсан. Би мэдэхгүй” гэж байгаа нь мөн л шүүгдэгч *******г миний гар утсыг дээрэмдсэнийг мэдэхгүйг нотолж байна. нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлгүүд болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүддээ асар их алдаатай, зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадаагүй, 5 удаагийн мэдүүлгийн асар их алдаа зөрүүг мөн эх сурвалжаа зааж өгөөгүй мэдүүлгүүдийг тооцохгүй байх үндэслэлтэй байна. Миний бие   Мөнхсайхан нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа байнга гаргаж байсан учир нь төрийн өмнө шүүх танхимд хууль хяналтын байгууллагаар тоглоом хийхгүйгээр ухамсарлаж иргэн хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлэх байх, мөн ямар нэг нөлөөнд автахгүй шударгаар эх сурвалжаа зааж өгч ямар ч алдаа зөрүүгүй оролцох байх гэсний үүднээс хуралдаанд биечлэн оролцуулсан юм.

1. ******* нь тай уулзсан, гар утсаа дээрэмдүүлсэн нь үнэн юм. Гэрч ийн мэдүүлгээр ******* нь Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр хүнтэй уулзаадахъя, удахгүй гэж хэлээд зогсоход улаан куртиктэй, үстэй гуталтай авгайтай уулзаж орж ирээд ... би утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* нь тай уулзсан, гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлснийг нотолж байна. харсан үгүй нь хамаагүй, тэр үед ингэж хэлсэн нь нотлох юм.

2. мэдүүлэгтээ “******* араас дүүргийн автобусны буудал дээр ирээд мангар авгай минь утас өгөөрэй гэхээр нь би юу ч дуугараагүй” гэж хэлсэн нь ******* надтай уулзсанаа нотолно. дугаарын утсаар “та дээрэмдсэн миний гар утсыг өгөөрэй, би цагдаад өгчихсөн байгаа шүү” гэсэн мессеж ирсэн гэж мэдүүлсэн нь миний бие гаас утсаа авах гэж нэхэж байсныг нотолж байна.

3. Гэрч Мөнхбаатар нь гийн хүү бөгөөд өгсөн мэдүүлэгтээ “би ээжийг хүний гар утас авсан талаар сайн мэдэхгүй байна” гэжээ.

4. Шүүгдэгч Г. хэргээ хүлээсэн, өөрийнхөө эсрэг өмгөөлөгчгүй өгсөн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэгтээ “******* нь 2022 оны 11 дүгээр сарын дундуур “та нэг хэрэг дээр гэрчээр ороод өгөөч, мэдүүлэг өгч туслаач” гэж байн байн ирээд намайг амраахгүй нөлөөлөөд” гэж мэдүүлсэн нь нь намайг тай уулзсан эсэхийг мэдэхгүй, утсаа дээрэмдүүлсэн эсэхийг ч мэдэхгүйг нотолно. Гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Жилийн дараа ******* нь нөлөөлж гуйсан байна, гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татагдаад тогтоолтойгоо танилцаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа нь миний нөлөөнд орж очоод мэдүүлэг өгсөн даруй буюу 14 хоногийн дотор нь гэмт хэрэг үйлдсэн болж хувирсан байна. Цаг хугацаа нь ямар ч богино юм бол. Үүнийг онцгой анхаарахыг хүсэж байна.

5. Яллах дүгнэлтэд байгаа гэрчүүдийн мэдүүлгээс ******* нь г гүтгэсэн гэж хөтөлбөргүй нотолж байгаа нэг ч үг өгүүлбэр нотлох нотолгоо байхгүй байхад юугаар нотолж намайг шүүгээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрч анхны мэдүүлэгтээ гэмт хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр арын 11-ний өдөр өгсөн гэж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээсэн байдаг. Хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс нь харахад анхны мэдүүлгээс 4 хоногийн дараа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн байна. Тэгэхээр анхны мэдүүлгээ яг ямар байдлаар хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд өөрөөс нь лавлахад огт мэдэхгүй хариулт өгдөг. Энэ нь маш их учир дутагдалтай байна. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ******* намайг мэдүүлэг өгсний дараа дарамталсан гэж эх сурвалжгүй дангаараа мэдүүлэг өгсөн байдаг. Хэрхэн дарамталсан, нотлох баримт байгаа эсэх, гэрч байгаа эсэх, өмгөөлөгч Баярсайхантай нийлж айлгасан, сүрдүүлсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхийг завдсан зэргээр нотлох баримт, гэрчлэх гэрч байгаа эсэх, яагаад хоёр дахь мэдүүлгээ Баярсайхан өмгөөлөгчтэй өгсөн эсэх, эхлээд Баярсайхан өмгөөлөгч өөрөө холбогдсон эсэх, хамт байлцъя гэж санаачилсан уу, нь эхлээд Баярсайханы өмгөөлөгчтэй холбогдож мэдүүлэг өгөхөд хамт байлцахыг хүссэн эсэх, нь г таних эсэх, нь ******* миний нөлөөнд автаж худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэрч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хаанаас *******ын машинд хэдэн цагийн үед суугаад, замдаа хаагуур дайраад, хэдэн цагийн үед хаана буусан эсэх, Андууд дээр уулзаад, эхлээд Дарь-Эх яваад, хойд замаараа СХД-ийн буудал дээр ******* нь тай уулзаад утсаа алдангуутаа цагдаа явъя гэсэн, тэр үед цагдаа руу явах гэж байгаа бол би өөр такси бариад харилаа гээд буусан эсэх, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******тай хамт цагдаагийн хэлтэс орж мэдүүлэг өгсөн эсэх, нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны мэдүүлгээ өгсөн байна гэж үзвэл худал хэлж байгааг нотолно. Анхны мэдүүлэг нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа эх сурвалжгүй дангаараа мэдүүлэг өгсөн байгаа. Гэрч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анхны мэдүүлгээ өгсөн гэж үзвэл 3 дахь мэдүүлэг буюу 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэргээ хүлээсэн өмгөөлөгчгүй, эх сурвалжаа зааж чадаагүй дангаараа мэдүүлэг өгснөө худал гэдгийг өөрөө нотолно. Гэрч эхний мэдүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн байна. Энэ мэдүүлгийг өгөхөд ******* намайг нөлөөлж, худал мэдүүлэг өгүүлсэн гэж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. ******* нь хэзээ, хаана, яаж, ямар байдлаар худал мэдүүлэг өгөөд өгөөч гэж гуйж, нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа эсэх, мөн нотлох нотолгоо баримт гэрчлэх гэрч байгаа эсэх, яг юу гэж хэлж мэдүүлэг өг гэсэн эсэх, уулзсан, утсаар ярьсан эсэх, гэрч ийн 1, 2 дахь мэдүүлгээ өгөхөд ******* байсан эсэх, гэрч “манай нөхөр лүү ******* мессеж бичсэн гэж байсан, ямар дугаартай утаснаас ямар мессеж хэдүүд бичсэн эсэх, нотлох баримт байгаа эсэх, нотлох баримт байхгүй байгаа нь худлаа ярьж байгааг нь нотолж байна. Гэрч эхний 2 мэдүүлгээ дарамтаас айгаад худал мэдүүлэг өгсөн байна. Харин 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худал мэдүүлэг өгснөө хүлээсэн байна. Энэ үед айхаа яагаад больсон бэ, юу нөлөөлсөн бэ хагас жилийн дараа цагдаад хандсан байна. Яагаад энэ удаан хугацааны дараа хэргээ хүлээсэн эсэх, гэрч нь *******, Мөнхсайхан, нартай хамтран г гүтгэх зорилготой байсан эсэх, ******* нь үүнийг зохион байгуулсан эсэх, шүүгдэгч   хэргээ хүлээсэн мэдүүлэгтээ ******* надад нөлөөлөөд байсан гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй дангаараа мэдүүлсэн байдаг. г таних эсэх, тэрээр надтай хамтран гэж хүнийг гүтгэх зорилготой байсан эсэх, ******* би шүүгдэгч г удирдан зохион байгуулсан эсэх, нь г гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэхдээ өөрийн хүсэл зорилгоор хийгээгүй зөвхөн намайг гуйсан нь нөлөөлсөн учраас худал мэдүүлэг өгсөн гэдэг. намайг манай гэрт ирж амраахгүй дарамтлаад байн байн ирж гуйгаад нөлөөлөөд байсан гэж мэдүүлдэг. Миний бие гийн гэрийг яаж мэддэг болсон юм бэ нотлох баримт, гэрчлэх гэрч байгаа эсэх, өмнө нь анх хэзээ танайд очсон эсэх, гэрчлэх гэрч байгаа эсэх, хэдэн удаа ямар байдлаар очиж байсан эсэхийг дэлгэрэнгүй нотлох баримттай гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүмүүс насанд хүрсэн хүмүүс байх ёстой билээ. Цагдаад гэрчээр дуудагдсан нь нотариатаар орсон гарын үсгийн баталгаа болон мэдүүлэг өгөхийн өмнө хууль сануулсаар байтал зориуд худал мэдүүлэг өгөхгүй нь тодорхой, ямар учраас энэ хүмүүс мэдүүлгээсээ буцах болов.

А. Айлган сүрдүүлж дарамталсан гэж үзэж байгаа бол над шиг ийм жижиг биетэй настай хүн эд нарт дарамт үзүүлж айлган сүрдүүлж чадах эсэхийг тодорхойлсон эсэх.

Б. Шан харамж амлалаа гээд худал мэдүүлэг өгөх гэж байгаа бол тэр хүн шуналын сэдэлтэй байна. Иймээс гэрчийн мэдүүлгээ өөрчлөн өгсөн бол намайг амласан гэж гүтгээд байгаа амлалтаас нь илүүг өөр хүн амлаж байна гэж үзэж байна. Энд ашиг сонирхлын зөрчил явагдаад байна. Үүнийг нягтлан үзэхийг хүсэж байна.

В. Хэрэв ятгалгад автсан гэж үзэж байсан бол энэ хүмүүст хэрэг хүлээх чадвар байгаа юу. Энэ хүмүүсийн үгэнд итгэж, хүнд ял оногдуулж, хүний хувь заяаг шийдэж болох уу. ... харьцуулсан дүгнэлт хийж нягтлан шалгасан эсэх... миний бие гэм буруугаа хүлээхгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдэж өгөөч гэж хүссэнийх тул та бүхэн зөвөөр ойлгохыг хүсэж байна. Би хэн нэгэнд өс хонзон санасны улмаас энэ гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгч ******* мэдүүлэхдээ намайг хүн гүтгэсэн хохирлын мөнгө гаргуулан авч амьдардаг юм шиг ойлголт төрөхөөр болж байна. Гэтэл би таксинд явж амьдралаа залгуулдаг ядарсан эмэгтэй яагаад надад өс хонзон санаж яваад байгаа талаар дүүргийн хэрэг дээр жичид нь бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй. Хамт таксинд явж байгаад хүний мөнгө авчихсаныг нь хохирогч гомдол гаргаж цагдаад хандаж би гэрчээр дуудагдаж очиход хүний мөнгө авсан нь буруу гэдгийг би ойлгуулж хэлсний улмаас намайг ингэж гүтгэж байдаг юм болов уу гэж бодож байна. Өөр асуудал ч байгааг өмнөх Хан-Уул дүүргийн шүүх хурал дээр дурдаж хэлж байсан. Гэтэл намайг хүн гүтгэж явж байдаг юм шиг л элдвээр гүтгэж байгаад гомдолтой байна. Өөрөө болохоор өөрийн толгойгүй хүн шиг хууль хяналтын байгууллагаар тоглоом хийж яваад зэвүүцэж байна. Намайг худал мэдүүлсэн, гэрчид нөлөөлсөн зэргээр өндөр ялаар шийтгэж улмаар Г. гэгчийн ял шийтгүүлсэн хэргийг цагаатгах далд ажиллагаа мөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний бие энэ хэрэгт өндөр ялаар шийтгүүлж дараа нь дахин үргэлжилж, гэгчийг хүчингийн гэмт хэрэгт гүтгэсэн болж дуусах гээд байна. Энэ гэгч нь намайг хүчиндсэн гэмт хэрэгт 2020 онд шүүхээс ял шийтгүүлж, дараа нь ын эхнэр нь намайг зодуулсан хэрэгт ******* миний бие 2023 онд ял шийтгүүлж өнөөдөр энэ өс хонзон үргэлжилж Г. гэгч орцны жижүүр шүүгдэгч д гүтгүүлж шүүх танхимд дахин зогсож байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иргэн хүн мэдлэггүй туршлагагүй байж болно. Хуулийн системд ороод явахад мөрдөгч, шинжээч, прокурор, шүүгч нар нь хамаагүй өндөр боловсролтой хүмүүс, тэр хүн хүнийг залилж сүрдүүлж айлгах гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгтэн болгож магадгүй. Хууль зөрчиж авсан эсэхийг тухайн буруутгагдаж байгаа хүн мэдэх ёстой. Өөрийнхөө шалгуулах гэж байгаа хэрэгт нь ашиглах гэж оролдох юм бол байж болохгүй. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн нь шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзнэ. Шударга ёсны зарчимд нийцүүлж, гэрч т нөлөөлж, сүрдүүлж мэдүүлгийг худал өгүүлсэн бол худал мэдүүлэг өгүүлснийг сайн  дураараа хүлээн зөвшөөрсөн байна. ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй, ялгаварлан гадуурхахгүй тэгш эрхтэй байх ёстой. ийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татсан, гэтэл ямар ч үндэслэлгүйгээр өөрийнх нь эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгээр нь өөрийнх нь үгээр 2023 ооны 3 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон. Дэндүү ил тод хуулийг завшиж байгаад гомдолтой байна. Яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Дан ганц яллах талыг барьж ажиллагаа хийгдсэн. Яллах дүгнэлтийн 22 дугаар хавсралтаас харахад прокурор ганц гэрч Мөнхсайханы мэдүүлгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар нэрлэсэн байна. Ганц гэрчийн мэдүүлгээр яллах нь үндэслэлгүй юм. Ялангуяа энэ гэрч нь нотариат дээр өөр, цагдаа дээр өөр юм яриад байдаг. Миний бие худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдээгүй. Миний мэдүүлэг алдаагүй зөрүүгүй, үүнийг үнэлүүлэх хүсэлтэй байна. Дээрх нөхцөл байдлууд гэрчүүдийн мэдүүлгүүдэд ******* гуйсан, сүрдүүлсэн гэж байсан болохоор намайг зохион байгуулсан бид бие биеэ сайн таньдаг салшгүй холбоотой гэсэн үг нэг ч байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ зүйлчлэл нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй намайг гүтгээд байна. 2017 оны Эрүүгийн хуулийн давтан гэмт хэрэг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг дордуулахгүй, шударга ёсны, гэм буруугийн, хууль ёсны зарчмууд алдагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний үзэл бодол итгэл үнэмшлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. ...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцогч, хохирогч байхгүй байхад намайг мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр журамлаж, зохион байгуулсан, удирдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. ... Би гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний ярьсан зүйлс ямар ч утга авцалдаагүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл хоорондоо зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан ноцтой зөрчилд тооцогдоно. ... Шийтгэх тогтоолын 41 дүгээр талд *******г гар утас дээрэмдсэн талаар худал мэдүүлэг өгүүлсэн болох нь гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч бусад нотлох баримтууд гэж юуг хэлж байгаа талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар хүмүүсийг зохион байгуулснаа ойлгохгүй байна. шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Дарьсүрэн, , ******* нарыг танихгүй гэж мэдүүлдэг. Гэтэл бие биеэ танихгүй хүмүүс үгсэн тохиролцох боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сүрдүүлсэн, гэр бүлийн гишүүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар шалгуулж байгаа. шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо намайг “*******гийн гэрийг мэднэ, гэрт нь очиж ална, хөдөө хээр очиж ална гэсэн” гэж үндэслэлгүйгээр, нотлох баримтгүйгээр гүтгэсэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж цагдаагийн байгууллагаас хариу ирсэн. ... Гэрч гэх хүмүүс нөлөөнд автагдсан гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Нөлөөнд автагдсан гээд байгаа гэрч нь гэмт хэрэг гарах үед байгаагүй. Өөрсдийн эрх ашгийн үүднээс буюу архи авхуулахын тулд, ломбардад тавьсан эд зүйлсээ авахын тулд цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэдгээ өөрсдөө мэдүүлсэн. Шүүх хуралдаанд ээс гэмт хэргийн талаар харсан зүйл байна уу гэж асуухад хариулж чадаагүй, мөн хууль сануулсаар байхад *******ын дарамт, шахалт, сүрдүүлэг илүү хүчтэй байсан уу гэж асуухад мөн л хариулж чадаагүй. Иймд надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* “илүү мөнгө нэхсэн” гэж ярьж байх боловч тийм зүйл байхгүй. Тухайн үед явсан замын маршрут, хэдэн километр зам болох талаар, мөн камерын бичлэгийг шалгуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шалгаагүй. Цустай холилдсон ******* миний зургийг гар утсаар нь хэн дарж өгснийг шалгуулах хүсэлт гаргахад хүлээн авсан гэсэн хариуг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн боловч огт ажиллагаа хийгээгүй. Би тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 2 оёдол тавиулсан. Гэтэл *******гийн нөхөр “цус гараагүй, жаахан шалбарсан байсан” гэж худал мэдүүлсэн. Хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй байж намайг ялласанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргасан. Шүүх эмнэлгийн эмч Мөнхбаатар, *******гийн нөхөр Ц.Надмидцэрэн нар нэг ангид суралцаж, төгссөн найзууд гэдгээ мэдүүлсэн мэдүүлэг 2 дугаар хавтас хэргийн 239 дүгээр талд авагдсан тул ашиг сонирхлын зөрчилтэй, нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Шинжээч эмч Сэлэнгэ нь Мөнхбаатартай хамт ажилладаг тул хуурамч дүгнэлт гаргасан нь тодорхой байна. Хөл, гарын дээд, доод мөчний 5 үе буюу эдгэрээд хэдэн сар болсон шарх, сорвийг намайг дэвссэн, гэмтэл учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би духандаа 2 оёдол тавиулсан. ******* миний гараас мултрахдаа цүнхээрээ савсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд *******гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй байна. Би эдгээр гэмт хэргүүдийг үйлдээгүй. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх “таксины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч *******тай хувийн таарамжгүй маргаан үүсгэн маргалдаж, толгой хэсэгт нь цүнхээрээ цохисон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул гэм буруутайд тооцсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. Би хэргийн болсон процессыг цагдаа, шүүх дээр үнэнээр мэдүүлж, өөрт байгаа нотлох баримтыг гарган өгсөн бөгөөд надаас хамааралгүй шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, хуурамч нотлох баримт бүрдүүлэх аливаа оролдлого огт хийгээгүй. Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил тараад 2.5 км газар /Хүүхдийн урлан бүтээх төвөөс Хүүхдийн 100 хүртэл/ таксигаар гэртээ харихад жолооч ******* илүү мөнгө буюу 3800 төгрөг нэхэж, мөн өөрөө 10,000 дэвсгэрт задалж чадахгүй гэхээр нь “би арай их юм биш үү” гэж хэлсэн, бусдаар өөр маргалдсан, хэрэлдсэн үг хэлээгүй, тийм боломж ч байгаагүй. Учир нь, тэр чангаар хашхирч намайг доромжилж байсан. Дэлгүүрт мөнгө задлуулахын хооронд араас орж ирэн хэл амаар ихэд доромжилж, олны дунд гутаахаар нь дэлгүүрийн гадаа “явсан км-ын мөнгө” гээд 2800 төгрөг өгөхөд шууд миний бие рүү халдаж довтолсон. Айгаад дахин 1000 төгрөг нэмж өгсөн боловч уг эмэгтэй намайг зодох үйлдлээ зогсоохгүй, хэл амаар доромжлон улам ахиулан зодож байсан. Тэр эхлээд чирч гулдчиж байснаа дараа нь цохиж, чимхэж, өшиглөж, үсдэж чирч нулимж хөл дээр дэвсэлж хана мөргүүлж хоолой боох зэргээр түүний үйлдэл улам харгис болж, улаан галзуу над руу дайрч байсан. Намайг чирч гулдчих үед сандаал урагдаж би хөл нүцгэн болсон ба баруун гартаа мөнгө задлуулахаар худалдаж авсан талхаа айсандаа атгаад базчихсан, нөгөө гарын бугуйнаас жолооч тас зуураастай, тохойнд богино оосортой цүнх санжганасан байдалтай, мултарч зугтаж чадахгүй зодуулсан. Боломж гарангуут би машинуудын дундуур зугтаасан ч тэр дороо баригдсан, намайг хана хүчтэй мөргүүлж хоолой боосон. Хагархай хавтан руу ухасхийхээр нь би гараа мулт татаж аваад цүнхээ саван хүч авч урагшаа зугтаасан, гэтэл ард чангаар орилохоор нь эргээд хартал духнаас нь цус гарч байсан. Айгаад би зогссон гэтэл жолооч улам чанга орилж дэлгүүрийн худалдагч охин ирж салгатал намайг үргэлжлүүлэн зодсон. Би болсон энэ явдлыг бүх л цаг хугацаанд бодит үнэнээр нь нэг ч өөрчлөлгүй мэдүүлсээр ирсэн. Гэвч 3 жил гаруй хугацаанд шалгаж шийдвэрлэхдээ үндэслэлтэй зөв шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Намайг харилцан зодолдсон гэж буруутгасан, гэтэл би түүний өөдөөс нь харж байгаад нэг ч цохиогүй, цохиход нь зөрүүлж цохих зэрэг хариу үйлдэл нэг ч гаргаагүй өөрөөр хэлбэл би харилцан зодолдоогүй. Гагцхүү зугтахдаа л цүнхээрээ саваад цохисон. Би тэр үед удаан зодуулж маш ихээр айн балмагдаж, ядарч сульдсан, нэг зугтаад баригдсан, тиймээс 2 дахь дээрээ хүч гарган гараа мулт татан авч цүнхээрээ хойш савж хүч аван зугтсан. Тэр миний хойноос хөөж байсан учраас л цүнхэнд оногдсон.Гутлаа тайлаад толгой руу 2 удаа цохисон” гэсэн *******ын худал мэдүүлгийг шүүгч үндэслэсэн. Гэтэл миний сандаал урагдаад салахад ******* хол аваад шидсэн, дараа нь машины доогуур шидсэн байсныг худалдагч охин авч өгсөн. Миний нэг гарт талх, нөгөө гарын бугуйнаас ******* тас зуурсан байдалтай, намайг хөл нүцгэн нааш цааш чирч гулдчиж зодож байхад надад гутлаа тайлаад аваад хүний толгой руу цохих үйлдэл хийх ямар ч боломж байгаагүй. ******* нь намайг хэрхэн гэмтээсэн тухайгаа огт ярьдаггүй, тэр тухай мэдүүлэг өгдөггүй байхад харин түүний намайг гүтгэж худлаа ярьсан мэдүүлгийг шүүх үндэслэсэн нь харамсалтай байна. ... ******* нь өөрийн гэмт хэргийг нуун хаацайлахын тулд *******, ******* зэрэг хуурамч гэрчүүд гарган ирж, миний нөхөр намайг зодсон мэтээр гүтгэж, өөрөө нэг ч удаа нөхөр нь зодсон гэж хэлэхгүй бусад гэрч гэгдэх хүмүүсээр хэлүүлж, тэр хүмүүсийг янз бүрээр дарамтлах, айлган сүрдүүлэх, залхаах байдлаар харилцаж байсан нь тэдгээр гэрчүүдийн мэдүүлгээс гадна шүүх дээрх мэдүүлгээс илэрхий харагдаж байна. ... Намайг “таксины их мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар *******ыг цүнхээрээ цохиж санаатай гэмтэл учруулсан гэж буруутгасан. Би таксины мөнгө буюу нэхсэн 3.800 төгрөгийг бүрэн өгчихсөн тул надад цохих тийм шалтгаан огт байгаагүй, намайг яаж ч магадгүй улаан галзуу дайрч байгаа хүнээс айж зугтаахдаа л цүнхээрээ савж цохисон. Хэргийн учир шалтгааныг тогтоохдоо зөвхөн нэг талын өнцгөөс буюу ******* анх над руу дайрах шалтгааныг л голлосон болохоос энэ хүн зугтаахдаа санаандгүй үйлдлээр хүн гэмтээж гэж харсангүй. Энэ хэргийн үргэлжилсэн хугацааг тогтоох боломжгүй бас ач холбогдолгүй гэж тогтоолд бичсэн. Гэтэл миний биед учирсан гэмтлийн тооноос хүртэл богино хугацаанд үргэлжлээгүй гэдэг нь илэрхий харагдана. ... Мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн хөндлөнгийн байгууллагын цаг, минуттай ярианы бүртгэлийн баримтыг мэдүүлэгтэй холбоход бүрэн харагдаж байхад боломжгүй, үргэлжилсэн хугацаа нь ач холбогдолгүй гэж үзсэн. Удаан хугацаанд бараг 30-аад минут зодуулж доромжлуулсан хүн амиа авч гарахын тулд өөрийгөө хамгаалж зугтаахдаа хийсэн үйлдэл байна гэж дүгнэсэнгүй. Хэрвээ би тэгж зугтаагаагүй бол хавтангаар цохиулж бүр ихээр хохирох байсан байх. Байшингийн нөгөө тал руу харсан хаалгатай дэлгүүрийн худалдагч охин ирж биднийг салгасан тухай хавтаст хэрэгт түүний мэдүүлгээс харж болно. ... Энэ хүн маш их өс санаж байгаа нь гэрч ийн “*******, би гэрийг нь мэднэ очоод зодчихъё, алчихъя” гэсэн шүүхэд өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Тиймээс яаж ч мэдэхээр галзуурч байгаа хүнд 30 минут гудамжинд зодуулчхаад арайхийн салан зугтахдаа цохисон үйлдэл гэдгийг шүүх тунгаасангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* нь илтэд давуу байдлаар оролцож ирсэн. Энэ хэрэг болсон цагаас эхлэн ******* нь мөрдөн байцаагч, прокурор хяналтын байгууллага, шүүх рүү удаа дараа, маш олон удаа гомдол хүсэлт бичиж, уг байгууллагууд нь тэдгээр гомдол хүсэлтийг шийдвэрлэх байдлаар асуудалд хандаж ирсэн. ... Анхан шатны шүүх хэргийн учир шалтгаан, нөхцөл байдал зэргийг /шүүхийн шийтгэлээс зайлсхийж 10 гаруй удаа хойшлуулсан/ мэдсээр байж харгалзалгүйгээр аль аль нь гэмтэлтэй учир харилцан зодоон, тиймээс санаатай үйлдэл гэж дүгнэсэн нь хэтэрхий хайнга шийдэж байгаа санагдаж байна. Хэргийг шийдвэрлэхэд тухайн үеийн бичлэг байхгүй, яг харсан гэрчгүй өөрөөр хэлбэл яг шууд нотлох баримтгүй, 2 шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг хэлэлцэж байгаа хэрнээ ******* миний мэдүүлгийг үндэслэлгүй гэх, *******ын мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримтгүй гэж эсрэг тэсрэгээр дүгнэж, мэдүүлгийг өөр өөр түвшинд үнэлж байгаа нь шударга бус шийдсэнийг илэрхийлж байна. ... Би эмч мэргэжилтэй, 1998 оноос хойш хөдөлмөрлөхдөө 4 компанийн гүйцэтгэх захирал, 2 компанийн дэд захирал, хэд хэдэн компанид зөвлөхөөр ажилласан ба тогтвортой амьдралтай. Би гудамжинд бүү хэл гэртээ ч хэрүүл зодоон хийдэггүй, миний амьдралын түүхэнд ёс зүйгүй үйлдэл нэг ч байхгүй. Иймд *******ын санаатайгаар төвөгшил, адармаатай байдлыг бий болгосон, олон шүүгдэгч, гэрчтэй, цаг хугацааг сунжруулж бусдыг ихээр хохироож, чирэгдүүлсэн энэ хэргийг шүүх үнэн зөв шударга шийднэ гэдэгт би итгэн олон жил дуугүй, тэвчээртэй, хүлээцтэйгээр явж ирлээ. Энэ хэргийг бүрэн агуулгаар нь харж, учир шалтгаан, нөхцөл байдлыг бодитоор тогтоож өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч, хохирогч *******гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *******г гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг *******гийн гэм буруутай үйлдлийг нотолж байгаа нотлох баримт хэмээн дурдаж, хохирогч *******ын мэдүүлгийн “... толгой руу цүнхээрээ цохисон. Гутлаа тайлаад 2 удаа цохисон...” гэсэн хэсгийг хэсэгчлэн авч түүнийг яллах нотлох баримт гэж дангаар үнэлж, хэргийн бодит байдал гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэж, дүгнэлт хийхдээ, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. “... шүүгдэгч *******г өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Няцааж тайлбарлавал, гэрч Ц.Надмидцэрэн, а нар нь “болсон хэрэг”-ийг нүдээр хараагүй, хэргийн талаар гэрчлээгүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээрийн мэдүүлэгт хэрэг гарахын өмнөх болон дараах нөхцөл байдал, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, зан авирын талаарх мэдээлэл агуулсан байхад шүүх эрс өөрөөр үнэлжээ. Шүүгдэгч нар *******ын автомашинд маргалдаагүй, дэлгүүрт ******* анх орж ирээд хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн үйл баримт зөвхөн гэрч ын мэдүүлгээр тогтоогдож байхад *******г удтал маргалдсан, харилцан зодолдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүгдэгч ******* олон удаагийн түлхэж хананд савах, чимхэх, хөлөөрөө өшиглөх, гараар цохих, хоолой боох зэрэг үйлдлээр *******гийн биеийн 5 хэсэгт тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд доод мөчдөд зулгаралт, цус хуралт зэрэг 4 төрлийн, 13 тооны гэмтэл санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч *******ын довтолгооноос өөрийгөө хамгаалан хийсэн *******гийн ганц удаагийн үйлдэл нь түүний духанд гэмтэл учруулсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Хэргийн газрын үзлэг огт хийгдээгүй, дэлгүүрийн камерт 10 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн боловч хэрэг гарсан үеийн бичлэг олдоогүй, *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 7 сарын дараа буюу 2021 оны 3 дугаар сард хийсэн зэргээр нотлох ажиллагааг шуурхай явуулаагүйгээс нөхөн гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн, улмаар нотолбол зохих байдалд нөлөөлсөн. ... Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүйн зэрэгцээ шүүгдэгч , нарыг сүрдүүлж, шан харамж амлан *******г нөхөртөө зодуулсан мэтээр худал мэдүүлэг өгүүлсэн болох нь, мөн гэрч т “Соёмбо даатгалын захирал г хамтдаа очиж ална, зодно” зэргээр заналхийлж байсныг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тодорхой нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэсэнгүй. ... Хэрэв эдгээр асуудлыг нарийвчлан шалгаж үнэлсэн бол гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсныг тогтоож улмаар хэргийг хуульд заасан холбогдох үндэслэл, журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож буй үйл баримтаар дэлгүүрийн гадаа ******* нь *******д түрүүлж довтлох үед ******* нь өөрийгөө хамгаалан хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй. ... Аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах санаа зорилгоор хариу довтолгоон хийж, халдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт халдлагаас хувь хүн өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулсан Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг өргөсгөж халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Иймд хохирогч *******гийн зүгээс цаашид халдлага үргэлжилж, өөрийн амь нас, эрүүл мэндэд илүү хурцадмал халдлага, аюул занал дахин эхлүүлэхийг хүлээлгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлэн өрсөж, хамгаалалт хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. ******* гэрчид хууль бусаар нөлөөлж, ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 3 удаа мэдүүлэг өгүүлэхдээ эхний удаа өөрөө хамт байлцаж, 2 дахь удаа өөрийн өмгөөлөгч Баярсайханыг хамт байлцуулсан. Харин 3 дахь удаа ганцаараа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн, зөвөөр мэдүүлсэн. такси үйлчилгээ эрхэлдэг байхдаа *******тай танилцсан бөгөөд ээжтэй нь адилхан хүн байсан тул итгээд бүх зүйлсээ ярьсан боловч “нөхөрт чинь чамайг нууц амрагтай гэж хэлнэ” гэж сүрдүүлж, ярьсан зүйлсийг нь түүний эсрэг ашигласан. Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогддог. *******г “миний гар утсыг булааж, намайг зодсон” гэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу шалгаж үзэхэд ******* уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. ******* нь прокурорын байгууллагад жижүүр хийж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд ******* цагдаа, шүүхийн байгууллагаар явж байхдаа *******тэй танилцсан байдаг. ******* “******* гэрт байнга ирээд надад туслаач, ингээд хэлээд өгөөч, асуудалгүй гэсэн тул би *******д тусалсан” гэж мэдүүлдэг бөгөөд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрдөг. *******, ******* нар нь *******г зодсон хэрэгт *******ын өөрөө зохиож гаргаж ирсэн гэрчүүд юм. ******* мөн такси үйлчилгээ эрхэлдэг бөгөөд архи авхуулахын тулд *******д тусалж, худал мэдүүлэг өгсөн. *******, ******* нарын хооронд болсон зодооныг хараагүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлж, *******гаас уучлалт гуйсан. ******* нь ломбардад тавьсан ээмэг, бөгжөө авхуулахын тулд мөн худал мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг зохион байгуулсан, энэ гэмт хэрэгт *******, ******* нартай хамтран оролцсон гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн,

мөн гэрч т “би чамайг гэрийн чинь гадаа хутгална, чамайг чадна шүү, чамайг гэр бүлээр чинь сүйрүүлнэ, нөхөрт чинь өөр хүнтэй явсан талаар зохиож хэлнэ” гэх мэтээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 220а тоот өрөөнд зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор “... Би машинаасаа буугаад хүнтэй утсаар яриад зогсож байтал нурууны гол хэсэгт хүн юмаар цохих шиг болохоор нь эргээд хартал танил гэх эмэгтэй гартаа ундааны сав барьчихсан зогсож байхаар нь яаж байгаа юм бэ гэсэн чинь миний гарт байсан утсыг аваад зугтаачихсан...” /1 хх 12-13/,

2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “...Би тэр өдөр тэй хамт явж байгаад дүүргийн автобусны буудал дээр автомашинаа байрлуулаад гэдэг хүнээс эм авах гэж байсан юм. ... Би г хөөгөөд зам гарч гүйгээд амжаагүй. ...” /1 хх 101/,

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “...Дүүрэг дээр ирээд рүү өөрийн 9011-тэй дугаараас залгаад чихэн дээрээ гар утсаа тавиад чагнах үед хойноос авгай жижиг ундааны саваар миний хүзүүний доод хэсэгт 1 удаа цохисноо миний гар утсыг булааж аваад гүйсэн. ... Намайг дээрэмдүүлж байх үед тухайн автобусны буудал дээр 40-45 орчим насны бараан хувцастай махлагдуу залуу болон 30 орчим насны эрэгтэй хүмүүс байсан. Дээрэмдүүлчхээд гийн араас гүйгээд гүйцээгүй буцаад автобусны буудал дээр ирээд тэр хоёр хүний дугаарыг цаасан дээр бичиж авч байсан. ... ” /1 хх 116-117/,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “...2020 онд д зодуулахад гадна явж байхаар нь би гэрчлээд өгөөрэй гээд утасны дугаарыг нь авч байсан. Би тэр үед тай огт яриагүй, өөрөө над руу залгаад Мөнхөөтэй ярья гээд байсан, би “дугаар андуураад байна” гэж хэлсэн. ... д гар утсаа булаалгачхаад г хөөгөөд гүйцээгүй, буудал дээр зогсож байсан танихгүй Баярсайхан, Мөнхсайхан гэж 2 хүний дугаарыг аваад та 2 гэрчлээд өгөөрэй, харсан үзсэнээ хэлээд өгөөрэй, утасны дугаараа өгчих гээд гуйсан. Хоёулаа надад дугаараа өгөөд шаардлагатай бол яриарай гэж хэлсэн. Надад энэ 2 хүн бичиг хийж өгөөд нотариатаар орж батлуулсан, очиж чадахгүй гэсэн...” /1 хх 120-121/,

гэрч *******гийн 2021 оны 11 сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “... Би ******* гэдэг хүнийг танина. 2019 оны зун танилцаж байсан. Намайг ажил дээрээ байхад ирээд манай нутгийн хүн байна гээд уулзаж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа “чи надад гэрч болоод өгөөч, би чамд ломбардын юмыг чинь авч өгнө шүү” гэхээр нь юуны гэрч болох талаар асуухад “ гэдэг хүний эхнэрийг өдөж байгаад би зодуулна, чи гэрч болоод өгөөрэй” гэж хэлсэн. Би амьдрал тааруу байсан болохоор ломбардаас юмаа авах гээд зөвшөөрөөд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Хэсэг хугацаа өнгөрөөд над дээр ирж уулзаад “ гэдэг хүнийг хүчингийн хэргээр шоронд явуулаад одоо эхнэрийг нь араас нь явуулна” гэхээр нь “чи айл гэр ингэж үймүүлж болохгүй” гээд цагдаа дээр очоод үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгсөн. Тэрнээс хойш тухайн эмэгтэй “чи мэдүүлгээ өгөхгүй бол өөрийг нь хэрэгт татна” гэх зэргээр байнга дарамталж байгаад 2020 оны намраас эхлээд сураггүй болчихсон. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байтал 88841068, 99973840 дугаарын утас залгаад ******* аймгаас танд илгээмж ирчихсэн, ирж аваарай гэж залгахаар нь “хэн юу явуулсан бэ” гэсэн чинь “мэдэхгүй нэг сахалтай хүн явуулсан” гэхээр нь “надад үнэхээр явуулсан юм болов уу” гэж бодоод “хаанаас авах вэ” гэсэн чинь “Депо дээр ирээд авчих” гэхээр нь Депо дээр очоод хаана байгааг нь асуухад “одоо 21 дүгээр хороололд байна, энд хүлээж бай” гэхээр нь очиход “Хангай зах дээр хүрээд ир” гэсэн. “Хангай зах дээр ирчихлээ” гэсэн чинь “цагаан өнгийн Ланд байгаа шүү” гэхээр нь хайгаад олохгүй явж байтал уулзвараас ******* машинтайгаа гарч ирээд “мангар авгай минь юу хийгээд яваад байгаа юм бэ” гэхээр нь би тоогоогүй яваад өгсөн. Араас дүүргийн автобусны буудал дээр ирээд “мангар авгай минь утас өгөөрэй” гэхээр нь би юу ч дуугараагүй явсан. Тэгтэл өчигдөр шөнө над руу дугаарын утсаар “ авгай минь дээрэмдсэн утас өгөөрэй, би цагдаад өгчихсөн байгаа шүү” гэж мессеж бичсэн. Тухайн эмэгтэй намайг гэрч болж өгөөгүйн төлөө гар утас дээрэмдсэн гэж гүтгэсэн байна. Би хөл, гар муутай хүн хүний утас авч зугтаах ямар ч боломжгүй. ...” /1 хх 23-24/, 

2022 оны 5 сарын 31-ний өдөр өгсөн “... сар өдрийг нь санахгүй байна, ******* үүрийн 6 цагт манайд ирээд “Өнөөдөр би нөгөө г өдөж байгаад зодуулна” гээд намайг машиндаа суулгаад хорооллын үүдэнд 09 цаг хүртэл хамт г гарч ирэхийг хүлээгээд суусан. Гэтэл гэнэт “Чи энд буу, нөгөө чинь энэ гарч байна” гэж хэлээд намайг түлхэх шахам буулгаад нэг цагаан машиныг дагаад явчихсан. Тэгээд би гэртээ орж ирээд сууж байхад 11 цагт ******* дахин залгаад “Би ажлаа амжуулчихлаа, г өдөж байгаад зодуулчихлаа, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргана, чи энд хүрч ирээд намайг гэрчилж өг, би чамд ломбардад тавьсан ээмэг, бөгжийг чинь авч өгнө шүү” гэхээр нь би мөнгөний боломжгүй байсан ээмэг, бөгжөө авхуулчих санаатай цагдаагийн хэлтэст очсон. Намайг очиход ******* “Найз нь цаасан дээр өргөдлөө биччихлээ, хоёулаа орж өгье” гээд надад миний гэрчээр өгөх мэдүүлгийг цаасан дээр бичиж өгсөн. Тухайн цаасан дээрх бичсэн зүйлийг уншихад *******ыг зодож утсыг нь дээрэмдсэнийг би харсан гэх утгатай зүйл бичсэн байсныг би уншиж байгаад тухайн дүүргийн цагдаагийн алба хаагчид орж *******ын хэлж бичсэн зүйлийг гэрчээр мэдүүлэг өгчихсөн. Тухайн үед үнэнээ хэлэх бодол зөндөө байсан боловч ******* байцаагчийн үүдэн дээр чагнаад зогсоод байсан учир би “ *******ыг зодсон, гар утсыг нь авсан эсэхийг би хараагүй” гээд мэдүүлчихсэн. Тэгээд мэдүүлгээ өгөөд гартал үүдэнд ******* яг чагнаад зогсож байсан, “Чи гар утсыг дээрэмдсэн гэж хэлсэнгүй, буруу хэллээ” гээд намайг загнаад байсан. Хэд хоногийн дараа ******* дахин ирээд “Хоёулаа очиж мэдүүлгээ өөрчилж өгье, утсыг нь дээрэмдсэн гэж хэл, дээрэмдсэн гэвэл энэ чинь том хэрэг болдог юм, цаашаа явна” гээд намайг дагуулаад тухайн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгүүлсэн. ... Энэ үед би өмнөх өгсөн мэдүүлгээсээ буцаад “ *******ыг зодсоныг хараагүй, ******* миний ээмэг, бөгжийг ломбардаас авч өгнө, чи намайг зодуулсан дээрэмдүүлсэн гэж хэлээрэй гэж надаар мэдүүлэг өгүүлсэн, би өмнөх мэдүүлэгтээ худал мэдүүлсэн” гэж хэлээд бүх болсон процессыг үнэн зөвөөр нь мэдүүлээд гарч ирсэн. Би гараад *******аас айгаад “Би чамайг дээрэмдүүлсэн гээд хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* хэд хоногийн дараа дахин залгаад “Чи мэдүүлгээсээ буцсан байна, чи гаас мөнгө авсан байна, манай өмгөөлөгч чамайг хэрэгт татна гэж байна” гэхээр нь би хүн гүтгэж худал мэдүүлэг өгч чадахгүй гээд утсаа салгасан. ...” /1 хх 91-93/,

 гэрч ын “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад ээжийн утас дуугараад байсан. Ээж утсаа аваад хүнтэй яриад “мах ирсэн юм уу, хэнээс ирсэн юм” гээд яриад байсан. “******* аймгаас юм ирсэн гэнэ” гээд хэсэг хугацааны дараа гараад явсан. Удаагүй 30-40 минутын дараа ороод ирсэн. Юу болсон талаар асуухад “дүүргийн автобусны буудал дээр ирээд ав” гээд “утсаа авахгүй, худлаа юм шиг байна” гэхээр нь би “худлаа шүү дээ, цаад хүн чинь дугаар андуурсан юм байлгүй” гээд өнгөрсөн. Тухайн өдөр би гэрээсээ гараагүй, ээж бид 2 хамт өнжсөн. ...” /1 хх 27-28/,

гэрч Э.ийн: “...Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ өөрчлөх олон зүйл байна. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо орох ажилтай ******* гэх эмэгтэйг дуудаад машинтай явсан. Тэгээд арынх нь суудал дээр сууж явтал ******* Сонгинохайрхан дүүргийн буудал дээр хүнтэй уулзаадахъя удахгүй гээд зогсоход улаан куртиктэй, үстэй гуталтай эмэгтэйтэй уулзаж ирээд “би утсаа дээрэмдүүлчихлээ, би энэ найзтайгаа асуудалтай болсон юм. Одоо цагдаад өгнө, чи хамт явж мэдүүлэг өг” гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр бараг хүчээр шахуу мэдүүлэг өгүүлсэн. ******* эгчийн зааж өгснөөр мэдүүлээд явсан. Маргааш нь би ******* эгчид “дүү нь мэдүүлгээсээ буцъя, хүн гүтгэж болохгүй” гэж хэлтэл “би чамайг гэрийн чинь гадаа хутгална, чамайг чадна шүү” гэж айлгаж сүрдүүлсэн. ... “Намайг хутгална, гэр бүлээр чинь сүйрүүлнэ” гээд байсан учир би айгаад хараагүй зүйлээ харсан мэтээр мэдүүлсэн. ...” /1 хх 95-97/,

гэрч ы “... Анх 2021 оны намар 11 сарын үед гэж санаж байна. Би такси бариад явж байхдаа энэ эгчийн машинд нь суугаад танилцсан. ... Одоогоос 1 сар гарангийн өмнөөс над руу залгаад “...чи намайг хүнд дээрэмдүүлж байхыг харсан гээд хэлээд өгөөч, ...” гэж өдөр шөнөгүй залгаж гуйгаад байсан. Тэгээд бүр надаас салахгүй, би “үгүй” гэхэд сүүлдээ надад “эгч нь шан харамж өгнө шүү” гэж хэлсэн. “Одоо явъя, очъё” гээд гуйгаад байхаар нь би арга буюу “надад хэлээрэй” гэж зааж өгсөн зүйлийг нь цагдаад хэлчхээд бушуухан салъя гэж бодсон юм. Гэвч сая мэдүүлэг өгөхийн өмнө гэрчийн эрх, үүрэгтэй уншиж танилцаад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж болохгүй учир би танд үнэнийг хэлье гэж бодоод яг болсон зүйлийг хэллээ. ... Мөн одоогоос 1 сар гарангийн өмнө намайг бүр дагаад ажлын гадна ирээд “чи эхний ээлжид цагдаа дээр очих шаардлагагүй, надад бичиг хийж өгөөд би тэрийг чинь нотариатаар батлуулаад аваачаад өгчихье” гэхээр нь “над руу тэгвэл дахиж хүн амьтан ярихгүй юм байгаа биз дээ” гэхэд “үгүй ярихгүй, чи цагдаа дээр ч очих шаардлагагүй” гэхээр нь тэр эгчийн зааж өгснийг би бичиж өгөөд нотариатаар орж батлуулаад аваад явсан. Тэр бичиг дээр улаан куртиктэй хүн энэ хүний утсыг булааж авсан, би харсан гэж бичиж өгсөн. ... Тэрний дараа “одоо цагдаа дээр очихгүй бол болохгүй, чи эрх, үүргээ мэдэж байгаа биз дээ, одоо энэ бичсэн юмаа очиж хэлэхгүй бол болохгүй” гэж бараг албан хүчээр энд авчирч байгаа юм. Би нэгэнт тийм бичиг хийж өгсөн юм чинь очихгүй бол болохгүй байх гэж бодоод ирсэн. ...” /1 хх 112-113/, “... ******* эгч намайг гэдэг хүн “миний гар утсыг миний араас цохиод булааж аваад цаашаа гүйж байхыг харсан” гэж мэдүүлэг өг, баримт бичиж өг” гээд байнга над руу залгаад нотариат орохыг шаардаад байдаг. Ийм учраас би энэ хүнээс салахын тулд өмнө надад хэлснээр нь тухайн асуудлыг харсан талаар худал бичиг үйлдээд ******* эгчид өгснийг нь нотариатаар оруулж ашигласан байсан. Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын эхээр ******* эгч ажил дээр ирж дахин худлаа гэрчлэхийг шаардаад байнга утсаар залгаж мөн “ажил дээр чинь очиж чамайг эвгүй байдалд оруулна шүү” гээд дарамтлаад байхаар нь би ******* эгчийн шаардсанаар “ гэдэг хүн *******ын гар утсыг булаагаад зугтааж байхыг харсан” талаар дахин бичиг үйлдэж өгч явуулсан. ...” /1 хх 246/ гэсэн мэдүүлгүүд,

ы гарын үсгийн баталгаа гэх баримтын нотариатаар батлуулсан хуулбар /1 хх 193/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 2-4/, мөрдөгчийн даалгавар /2 хх 5-6/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2009022371382 дугаартай хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгийн 15 дугаар гудамжны 192 тоот гэртээ мөрдөгч, цагдаагийн ахмад д, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн 406 тоот албан өрөөнд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад д гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

*******ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “... Тус өдөр “” захаас хүүхдийн 100 руу алхаж байсан. Төмөр замын байран дунд хуучин Тээврийн товчооны зүүн талд гараашны хажууд явж байтал нэг залуу нэг эмэгтэй хүнийг зодож байхыг хараад явж очтол эмэгтэй нь согтуу зугтаах гээд эрэгтэй тэр эмэгтэйг үсдэж алгадаад гарааш мөргүүлж, хөл рүү нь цохиж, газар унагааж дэвсэж байсан. Хажуу талд нь бас нэг эмэгтэй цайвар өнгийн хувцастай хүнд зодуулсан байдалтай толгойноос нь цус гарсан байсан. Хараад зогсож байтал нэг залууд зодуулж байсан эмэгтэй нөгөө залуугаас зугтаж ирээд цайвар хувцастай эмэгтэйг гар цүнхээр зодож байсан. Нэг эмэгтэйг гарааш мөргүүлж байсан залуу зодож байсан эмэгтэй рүүгээ “хаашаа зугтах гээд байгаа юм, би цагдаа дуудчихсан” гэж орилж байсан. Би тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг эхнэр, нөхөр буюу гэр бүл гэж бодсон. Тэр залуу зодож байсан эмэгтэй рүүгээ “хүний мөнгийг өгөөгүй байж хүнийг ийм болтол зодож болохгүй шүү дээ, хүн аллаа” гэж орилж байхыг сонссон. ... Харин би зураг авч байсан эмэгтэйд утасныхаа дугаарыг өгөөд явсан. ...” /2 хх 169-170/,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Зодсон гээд байгаа эмэгтэйг өмнө нь харж байгаагүй, гэхдээ хар өнгийн нүдний шил зүүсэн, гараа энгэртэй авчхаад зогсоод байсан, дараа нь надад цагдаагаас зодсон, зодуулсан эмэгтэй нарын зургийг харуулсан. Тэр зодсон гээд байгаа эмэгтэй нь том нүдний шил зүүсэн байсан тул би царайг нь сайн харж чадаагүй, дараа нь шүүх хуралтай намайг очоорой гэсэн бөгөөд очсон. Тэр үед нөгөө зодсон гээд байгаа эмэгтэй ирсэн байсан. Харин тэр зодуулсан эмэгтэй нь надтай нэг удаа утсаар яриад гэрийн гадаа ирж уулзсан, тэгээд прокурорт өгөх гэсэн юм, та тайлбар бичээд өг гээд нэг юм бичүүлээд аваад явсан. Өөрөөр эдгээр хүмүүстэй уулзсан удаа байхгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй. ...” /4 хх 95/ гэсэн мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 30-35/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь эрүүгийн 2009022371382 дугаартай хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн 403 тоот албан өрөөнд мөрдөгч, цагдаагийн дэслэгч д бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

*******гийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн үед ******* нь улаан өнгийн хувцастай байсан санагдаж байна, нөгөө эмэгтэй нь цайвардуу өнгийн хувцастай байсан сайн санахгүй байна, ямар байсан намайг харахад тэр хоёр эмэгтэй харилцан зодолдоод бие биеэ цүнхээрээ саваад цохиж байсан. Би тэр үйлдлийг хальт хараад явсан, тулгаж, тогтож сайн хараагүй, би их яарсан явж байсан. ... Маргалдаж байсан 2 эмэгтэйгийн нэг нь ******* гэдгийг дараа нь мэдсэн. Учир нь ******* хэд хоногийн дараа над руу залгаад найз нь хүнд зодуулсан, гэмтсэн гээд зургаа үзүүлж байсан. Тэгээд ярьсан чинь миний нөгөө байрны гадаа 2 эмэгтэй зодолдож байсны нэг нь чи байсан байна гээд хэлэхэд чи харсан юм бол гэрчлээд өг гэсэн. Би тэр хоёр эмэгтэйг цүнхээрээ бие биеэ цохиж байхыг хараад явсан, тэрнээс тэр эрэгтэй хүн гарч ирээд нэг эмэгтэйг цохисон талаар хараагүй. ******* надад “чи нэг эрэгтэй гарч ирээд эрээн цамцтай цагаан өнгийн цүнх барьсан эмэгтэйн толгой, нүүр хэсэгт нь алгадаж, үсдэж аваад зууралдаад байсан гэж мэдүүлээрэй” гэж хэлж өгсөн. Тэгээд би мэдүүлэхдээ тэгээд хэлчихсэн. Хан-Уул дүүргийн цагдаад мэдүүлэг өгөхдөө *******тай танилцаад удаагүй байгаа гэдгээ л хэлсэн. “Энийг нэг тийш ээ болох юм бол би энэ хүүхнээс хохирлоо гаргуулж авна, тэгэх юм бол чамд би мөнгө өгнө” гэж хэлсэн, ямар нэг байдлаар айлгасан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Найз нь ийм болоод байна, чи харсан юм чинь миний хэлснээр хэлээд өгөөрэй гэж гуйсан. ******* “чи өмнө өгсөн мэдүүлгээс буцлаа, би чамайг ална, тална” гээд байдаг. Тэгээд худлаа, үнэн яриад намайг цагдаад өгөөд байгаа. ******* гуйсан учир би зарим нэг зүйлийг нэмж худлаа хэлсэн. ******* нэмээд хэлээд өг гэсэн. ...” /4 хх 54-55, 100-102/,

яллагдагчаар 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...тэр маргаан болсон газар нь байсан бол худлаа байсан. ******* тэгж хэлээрэй гэсэн тул би яаж ч чадаагүй. Намайг мэдүүлэг өгч байхад хаалганы цаанаас сонсоод байсан. Тэгээд “чи миний хэлснээр хэлсэнгүй, одоо эргэж ороод мэдүүлгээ засаад өг, үгүй бол чи ч гэсэн худлаа ярьсан, би чамайг хэрэгт татна, манай өмгөөлөгч чамайг хэрэгт татна” гэж дарамт үзүүлж байсан учир би тэгж хэлсэн. ... гэдэг залууг ******* олж мэдүүлэг өгүүлсэн. Хан-Уул дүүргийн асуудал дээр бас нэг хүнээр худлаа мэдүүлэг өгүүлсэн байсан. ... Тэгээд би мэдүүлэг өгөөд гараад ирсний дараа “чи буруу юм ярьсан байна, дахин орж мэдүүлэг өг, чи миний талд мэдүүлэг өгөхгүй бол чамайг хэрэгт татна шүү” гэж сүрдүүлж эхэлсэн. ...” /4 хх 118-120/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэр “Хангай” зах дээр мод авах санаатай явж байсан. Таксины жолооч эмэгтэйтэй эмээ авчих гэж утсаар яриад уулзахаар болоод эмийг өгөх санаатай Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын эсрэг талд зогсож байхад надтай ярьсан жолооч эмэгтэй хотын төв явах талын автобусны буудал дээр машинаасаа буугаад ирсэн харагдаж байсан. Утсаараа ярих гэж байгаа үйлдэл хийхээр нь над руу залгаж байна гэж би бодсон. Яг тэр үед намайг өөрийг нь хараад зогсож байхад араас нь улаан өнгийн куртиктэй, өндөр, махлаг эмэгтэй ундааны саваар шилэн хүзүүний ар хэсэгт цохиод эргэх үед утсыг нь булааж аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаачихсан. Жолооч эмэгтэй хөөгөөд гүйж байгаа харагдсан. Гүйцэлгүй ирээд машиндаа сууж буцаж эргээд араас нь явж байгаа харагдсан. Би тухайн эмэгтэйг утасгүй болсныг өөрөө харсан болохоор холбогдож чадахааргүй боллоо гэж бодоод үлдсэн. Тэр үед машины арын суудалд нэг эмэгтэй суусан харагдсан. ...” /1 хх 32-33/,

2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр дахин өгсөн “... улаан өнгийн куртиктэй, 60 гаран насны эмэгтэй *******ын шилэн хүзүү рүү ундааны саваар цохиод гарт нь байсан гар утсыг булаагаад зугтаачихсан. ...” /1 хх  89/,

яллагдагчаар өгсөн “... ******* анх 2013 оны үед намайг дүүргийн шүүхэд жижүүрээр ажиллаж байхад хэрэгт ороод шалгуулаад шүүхээр орох гээд явж байна гээд танилцаж байсан. Түүнээс хойш байнга мэнд ус мэдээд явдаг байсан. 2022 оны 1 дүгээр сарын дундуур гэнэт манай гэрт ирээд “та нэг хэрэг дээр гэрчээр ороод өгөөч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... таксины жолооч эмэгтэй машинаасаа буугаад гар утсаараа ярих гэж байхад нь араас нь улаан өнгийн куртиктэй өндөр махлаг эмэгтэй *******ын ар шилэн хүзүү рүү ундааны саваар цохиод гар утсыг нь булааж аваад зугтсан...” гэх утгатай мэдүүлэг өгч туслаач гэхээр нь би эхлээд би зөвшөөрөөгүй. Манай гэрт хэд хоногийн хугацаанд байн байн ирж намайг амраахгүй гуйгаад “энэ мэдүүлгийг өгчих, тэгвэл би дахиж ирэхгүй, таныг бас цагдаа, шүүхээс дуудахгүй” гээд байхаар нь би аргагүй эрхэнд цагдаад очиж ийм мэдүүлэг өгсөн. ******* “чамайг цагдаагаас дуудвал заавал надад хэлээрэй” гээд байдаг байсан болохоор нь би “...намайг худал мэдүүлэг өгсөн гээд яллагдагчаар татагдаад тогтоолтой танилцаж байгаа” талаар хэлсэн чинь “чи өгсөн мэдүүлгээсээ битгий буц, тэгвэл чи худал мэдүүлэг өгсөн гээд шоронд орно. Чи надтай хамт шоронд явахгүй гэж бодож байвал мэдүүлгээсээ битгий буц, үнэнээ хэлж огт болохгүй” гээд гэрт ирээд байнга сэтгэл санааны хувьд дарамтад оруулж айлгадаг байсан. ... Би тийм асуудал болсон талаар хараагүй, огт мэдэхгүй. Тухайн үед би дүүрэгт гэртээ байсан. Би цагдаагийн байгууллагад *******ын заль, дарамтад орж худал хэлсэндээ харамсаж байна. ...” /2 хх 114-115/ гэсэн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна “таксины мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар хохирогч *******гийн бүснээс барьж түлхэн хананд савах, чимхэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******гийн “... Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад ажил тараад Хүүхдийн урлан бүтээх төвийн урдаас такси барих гээд зогсож байхад эмэгтэй жолоочтой такси ирээд зогссон. Би суугаад гэрийн хаягаа хэлээд явсан. ... Гэрийн гадаа ирэхэд жолооч 3800 төгрөг гэж хэлсэн. Би “арай их нэхээд байгаа юм биш үү” гэсэн чинь над руу орилж намайг буулгахгүй манай байрыг өнгөрөөд явахаар нь зогсохыг шаардаад “дэлгүүр ороод мөнгө задлуулаад өгье” гэсэн. 4 дүгээр байрны буланд байдаг дэлгүүрийн хажууд зам дээр шууд зогссон. Би дэлгүүр ороод мөнгө задлуулж байхад жолооч орж ирээд орилж намайг хэл амаар доромжилсон. Дэлгүүрийн худалдагч бид хоёрыг чимээгүй байхыг хүссэн ч гуйлгачин, луйварчин, дээрэмчин гээд байсан. Би жолоочийн хамт дэлгүүрээс гараад шатаар бууж байхдаа явсан км-ын мөнгө 2800 төгрөг өгсөн чинь тоолоод орилоод намайг машиндаа суулгах гэж чирч гулдачсан. Тэр хавиар орилоод гуйлгачин, түүлгэчин гээд доромжлоод байсан. Би тэр хүний гараас мултарч чадахгүй байсан болохоор “хоёулаа хэсгийн цагдаа дээр очъё” гэсэн чинь жолооч орилоод “энэ хүн мөнгөө өгөхгүй байна, гуйлгачин дээрэмчин” гээд чирч нулимаад үснээс зулгааж, цохиж, чимхэж байсан. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эмэгтэй гарч ирж салгасан. Би нэхээд байсан 1000 төгрөгийг нэмж өгчхөөд байхад намайг чирч гулдчиж байгаад өмсөж явсан углаашийг салгасан, би хөл нүцгэн болсон. Жолооч эмэгтэй миний хөл дээр дэвсэж, өшиглөж байсан, миний углаашийг аваад шидсэн. Надаас жаахан холдоход нь би машины араар зугтсан. Тэгсэн намайг хөөж барьж аваад түлхэж байрны хана хүчтэй мөргүүлсэн. Хананд шахаад хоолой боосон, газар байсан хавтангийн хагархайг авах гэхэд би гараас нь гараа мулталж авах үед цүнхэнд цохигдсон. Хашхираад байхаар нь эргээд хартал жолоочийн духнаас цус гарсан байсан. Би зогссон, жолооч цусаа гоожуулж ирээд “намайг аллаа, цагдаа дуудаарай” гээд орилоод байсан. Намайг цохиж зодож байсан үйлдлээ зогсоохгүй байсан. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй гарч ирэхээр би утсыг нь гуйж аваад нөхөр лүүгээ залгаж дуудсан. ...” /2 хх 154-156/,

гэрч ын “... 18 цагийн орчимд манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних эгч орж ирээд мөнгө задлуулаад нэг талх аваад зогсож байхад араас нь танихгүй нэг эгч орж ирээд “таксины мөнгө өгөөч, чи зугтах гээд байна” гэсэн. Тэр хоёр хамт гарсан. Удалгүй гадаа шатны зүүн талд зууралдаад, маргалдаж байсан. Манайхаар үйлчлүүлдэг эгч зүүн тийш явсан. Тэр хоёр байрны ар талд байсан. Хэсэг байж байтал хойд талд орилолдоод байхаар нь ирж харахад таксины жолооч эгчийн духнаас цус гарсан, нөгөө эгчийн тохой шалбарсан, өмсөж явсан сандаал нь салсан байдалтай, тэр хоёр “цагдаа дуудаад өг” гээд байж байсан. ... Тэр эгчийн нөхөр нь намайг гарч ирснээс хойш гарч ирээд мөнгийг нь өгчихгүй яасан юм л гэж байсан. Түүнээс маргалдаж, зодолдоогүй. ...” /2 хх 159-160/,

гэрч гийн “... Эхнэр ******* “яаралтай гараад ир, гараашны хажууд байна” гэсэн. Гараад очиход ******* айсан байдалтай, өрөөсөн сандаал нь урагдсан, хөл нүцгэн зогсож байсан. “Юу болов” гэж асуухад “таксины мөнгөтэй холбоотой маргалдсан, энэ хүн намайг мөнгө өгсөнгүй гээд зодсон” гэсэн. Хажууд нь 50 орчим насны эмэгтэй духан дээр нь шалбарсан байдалтай утсаараа бичлэг хийж байсан. Би жаахан зэмлэнгүй өнгөөр эхнэртээ “яах гэж ийм хүмүүстэй маргалдсан юм бэ, хэлсэн мөнгийг нь өгчихгүй” гэсэн. Би гэр лүү орж гутал авчирч өмсүүлээд цагдаад дуудлага өгөөд хүлээсэн. ...” /2 хх 163-164/,

гэрч ийн “... 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ...18 цаг 27 минутад “ дүүргийн 5 дугаар хороо, хуучин Тээврийн товчоо “” дэлгүүрийн гадна би зодуулчихлаа, зодсон хүн нь байна” гэх дуудлага мэдээллийг дугаарын утсаар ирүүлснийг хүлээн авч шалгахад таксинд явж байгаад үйлчлүүлсэн хүндээ зодуулчихсан гэсэн ******* гээд настай эмэгтэй машин дотроо толгой хагарч, нүүр нь цус болсон байдалтай байсан. Уулзаж болсон явдлын талаар тодруулахад “таксины мөнгөнөөс болж намайг цүнхээрээ зодчихлоо” гээд эрээн өнгийн хувцастай, нөхөртэйгөө зогсож байсан эмэгтэйг заасан. Тэр эмэгтэйтэй уулзаж ярилцахад амнаас нь бага зэрэг архи үнэртэж байсан ба “жолооч эмэгтэйд зодуулаад сандаал урагдсан, бие өвдөж байна, гомдолтой” гэж хэлсэн учраас нэр, хаягийг нь тэмдэглэж аваад дүүргийн цагдаагийн хэлтсийг зааж өгөөд явуулсан. ...Тэр хооронд дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “манайд орж ирдэг эмэгтэй мөнгө задлуулах гэж орж ирсэн. Араас нь таксины жолооч эмэгтэй орж ирээд хэрүүл маргаан хийгээд зууралдаад дэлгүүрээс гараад явсан” гэсэн мэдээлэл өгсөн. ...” /2 хх 166/,

шинжээч ийн “... Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. гийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь толгойн дагз хэсгээр хатуу мохоо зүйлд цохих, цохигдох үед үүссэн байх боломжтой. ...” /2 хх 184/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... *******гийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоосон. ...” гэсэн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9263 дугаар дүгнэлт /2 хх 177-178/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүүргийн цагдаагийн хэлтэст “... *******гийн биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтоох шинжилгээ хийж 9263 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба шинжлүүлэхээр ирүүлсэн баримтууд нь дээрх дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна. Иймд ирүүлсэн материалаар дүгнэлт гаргах боломжгүй” талаарх албан бичгийн хуулбар /2 хх 182/,

яллагдагч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх 28-29/, *******ын гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 5-6/, *******гаас ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 25-26/, 

гэрч *******өөр *******г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “... *******гийн цээж зургийг 11 дугаарт байрлуулан тавьсан ба ... гэрч ******* нь 1-12 хүртэл дугаарласан зурагнуудыг эхнээс нь хараад гэрч *******г таньж зааж олж чадаагүй...” /3 хх 33-35/,

шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт /3 хх 148-149/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж,

шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн”, “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 шүүгдэгч *******, ******* нарыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******г бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэн гэж үзэв.  

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 1 сар 15 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 10 сар 17 хоногоор,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар,

шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин, анхан шатны шүүх *******г *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, гэмт хэрэг юунаас болж гарсан болох, хэрэг маргааныг хэн эхэлж өдүүлсэн талаарх нөхцөл байдлыг шүүх үндэслэлтэй зөв тогтоосон боловч *******гийн гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хохирогч *******гийн үйлдэл оролцооны субьектив шинжийг буруу тогтоож дүгнэсэн гэж үзэв.       

Хэргийн нөхцөл байдлын хувьд *******, ******* нар нь таксины мөнгө төлөх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар мөнгө задлуулахаар *******г дэлгүүр ороход ******* араас нь очиж, түүнийг хэл амаар доромжлон гарахад нь машин руугаа чирэх, үсдэх, чимхэх, хана мөргүүлэх, хоолойг нь боох зэрэг үйлдэл хийсэн байх ба *******ын дээрх зүй бус үйлдлийг зогсоох, түүнээс зугтаах зорилгоор ******* нь цүнхээрээ савж, *******ын эрүүл мэндэд “духанд няцарсан шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд бусдын биед гэмтэл учруулсан *******гийн үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь *******ын эрүүл мэндэд хохирол учруулахаар, хууль бусаар санаатай халдаж буй гэм буруугийн шинжийг бүрэн хангахгүй, харин түүний гэм бурууг үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр бусдад хохирол учруулсан шинжийг бүрэн агуулсан гэж үзлээ.

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгоно.

Иймд ******* болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэдийгээр *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч түүний *******д учруулсан гэм хор, хор уршгийг арилгах талаар иргэний хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй тул хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч, хохирогч *******аас “… Надад холбогдох хэргийн бүх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэргийн гэрч нар хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн болохоо өөрсдөө мэдүүлсэн бөгөөд намайг гүтгэж худал мэдүүлсэн. … Яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хэргийн бодит байдлыг дүгнэхдээ “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчиж, шүүгдэгч *******, , , *******, ******* нарын эх сурвалжаа зааж чадаагүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэн зөв гэж хийсвэрээр дүгнэсэн. … Шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдэл, тэдний оролцоог хүн тус бүрээр Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан үндэслэлийг тодорхой нэг бүрчлэн дүгнэж тайлбарлахгүйгээр ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн. ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.  ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ намайг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, мөн худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэж тухайн зүйл хэсэгт заагаагүй шинжээр гэм буруутайд тооцсон, уг гэмт хэрэгт хамтран оролцогч, хохирогч байхгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр журамлаж, зохион байгуулсан, удирдсан гэж үзсэн нь үндэслэлгүй…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтуудаар уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн *******, *******, , , ******* нар нь шүүгдэгч *******тай урьд такси үйлчилгээ авч байхдаа танилцсан бөгөөд бусад гэрч, шүүгдэгч нарыг мэдэхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн.

Эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ижилхэн бөгөөд *******ын ятгалга, гуйлт, зааварчилгаагаар болон дарамт, шахалтад автаж, болоогүй зүйлийг бодит болсон мэтээр бичиг хийж өгч, нотариатаар батлуулах, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр худал мэдүүлсэн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

*******, *******, *******, нар нь *******ын зааж өгснөөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр худал мэдүүлэг өгөхдөө дамжмал байдлаар бус шууд *******ын зааварчилгаагаар тус тусдаа мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, агуулгын хувьд ижил, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх тул тэдгээрийн *******ын ятгалга, дарамт, шахалт болон бусад байдлаар нөлөөлж мэдүүлсэн мэдүүлгүүдээ дахин мэдүүлэг өгөхдөө үгүйсгэсэн байдлыг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, ... гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, ... хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг бүрэн тогтоосон байх ба хэргийн үйл баримтаар ******* нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өөрөө өгснөөс гадна бусад гэрч, шүүгдэгч нарт бусдыг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдүүлэг өгүүлэхээр үг зааж өгсөн үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтад буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн шинжид хамаарч байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүхээс *******ын өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангах үүднээс түүний хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 04 дүгээр сарын 24-ний өдөр, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох арга хэмжээ авсан боловч тэрээр өмгөөлөгч сонгон аваагүй, холбогдох байгууллагуудаас өмгөөлөгч томилох боломжгүй талаар хариу ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заасны 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолд “Сонгинохайрхан дүүргийн прокуророос овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* нь хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА