| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/05786/И |
| Дугаар | 192/ШШ2025/05307 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Р*******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Б*******ы Д*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Б ТӨХХК-д холбогдох,
Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, Б ТӨХХК-ийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер гаргуулах, компанид учирсан хохиролд 592,879 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д*******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* овогтой Д******* миний бие Б ТӨХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 17-ноос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүний нөөц, захиргаа удирдлагын менежерээр, 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүний нөөцийн мэргэжилтнээр, 2021 оны 7 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар 8 жил ажилласан. Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/80 тоот тушаал гаргаж, тушаалын 1 дэх заалтад захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан Б.Д******* нь ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчийн удирдах чиг үүрэг хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэн ажилчдын илүү цаг, ажил хавсран гүйцэтгэхтэй холбогдох болон шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хангахтай холбогдон гаргах тушаалыг цаг тухайд нь гаргаагүйгээс тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчсөн тул ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосугай хэмээсэн байна. Миний бие ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлж ирсэн ба хугацаа заасан үүрэг даалгавар өгч байгаагүй. Захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний бие ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаварт хүндэтгэлтэй хандаж, цаг тухайд нь биелүүлж ажилладаг. Харин миний албан тушаалын тодорхойлолт дахь чиг үүргийн 1 дүгээр зорилтын 1, 11 дэх заалтуудад холбогдох хууль, дүрэм, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчил дутагдлын талаар удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх гэж заасан байдаг. Энэхүү үүргийнхээ дагуу хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахыг зорьдог. Гэтэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У илтэд хууль бус үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаарддаг, шахаж дарамдалдаг энэ талаар нь хэлж, зөвлөн засч залруулахыг хичээвч эргээд миний буруу болж, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан болсон байна. Захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэгт ажилчдын илүү цагтай холбоотой зүйл, заалт огт тусгагдаагүй. Ажиллах 8 жилийн хугацаандаа хөдөлмөрийн илүү цагийн бодолтод хяналт хйиж байгаагүй. Илүү цагтай холбоотой санхүүгийн асуудлыг Санхүү, эдийн засгийн алба болон эдийн засагч хариуцан ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн удирдлага буюу Д.У цалин, хөлсний нэмэгдлийн тооцоололд мэргэжлийн болон чиглэлийн ажилчдыг оролцуулалгүйгээр шинээр ирсэн албадын дарга нартайгаа ярилцаж байгаад тооцоо, судалгаагүй цалинг батлуулсан. Үүнээс болж 8 сарын сүүлд ажилчдын цалин тавихад цалингийн сангаас хэтэрч ээлжийн ажилчдад илүү цагийг олгоогүй. Ажилчид гомдол гаргаж 9 сард нөхөн олгосон. Одоо ч илүү цагтай холбоотой асуудлууд ар араасаа гарч, илүү цаг олгоно, олгохгүй гээд ажилчдыг хохироосоор байна. Энэхүү санхүү, эдийн засгийн албатай холбоотой зөрчил дутагдлыг зорилготойгоор хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний буруу мэтээр чиглүүлсэн нь огт үндэслэлгүй юм. Энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр СЭЗА-ны дарга Д.С болон компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Б нарт саналаа бичгээр өгсөн ч дорвитой шийдвэрт хүрээгүй. ҮТА-ны даргаар ажиллаж байсан Ц.Өыг 3 шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь адил чанарын албан тушаал дээр томилох шийдвэр тус компанид 2022 оны 7 дугаар сард ирсэн. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У нь шийдвэр гаргахгүй байсаар Ц.Ө, хуулийн зөвлөхийн хамтаар үйлдвэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны үед ирж уулзсан. Д.У нь Ц.Өыг ҮТА-ны даргын албан тушаал байсаар байтал вирусын био бэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчээр тавина хэмээн тухайн хүний албан тушаал, цалинг дордуулсан шийдвэрээ хэлсэн, гаан болсон тэрхүү гаантай, хууль бус асуудалдаа намайг оролцуулан тушаалын төсөл гарга гэж үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед Д.Ут шүүхийн шийдвэрийг зөрчсөн шийдвэр нь хууль бус талаар мөн манай байгууллага хуулийн зөвлөхтэй тэдгээрээр энэхүү асуудлаа шийдвэрлүүлэх талаар саналаа хэлсэн боловч шахаж, дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд тушаалын төслийн ерөнхий мэдээллийг гаргаж өгсөн. Гэвч үүрэг даалгавар биелүүлээгүй хэмээн үзэж халах тушаалын үндэслэлд оруулсан нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан Б.Д******* миний бие 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 дугаар тушаалд заасан зөрчлүүдийг огт гаргаагүй, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ чин шударгаар хариуцлагатай гүйцэтгэж ирсний үр дүнд сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасан. Тус хороо 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж дараах тэмдэглэл /шийдвэр/-ийг гаргасан. Үүнд, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 тоот тушаалд ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байх тул тушаалыг хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож Б.Д*******г Б ТӨХХК-ийн захиргаа аж ахуйн албаны хүний нөөц, сургалт хариуцсан ажилтны албан тушаалд эргүүлэн авсугай. Б.Д*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У тус гурван талт хорооны хуралд хүрэлцэн ирээгүй, харилцан зөвшилцөж чадаагүй мөн шийдвэр гарснаас хойш албан ёсоор хариу өгөөгүй тул 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр дээрх шийдвэрийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандах талаар заасан тул Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д******* нь хамтарч ажиллахад хүндрэлтэй, баг болон хамтарч ажиллаж чаддаггүй, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, өгсөн үүрэг, даалгаврыг өөрөө биелүүлдэггүй мөртлөө бусдыг Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, харьяалах яамны, дарга, сайд нарт матаж гомдол гаргадаг. Тиймээс байгууллагын зүгээс хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч Д.У даргатай хоёр сар хамтарч ажилласан гэж хэллээ. Хамтарч ажиллаж байх үедээ зөрчил, дутагдлыг нь илрүүлж, захирлын зөвлөлийн хурлаар оруулсан ба тус зөвлөлийн хурал дээр одоогийн захирал, тухайн үед захиргаа, аж ахуйн даргаар ажиллаж байсан н.Э нар Б.Д*******г уйлах нь холгүй гуйж загнаж, аргадаж үзлээ, энэ хүн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй байна, хамтарч ажиллах боломжгүй гэж хэлсэн нь тэмдэглэлд байгаа. Б.Д******* би тушаал гаргах гэхээр дарга байдаггүй гэдэг, Д.У захирал би, зөвхөн 1 дэх өдөр яаман дээр хуралтай, бусад өдөр байдаг, чамд даалгасан ажил дандаа хугацаа хэтэрдэг гэж хэлж, энэ асуудлаас болж захирлын зөвлөл хуралдаж, Б.Д*******г ажлаас нь чөлөөлөхөөр болсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Санхүү, эдийн засгийн албаны дарга бусад хүмүүстэй хамт сонсох ажиллагаа хийсэн ба Б.Д******* би ажлаа хийж байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн байдаг ба дараа нь тушаалыг танилцуулсан. Ажил хүлээлцэх тушаал гаргаж, тушаалын дагуу ажлаа хүлээлц гэхэд явчихсан байсан. Б.Д*******гийн оронд ажилд орсон хүн ажлыг нь цэгцлэхэд архивт хүлээлгэн өгөх баримтууд нь байхгүй, дутуу байсан. Нэхэмжлэгч өөрийгөө гэм буруугүй мэтээр ярьж байна. Хавтаст хэрэгт байгууллагын нууц, дотоод ажилтай холбоотой эх баримтууд үдэгдсэн байна. Үүнд: захирлын ажилд орсон тушаал, санхүү, эдийн засгийн албаны даргын тушаал, хүний нөөцийн тушаал, ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийн хүсэлт, өргөдлүүд байна. Байгууллагад энэ тушаалууд байхгүй, ажлаа хүлээлцэхгүй авч явсан байдаг. Компанийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Б.Д******* хүний нөөцийн ажилтан, хүнд хөдөлмөрийн гэрээ, журмуудаа танилцуулдаг эрх бүхий албан тушаалтан атлаа өөрөө энэ журмуудаа зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журмын *******.3.23-т удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгээгүй, үл хүндэтгэж гэж заасныг үндэслэж, дээрх тушаал гарсан. Б.Д*******д ажилчдын илүү цагийн мөнгийг бод гэхээр бодоогүй. Б.Д*******г гарснаас хойш компани нөхөн тушаал гаргаж, ажилчдын илүү цагийн мөнгийг олгосон. н.Өыг 10 дугаар сарын 05-ны өдөр авч, 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд тушаалын эхийг бэлтгэх даалгавар өгсөн боловч үүнийг хийгээгүй. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 08, 09, 10, *******-ны өдрүүдэд алдаагаа залруулах байдлаар буцааж мэйл явуулж, тушаалын төслийг боловсруулсан боловч аваагүй гэдэг утгаар нотлох баримт бүрдүүлсэн. Тушаал гарах үед байхгүй байсан учраас энэ баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын *******.3.13-т компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан, *******.3.14-т ажил төрөлтэй холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагын шийдвэр гаргахад цаг алдуулах, саад учруулах, санаатайгаар бичиг баримтыг хулгайлах зэргээр зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 21.10.1-т зааснаар тухайн үед удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ажлаа цаг тухайд нь хийдэггүй гэсэн хоёр зүйл, заалт л мэдэгдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хөдөлмөрийн дотоод журмын 10 гаруй зүйл, заалт зөрчигдсөн болох нь мэдэгдсэн. Эдгээрээс нэхэмжлэгчийн хувийн байдал я болох нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч илүү цагийг би гаргадаггүй гэж тайлбарласан. Б.Д******* ажилчдын илүү цагийг бодож, гаргаж байсан тушаалын эх хувийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Я ч байгууллагад эдийн засагч цагийн тооцоог гаргаж өгч, хүний нөөц тушаал гаргадаг болохоос биш, эдийн засагч өөрөө ажил, албан тушаалтай холбоотой тушаал гаргах ойлголт байдаггүй. Б.Д******* өөрөө эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг хавсаргаж өгсөн бөгөөд үүнд хэн нэгний гарын үсэг зурагдаагүй, өөрийнх нь гарын үсэгтэй загвар байгаа. Үүнд өөрийн хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой тушаал, шийдвэрийн эхийг гаргах гэж байгаа. Хүний нөөц гэдэг утгаараа өөрийн ажлыг бусад руу чиглүүлж болохгүй. 2021 оны ******* дугаар сард Б ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, боловсон хүчин, томилгоотой холбоотой тушаалыг цаг тухайд нь гаргаагүй, хяналт тавьж ажиллаагүй, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй захиргааны дарга, хүний нөөцөд арга хэмжээ авах тухай тогтоол гаргасан. Б.Д******* тус тогтоолтой холбоотой шүүхэд хандаж, нэр зааж арга хэмжээ аваагүй, мөн төлөөлөн удирдах зөвлөл хариуцагч биш байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хэзээнээс удирдлагадаа үнэлэгдэхгүй, ажлаа хийхгүй байсанд нь дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөргүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д******* тухайн үеийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/210 дугаар тушаалаар Хүний нөөц, захиргаа удирдлагын менежерээр түр томилогдсон бөгөөд 2020 оноос эхлэн Б ТӨХХК-ийн хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа, дараа хангалтгүй хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр санаатай биелүүлээгүйгээс ажилтнуудын хууль ёсны эрхэд хохирол учруулсан тул гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/80 дугаар тушаалаар түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Б.Д*******тэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсонтой холбогдуулан компанийн гүйцэтгах захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг санхүү эдийн засгийн албаны дарга Д.Сын өрөөнд уншиж танилцуулсан боловч тэрээр уг шийдвэрийг үл тоож, хуулиар эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт хариуцаж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөлгүйгээр хаяж явсан. Ажил олгогчоос түүнд ажил үүрэг гүйцэтгүүлэхээр өгсөн зөөврийн компьютер болон ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөх талаар удаа дараа өөрт нь, мөн гүйцэтгах захирлын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1/254 дугаар компанийн эд хөрөнгө хүлээлгэн өгөх тухай албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хүлээлгэн өгөөгүй байна. Тэрээр байгууллагын өрөөг лацдаж, өрөөний түлхүүрээ үлдээлгүй өөртөө авч, компанийн хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг 3 сар гаруй хугацаанд санаатай алдагдуулж эхэлсэн тул ажлын хэсгээс өрөөг аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албадан онгойлгох арга хэмжээг авсан. Б.Д******* дээрх үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, өөрийн нэр дээр бүртгэлтэй компанийн эд хөрөнгө болох /200803-нөтбүүк dell-2010 кийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компютерыг хүлээлгэн өгөлгүйгээр өөртөө авч, явсан. Уг зөөврийн компютер нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэгдэхээс гадна компанийн эд хөрөнгийн өмчийн бүртгэлтэй тул санхүүгийн тайлан балансаар болон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтад зөрчилтэй гарч байгаа. Б.Д*******гээр төрийн өмчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч тус газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 28к2/6173 дугаар албан бичгээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх саналтай хариу ирүүлсэн байна. Б.Д******* 2014 оны 9 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд Б хэмээх байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүний нөөцийн үйл ажиллагааг хариуцан, хугацаагүйгээр гэрээ байгуулсан үндсэн ажилтан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*******-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөрийн эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор хуульчилжээ. Дээрх ойлголтын хүрээнд ажил олгогчийн зүгээс түүнд ажлын байр, нөхцөлөөр хангах, зохих цалин хөлсийг хэвийн олгож ирсэн ба түүний үйл ажиллагаанд ч удирдлагаас заавар, хяналтаа хэрэгжүүлэх эрх энэхүү хуулиар олгогдсон байна. Б.Д******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д ажилтан нь ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ зохих түвшинд бус, санаатай хэрэгжүүлээгүйн улмаас мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, 43.1.5-д хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас шаардлагатай мэдээлэл авах гэж заасан ажил олгогчийн эрхүүд зөрчигдөж, байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байх нөхцлийг алдагдуулсан гэм хор учруулсан гэж үзэж байна. Тухайлбал, гэрээгээр компанийн хүний нөөц хариуцсан ажилтан гэх ажил үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд компанийн нийт ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад холбогдох баримт, хувийн мэдээлэл бүхий хувийн хэргийг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Тухайлбал, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу жил бүр байгууллагын архивт хүний нөөцийн баримтуудыг дотоод товьёог гарган хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Архив, бичиг хэрэг хөтлөлтийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжууд, хөдөлмөрийн тухай хуулиуд зөрчсөн нөхцөл үүсээд байна. Түүнчлэн, компанийн хүний нөөцтэй холбогдох нэн чухал баримтууд болох хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хүний нөөцтэй холбогдох чиглэлээр ирүүлсэн зарим өргөдөл, гомдлын эх хувиуд байхгүй байгаа нь компанид цаг үеийн хэрэгцээ шаардлага гаргахад байгууллагын архивын түүх бүрэн, гүйцэд бус байх гэм хор учруулсан. Түүний ажлын өрөөн дэх хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтуудын эх хувийг нэг бүрчлэн тоолж, архивт хүлээлгэн өгөх бүртгэлээс үзэхэд: Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах эрх бүхий этгээдийн 2007-2013 оны ХАСХОМ, түүнд хамаарах баримтууд, 2016 оны хөдөлмөрийн гэрээ, захирлын 2019 оны А,Б тушаал, 20*******-2021 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 20*******, 2017 онуудын ажлын байрны тодорхойлолтууд болон бусад хүний нөөцийн чиглэлээр гаргасан баримтууд архивт шилжүүлэгдээгүй байгаагаас ажилчдын хувийн хэргийн бүртгэл 279, албан тушаалтны тодорхойлолт 203 ажилчдынх тус тус байна. Шүүхэд компанитай холбогдуулан гаан үүсгэсэн захиргаа аж ахуйн албаны ажилтнууд болох, Б.Д******* өөрөө, /хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан/, Б.Түвшинжаргал /ХАБЭА/ хариуцсан ажилтан, Ц.Ө /үйлдвэрлэл технологийн албаны дарга/ нарын хувийн хэргийн бүрдэл бүхэлдээ байхгүй, өөрсдөд нь өгсөн, устгасан эсэх нь тодорхойгүй, Б.Уянга /захиргааны хэлтсийн дарга/-ын болон Б.Идэрбат /эдийн засагч/-ын ажлын байрны тодорхойлолтуудын эх хувиуд байхгүй, Б.Д*******гийн өөрийнх нь /ажлын байрны тодорхойлолт/-ын эх хувь, хувийн хэргийн бүрдэл, бүхэлдээ байхгүй, мөн гүйцэтгэх удирдлагаас 2022 оны 10 дугаа сард вирусын био бэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчээр Ц.Өыг 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилохын өмнө АТГ-аар түүний урьдчилсан мэдүүлгийг хянуулан хариу ирүүлсэн албан бичгийн дагуу түүүнийг ажилд томилуулахаар өөрт нь цохсон хуудсыг салган авч, компанийн бичиг хэргийн баримтад хавсаргаж өгөлгүйгээр уг бичгийг устгасан байж болзошгүй байна. Учир нь АТГ-аас ирүүлсэн уг албан бичгийн эх хувь нь компанид ирсэн бичгийн /эксейл файл/ цахим бүртгэлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нь тэмдэглэгдсэн ба цохолт хуудасгүйгээр архив, бичиг хэрэгт бүртгэгдсэн. Б.Д*******гийн дээрх хариуцлагагүй байдлууд нь хууль дээдлэх, сахих, мөрдөх хүсэл, зориггүй этгээдүүдэд давуу байдал олгох боломж бүрдүүлсэн, өөрт холбоотой гаанд өөрийгөө гэм буруугүй мэтээр хамгаалах нөхцөл үүсгэж, компанийг шүүхийн өмнө эрх ашгаа хамгаалах эрхэд гэм хор учруулсан гэж үзэж байна. Б.Д*******гийн удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дураараа авирладаг үйлдлийн улмаас компани шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй гэх хариуцагчаар татагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00804 дүгээр шийдвэрийн дагуу 16,116.851 төгрөгийг гаргуулж Ц.Өод өгөх шийдвэр гарсан ба уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-180/20118 албан бичгийн хүрээнд компанийн данснаас татсан. Дээрх нөхцөл байдал үүсэхэд Б.Д******* нь Ц.Өыг томилох хугацааг өөрийн дураар мэдэмхийрч, хууль тайлбарлаж, санаатай хойшлуулж, тушаал шийдвэрийн төслийг бэлтгэхээс илтэд татгалзан хугацаа алдаж хэрэгжүүлсэн хохирол учирсан юм. Энэхүү төлбөрт төлөгдсөн нийт дүн буюу ажлын 7 өдрийн хөлс, тухайн үеийн нэг сарын дундаж ажлын хоногоор шүүх тооцдог журмаар 592,879 төгрөг нь Б.Д*******д хамаарах тул түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Д******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14.16 цагт захирлын ажлын албан өрөөндөө дуудуулсан. Хүрээд очиход инженер техникийн албаны дарга Ц.Б, авто засвар цехийн эрхлэгч Д.Б нар байсан ба ажилчдын автобусны жолооч Ц.Б эмнэлэгт хэвтсэнтэй холбогдуулан цаашид ажилчдын унааг хэрхэн яаж зохицуулах талаар хэлэлцсэн. Тэрхүү хуралд суучихаад гарах гэтэл захирал Д.У намайг түр үлд гэж хэлээд өөрийн туслахдаа албадын дарга нарыг дууд гэж хэлсэн. Удаа ч үгүй албадын дарга нар орж ирсэн. Гэтэл Д.У дарга Б.Д*******г ажлаас чөлөөлөх сонсох ажиллагаа хийнэ гэж гэнэт хэлсэн. Тухайн үеийн бичлэг шүүх ажиллагааны нотлох баримтад хавсрагдсан. Сонсох ажиллагаа дуусаад тушаал гардуулж өгөөгүй. Миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хууль бус ажиллагаа явагдаж байна гэдгээ хэлсэн. Я нэгэн байдлаар албажиж тушаал гар дээр ирээгүй учир ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14.58 цагт санхүү, эдийн засгийн албаны дарга Д.С тэргүүтэй нэр бүхий хүмүүс миний ажлын өрөөнд орж ирээд ажлаас чөлөөлөх тушаал гарсан гэж хэлсэн. Миний бие тэрхүү тушаалтай танилцъя гэсэн чинь нэгхэн хувь байна, захирал өгч болохгүй гэж хэлсэн, чи зүгээр харчих гээд холоос харуулсан. Ингээд тушаал гардуулж өгөлгүй гараад явцгаасан. Маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 08.30 цагт ажил дээр ирээд орох гэтэл дотоодын цэргийн 5 дугаар ангийн албан хаагчид гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У таныг үйлдвэр рүү нэвтрүүлэхгүй гэдэг үүрэг өгсөн гэсэн. Тухайн үед гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У, захиргаа удирдлагын албаны дарга М.Э, санхүү, эдийн засгийн албаны дарга Д.С нарын гар утас руу залгасан боловч хэн нь ч утсаа аваагүй. Нэлээн удаан зогссоны эцэст 11.06 цагт тушаалыг нь өгье оруулчих гэж харуул руу утасдсан. Тухайн үед санхүү, эдийн засгийн албаны дарга Д.Сын өрөөнд ороход ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Тушаалаа аваад албан өрөөндөө орж хувийн эд зүйлээ авах гэтэл Д.С дарга араас нэр бүхий хүмүүстэй орж ирсэн. Тухайн үед Дотоодын цэргийн 5 дугаар ангийн эмэгтэй албан хаагч орж ирж хүний нөөцийн албан өрөөг лацдаад намайг гаргасан. Ингээд амралтын өдрүүд таарсан. Түүнээс хойш ХУД-ийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хандсан. Тухайн үед надаас холбогдох хэд хэдэн материал бүрдүүлж өгөхийг зөвлөсөн. Үйлдвэр дээр очиход удирдлагууд утсаа авахгүй мөн оруулахгүй байсан ба энэ талаар хэлсэн. Ингээд компанийн албан ёсны е-майл хаяг руу гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Д.Ут хаяглан /ХЭМЗ гурван талт хорооноос шаардсан материал/ хүсэлт гаргасан. Энэ талаар захирлын туслахад утсаар мэдээллэсэн. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн гаан зохицуулах гурван талт хорооны шаардсан бичиг баримтыг өөрт чинь өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14.45 цагт мессежээр захиргаа удирдлагын албаны дарга М.Э дарга дээр орлоо. Дүүргийн гаан таслах комиссын шаардсаны дагуу гаргаж өгнө үү гэхээс хувь хүнд баримт бичиг гаргаж өгөхгүй гэсэн утгатай хариуг өгсөн гэж бичсэн байсан. Ингэж явсаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн гаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр гарч, тус шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уын тушаалд ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байх тул тушаалыг хууль бус гэж үзэж, албан тушаалд нь авсугай гэсэн байсан ба шийдвэрээ бариад очиход үйлдвэр рүү нэвтрүүлээгүй. Уг шийдвэрээ компанийн албан ёсны е-майлаар илгээсэн боловч, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Дээрх бүх холбоо харилцааны асуудлууд шүүхийн нотлох баримтын бүрдүүлэлтэд бий. Зөөврийн компьютерийг өдөр тутмын албан ажилдаа ашигладаг байсан. Учир нь ширээний компьютер 2009 оных удаан, байнга гацдаг, ажиллахад хүндрэлтэй байсан. Б ТӨХХК нь тухайн үед нийт 254 ажилтантай. Өндөр настан 255, группийн өндөр настан 4, нийт 513 ажилчдыг хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний бие нэг орон тоотойгоор хариуцаж, хүний нөөцийн бүхий л функцүүдийг хэрэгжүүлж ажиллаж байсан. Мөн Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсарч ажилладаг байсан. Эдгээр нь нэг хүнд хэт их, ажлын 7 цагт багтаж амждаггүй, ачаалалтай, зарим тохиолдолд ажил дээрээ хонох, ажлын бус цагаар буюу гэртээ ажиллахаар notebоок-ийг биедээ авч явж ажиллаж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш удаа дараа үйлдвэр дээр очих бүрд notebоок-ийг биедээ авч явж байсан. Өгөх гэсэн боловч намайг огт оруулаагүй. Хоёрдугаарт, миний бие жил бүр хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой архивлах шаардлагатай бичиг баримтуудын товьёог гарган архивт хүлээлгэн өгдөг байсан. Тухайн үеийн архивынхаа материалуудыг шүүх юм бол хүний нөөцтэй холбоотой материалууд архивт бий. Зайлшгүй шаардлагатай тогтмол эргэж сөхөгддөг, үйл ажиллагаанд байнга ашиглагддаг материалуудыг архиваас авч, гар дороо байлгадаг байсан. Компанийн үндсэн бичиг хэрэгт харьяалагдах бичиг баримтыг салган авах, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой материалыг устгах, авч гарах боломжгүй юм. Яагаад гэвэл Б ТӨХХК нь улсын онцгой объектод хамаардаг. Тус объектыг дотоодын 05 дугаар цэргийн анги хамгаалж, орж гарч байгаа хүмүүсийн цүнх сав, машин, техникийг шалгаж нэвтрүүлдэг. Тэр тусмаа компанийн холбогдолтой бичиг баримт, вакциныг гаргадаггүй дүрэм журамтай, захирлын зөвшөөрөлтэй гаргаж оруулдаг. Миний бие сууж байсан өрөөнөөсөө 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөөгдөж гарахад ширээний компьютер дахь ажиллаж байсан файлууд мөн хүний нөөцтэй холбоотой бичиг баримтууд, 254 ажилтны саарал шкаф дахь бүх бичиг баримтууд мөн миний хувийн эд зүйлүүд бүгд үлдсэн. Надаас хойш миний өрөөнд байсан бичиг баримтуудыг яасныг миний бие мэдэхгүй байна. Б ТӨХХК-ийн дүрмийн 9.8-д гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ. 9.8.8-д төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилтныг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолт, тарифт мэргэжлийн лавлахыг баталж, мөрдүүлэх гэж заасан байсан байдаг. Энэхүү дүрмийн дагуу компанийн гүйцэтгэх захирал ажилтныг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх үүрэгтэй. Миний бие ажилтныг томилох, чөлөөлөх үүрэггүй болно. Мөн Б ТӨХХК нь компанийн гадаад болон хууль, шүүхийн байгууллагатай холбоотой асуудлыг хариуцдаг, шүүхэд төлөөлөх эрх, үүрэг бүхий өмгөөллийн Л ХХК-тай гэрээ байгуулан ажилладаг. Компанийн дотоодын ажиллагаа буюу хууль, шүүхийн асуудлыг хариуцдаг орон тооны хуулийн зөвлөх Ж.С зэрэг шүүхийн гаантай асуудлыг эдгээр ажилчид хариуцан хуулийн хүрээнд тушаал, шийдвэрийг гарган ажилладаг. Миний бие Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албаны тушаалтны хувиар эрх бүхий албан тушаалд томилогдох гэж буй иргэний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-д урьдчилан хянуулах, мөн хуулийн хүрээнд зөвлөх үүрэгтэй ажилладаг. Ц.Өын хувьд өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох тухай 3 шатны шүүхийн шийдвэрийг компанид ирүүлсээр байхад компанийн зүгээс я нэгэн хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй хоёр сар явсны эцэст Ц.Ө, хуульчийн хамт 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Утай ирж уулзсан. Тухайн үед миний биеийг дуудаж байлцуулсан. Ц.Өын хувьд өмнө эрхэлж байсан албан тушаал нь сул байсан. Мөн эргүүлэн томилох шүүхийн шийдвэртэй байсан тул урьдчилсан мэдүүлгииг үргэлжилж байгаа гэдэг утгаар мэдүүлэх шаардлагагүй гэж хэлэхэд шүүхийн шийдвэрийг зөрчиж тухайн хүний албан тушаал, цалинг дордуулсан албан тушаалд буюу Үйлдвэрлэл технологийн албаны даргын удирдлагад харьяалагддаг доод албан тушаал болох Вирусын биобэлдмэл, үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд тавина урьдчилсан мэдүүлгийг АТГ-д хянуулах талаар хэлсэн. Энэ нь хууль, дүрмийг баримталж ажиллах үүрэгтэй миний хувьд илт хууль зөрчиж байгаа санагдаж Авлигатай тэмцэх газрын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга Б.Бсайхан гэж хүнтэй очиж уулзахад Б.Бсайхан хууль зөрчиж байна гэж хэлсэн. Энэ талаар Д.У захиралд хэлэхэд миний эрх мэдлийн асуудал гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч урьдчилсан мэдүүлгийг хянуулсан. Ц.Өын шүүхийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд үйлдвэрийн захирал, санхүү албаны дарга, хуулийн зөвлөх нарт хамааралтай болохоос надад хамааралгүй. Хүний нөөцийн үйл ажиллагааны журамд хүнийг ажлаас чөлөөлөхөд 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой, мөн албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлж /анх я бичиг баримтууд хүлээж авсан, хүлээлгэн өгөхөд таарч байна уу, үүний дараа тойрох хуудас зуруулж хэн хэн нь байлцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зуралцсан байх ёстой байдаг. Гэтэл миний биеийг урьдчилан мэдэгдсэн я нэгэн зүйлгүйгээр ажил яръя гэж дуудсанаа гэнэт албадын дарга нарыг дуудаад халсан тушаал гаргаж, сонсох ажиллагаа нэртэй зүйлийг хийж, ажил булаан авахаар ажлын өрөөнд дайрч, давшилж орж ирцгээн, хүлээн зөвшөөрөхгүй гэхээр үйлдвэр рүү нэвтрүүлэхгүй болгочихоод одоо болохоор ажлаа хаяад явсан, баримт устгасан, notebоок аваад явсан гэх мэт зүйлүүдийг яриад хүлээн зөвшөөрөхгүй. Зөөврийн компьютерийг өгөхөд татгалзах зүйлгүй, компанид учирсан хохирол гэж 592,879 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, Төрийн албаны зөвлөлийн тодорхойлолтын маягт, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны тэмдэглэл шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт албан тушаалын тодорхойлолтын маягт, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Д******* ажлын өрөөнд болсон бичлэгийн тэмдэглэл, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Б ТӨХХК-ийн цахим сайтын зураг, Б ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар компанийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох тухай тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, жагсаалт батлах тухай тогтоол, Б ТӨХХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтцийн схем, хүснэгт, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирал Д.Ут Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны иргэн П.Ббатын гаргасан өргөдөл, П.Ббатын жолооний үнэмлэхний хуулбар, Б ТӨХХК-ийн зарын архив, шинжээчид ирсэн си ви, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/272 дугаар хөдөлмөрийн гэрээ өөрчлөн байгуулах тухай тушаал, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн үүсэл, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, ирсэн бичгийн бүртгэл, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 05/9635 дугаар хувийн ашиг сонирхлыг урьдчилан мэдүүлэн хянасан тухай албан бичиг, Д.Уын төрийн албан хаагчийн анкет, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/*******9 дугаар Б.Зыг ажилд түр томилох тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б ТӨХХК-ийн захиргаанд Б.Зын гаргасан өргөдөл, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ажлын цагийн тооцоо, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/77 дугаар Т.Аыг ажилд томилох тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ажлын цагийн тооцоо, Б ТӨХХК-ийн улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/45 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, чанар хяналт, шинжилгээний лаборатори 2020 оны орон тоо, цалингийн сан, албан тушаалын тодорхойлолтын маягт, 2021 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн Б/149 дүгээр Л.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Б.Д******* Сүлд аудит ХХК-д санхүүгийн зөрчлийн талаар шалгуулахаар гаргасан хүсэлт, 2022 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 07/508 дугаар Үндэсний аудитын газрын хараат бус аудиторын тайлан, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 98/А0*******0458 АХГ-2022/82/НА-СТА-ТӨА дугаар төлбөр барагдуулах тухай акт, 2022 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 110/А0*******0458 АХГ-2022/82/НА-СТА-ТӨА дугаар төлбөр барагдуулах тухай акт, Б.Д******* 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авилгатай тэмцэх газарт гарсасан гомдол мэдээлэл, Авилгатай тэмцэх газраас 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б.Д*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/020 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ТӨХХК-ийн дүрэм, Б ТӨХХК-ийн тушаалын төсөлд санал авах хуудас, нэмэгдэл хөлс олгох сантехникийн цехийн ажилчдын нэрс, Б ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн илтгэх хуудас, бохирын шугам болон газартай холбоотой 9 хуудас зураг, ирсэн бичгийн бүртгэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн 1006 дугаар шийдвэр, 2021 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар Б ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх удирдлага болон зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01051 дугаар магадлал, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/420 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах 3 талт хороонд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/86 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн эрхийн гаан таслах комиссыг өөрчлөн байгуулах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/426 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах 3 талт хороонд хүсэлт хүргүүлэх тухай албан тоот, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн ажиллах журам, сонсох ажиллагааны тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/420 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах 3 талт хороонд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/86 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн эрхийн гаан таслах комиссыг өөрчлөн байгуулах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/426 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн гаан зохицуулах 3 талт хороонд хүсэлт хүргүүлэх тухай албан тоот, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн ажиллах журам, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар илтгэх хуудас, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай баримт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/417б дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Л.Б, С.Л, З.Отгонцэцэг нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Б улсын төсөвт үйлдвэрийн газарт гаргасан өргөдөл, Л.Бын эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн хуудас, Б улсын төсөвт үйлдвэрийн газарт гаргасан өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн С.Лгийн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн хуудас, А.А, Э.Д нарыг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн Захиргаа аж ахуйн албаны дарга М.Эт хүргүүлсэн шилжүүлэн ажиллах тушаалын түр хойшлуулах санал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/479 дугаар Э.Дын хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулах тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/480 дугаар Ж.Агийн хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулах тухай тушаал, өргөдөл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ж.А Б ТӨХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежерт гаргасан өргөдөл, Захиргаа аж ахуйн албаны дарга М.Э алба, цехийн дарга нарт хүргүүлсэн мэдэгдэл, нэмэгдэл олгох тухай албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/132 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/147 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, нэмэгдэл хөлс олгох Сантехникийн цехийн ажилчдын нэрс, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар санхүү эдийн засгийн албаны дарга Д.Сод хүргүүлсэн хүсэлт, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт албан тушаалын тодорхойлолтын маягт, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/83 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, илүү цагийн нэмэгдэл олгох ажиллагчдын нэрс, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Б ТӨХХК-ийн дотоод журам, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцагчийн дүгнэлтийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/*******6 дугаар Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/*******7 дугаар Б.Стой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/*******8 дугаар Ж.Стэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, ирсэн бичгийн бүртгэл, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/40 дугаар мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллах тухай хүсэлт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/35 дугаар Ч.Аийг ажлаас халах тухай тушаал, өргөдлийн бүртгэл хяналт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/460 дугаар ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 03-ны 05/*******853 дугаар хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэг хянасан тухай авилгатай тэмцэх газрын баримт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/432 дугаар Б.Эыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/433 дугаар Б.Эыг ажилд томилсон, хөдөлмөрийн гэрээ, өмгөөллийн Л ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХЗМТ/20 дугаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б ХХК-ийн захирал, хүний нөөцөд гаргасан өргөдөл, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/406 дугаар Ж.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/202 дугаар хөдөлмөрийн гэрээ өөрчлөн байгуулах тухай тушаал, Санхүү эдийн засгийн албаны дарга Д.Сод гаргасан санал, Захиргаа аж ахуйн албаны дарга Д.Эт гаргасан санал, Үйлдвэрлэл технологийн албаны дарга Б.Эт гаргасан санал, Санхүү эдийн засгийн албаны дарга Д.Сод гаргасан санал, сөрөг нэхэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/81 дугаар ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/254 дүгээр компанийн эд хөрөнгө хүлээлгэн өгөх тухай хавсралт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүний нөөцийн өрөөнд нэвтэрсэн ажлын хэсгийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хариу мэдэгдэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/80 дугаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 24/97а дугаар Г.Мд олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонсох ажиллагаа хийсэн баримт, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/132 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/*******2 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Б/119 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/106 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/90 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/61 дүгээр нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/34 дугаар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5179 дугаар шүүгчийн захирамжаар шаардсан тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/3 дугаар сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаал, татан буулгах ажлын хэсгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилчдад олгох мөнгөн тэтгэмжийн хуулбар, Б/172 тоот тушаалын хөдөлмөрийн гэрээ цуцлах албан тушаалтны нэрсийн жагсаалт, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/50 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Ц.Өыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/408 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын Б/402 тоот тушаалын 2022 онд удаан жилийн нэмэгдэл олгох ажилчдын нэрсийн жагсаалт, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/165 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ өөрчлөн байгуулах тухай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000236801 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар Б ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 29, 2023 оны 02 дугаар сарйн 14-ний өдрийн У даргатай бичсэн мессежийн скрийншот, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрйин 183/АБ2023/02888 дугаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай хавсралт, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б.Д*******г ажилд эргүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 дугаар Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар Б ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тогтоол, Б ТӨХХК-ийн дотоод журам, үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2023 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 23140 дугаар захирамжаар шаардсан Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/146 дугаар Б.Цэвэлсүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/82 дугаар Б.Цэвэлсүрэнг ажилд томилох тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дугаар албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/390 дугаар Б.Идэрбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дугаар Ц.Өыг ажилд эргүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаар Б.Д*******г ажилд эргүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/4******* дугаар Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаар Б.Этай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/148 дугаар Б.Ныг ажилд томилох тухай тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/*******6 дугаар Б.Ныг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Б.Д******* миний бие Б ТӨХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 17-ноос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүний нөөц, захиргаа удирдлагын менежерээр, 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүний нөөцийн мэргэжилтнээр, 2021 оны 7 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар нийт 8 жил ажилласан ба ажиллах хугацаандаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Гэтэл Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/80 тоот тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн ба ажил олгогчийн тушаал нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй тул Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьдхи ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэнэ гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Б.Д******* Б ТӨААТҮГ-ын тухайн үеийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/210 дугаар тушаалаар хүний нөөц, захиргаа удирдлагын менежерээр түр томилогдож, 2020 оноос эхлэн Б ТӨХХК-ийн хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа, дараа хангалтгүй хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар буюу ажилчдын илүү цаг, ажил хавсран гүйцэтгэхтэй холбогдох болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл хангахтай холбогдон гаргах тушаалыг цаг тухайд нь гаргаагүйгээс тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчсөн тул гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/80 дугаар тушаалаар түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн зохих заалтууд, хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан тушаал шийдвэрээ гаргасан нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гасан.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ... Б.Д******* гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үл тоож, ажлын хэсэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөлгүйгээр хаяж явж, ажил олгогчоос ажил үүрэг гүйцэтгүүлэхээр өгсөн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгөлгүй явсан тул түүний нэр дээр бүртгэлтэй компанийн эд хөрөнгө болох /200803-нөтбүүк dell-2010 кийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компютерыг гаргуулж өгнө үү. Б.Д******* удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дураараа авирладаг үйлдлийн улмаас компани шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй гэх хариуцагчаар татагдан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00804 дүгээр шийдвэрээр 16,116.851 төгрөгийг гаргуулж Ц.Өод олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-180/20118 албан бичгийн хүрээнд компанийн данснаас татсан. Дээрх нөхцөл байдал үүсэхэд Б.Д******* Ц.Өыг томилох хугацааг өөрийн дураар мэдэмхийрч, хууль тайлбарлаж, санаатай хойшлуулж, тушаал шийдвэрийн төслийг бэлтгэхээс илтэд татгалзан хугацаа алдаж хэрэгжүүлэн хохирол учирсан. Энэхүү төлбөрт төлөгдсөн нийт дүн буюу ажлын 7 өдрийн хөлс, тухайн үеийн нэг сарын дундаж ажлын хоногоор тооцож, 592,879 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч Б.Д******* эс зөвшөөрсөн үндэслэлээ... Зөөврийн компьютерийг өдөр тутмын албан ажилдаа ашигладаг байсан. Миний бие өөрийн хариуцсан ажлын зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсран ажиллаж, эдгээр нь нэг хүнд хэт их, ажлын цагт амждаггүй тул ажлын бус цагаар буюу гэртээ ажиллахаар notebоок-ийг биедээ авч явж ажиллаж байсан. Намайг ажлаас халж, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш үйлдвэр дээр удаа дараа очиход оруулахгүй байснаас notebоок-ийг хүлээлгэж өгч чадаагүй, би очих бүрдээ биедээ авч явж байсан. Ц.Өын өмнө эрхэлж байсан албан тушаал нь сул байсан ба эгүүлэн томилох шүүхийн шийдвэртэй байсан тул урьдчилсан мэдүүлгииг үргэлжилж байгаа гэдэг утгаар мэдүүлэх шаардлагагүй гэж хэлэхэд шүүхийн шийдвэрийг зөрчиж тухайн хүний албан тушаал, цалинг дордуулсан албан тушаалд буюу үйлдвэрлэл технологийн албаны даргын удирдлагад харьяалагддаг доод албан тушаал болох вирусын био бэлдмэл, үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд тавина урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулах талаар хэлсэн. Энэ нь хууль, дүрмийг баримталж ажиллах үүрэгтэй миний хувьд илт хууль зөрчиж байгаа санагдаж Авлигатай тэмцэх газрын хяналт шинжилгээ, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга Б.Бсайхан гэж хүнтэй очиж уулзахад хууль зөрчиж байна гэж хэлсэн. Энэ талаар Д.У захиралд хэлэхэд миний эрх мэдлийн асуудал гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч урьдчилсан мэдүүлгийг хянуулсан. Ц.Өын шүүхийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд үйлдвэрийн захирал, санхүү албаны дарга, хуулийн зөвлөх нарт хамааралтай болохоос надад хамааралгүй. Иймд надаас 592,879 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж гасан.
6.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.
7.Б ТӨХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч С.Тг, ажилтан Б.Д******* нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Б.Д******* тус компанид хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-*******/
8.Б.Д*******г ажил үүргээ гүйцэтгэж байхад тус байгууллагын гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байх ба 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 дугаар тушаалд ...
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл 42.2.7, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.2 дах хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Компанийн дүрмийн 9.8.8, Хөдөлмөрийн дотоод журмын *******.3.23, 21.10.1 дэх заалтууд, захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасныг тус тус баримтлан захиргаа, аж ахуйн албаны хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан Б.Д******* ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг цаг тухайд нь удаа, дараа биелүүлээгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй, хандсан, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэн ажилчдын илүү цаг, ажил хавсран гүйцэтгэхтэй холбогдох болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл хангахтай холбогдон гаргах тушаалыг цаг тухайд нь гаргаагүйгээс тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчсөн байгаа тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөв ... гэжээ.
9.Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Д*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.7-д заасан ажилтан нь ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ зохих түвшинд бус, санаатай хэрэгжүүлээгүйн улмаас мөн хуулийн 43.1.2-т ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, 43.1.5-д хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас шаардлагатай мэдээлэл авах гэж заасан ажил олгогчийн эрхүүд зөрчигдөж, байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байх нөхцлийг алдагдуулан гэм хор учруулсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон, ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэж,
10а.Нэхэмжлэгч Б.Д******* ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн, хугацаа заасан үүрэг даалгавар өгч байгаагүй. Миний албан тушаалын тодорхойлолт дахь чиг үүргийн 1 дүгээр зорилтын 1, 11 дэх заалтуудад холбогдох хууль, дүрэм, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчил дутагдлын талаар удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх гэж заасан үүргийнхээ дагуу хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахыг зорьдог ба ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэгт ажилчдын илүү цагтай холбоотой зүйл, заалт огт байхгүй, ажиллах 8 жилийн хугацаандаа хөдөлмөрийн илүү цагийн бодолтод хяналт тавьж байгаагүй. Илүү цагтай холбоотой санхүүгийн асуудлыг Санхүү, эдийн засгийн алба болон эдийн засагч хариуцан ажилладаг байхад хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний буруу мэтээр чиглүүлсэн нь үндэслэлгүй. Ц.Өын хувьд өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох тухай 3 шатны шүүхийн шийдвэрийг компанид ирүүлсээр байхад компани я нэгэн хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй хоёр сар явсны эцэст Ц.Ө, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Утай ирж уулзсан. Тухайн үед миний биеийг дуудаж байлцуулсан. Гэтэл гүйцэтгэх захирал Д.У илтэд хууль бус үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардаж, шахаж дарамталж, энэ талаар нь хэлж, зөвлөн засч залруулахыг хичээвч эргээд миний буруу болж, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан болж байна. Энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр СЭЗА-ны дарга Д.С болон компанийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Б нарт саналаа бичгээр өгсөн ч дорвитой шийдвэрт хүрээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг бичиж, улмаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хуульд нийцээгүй гэж тус тус тайлбарлав.
11.Ажилтан нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба ажил олгогч ажилтнаас ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг хариуцуулах, гүйцэтгүүлэх, албадаж хийлгэх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, харш юм.
*******.Захиргаа, аж ахуйн албаны хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан Б.Д*******гийн ажлын байрны тодорхойлолтод ...Албан тушаалын зорилт:
а.Хүний нөөцийн бодлого, чиглэлийн хүрээнд ажиллах,
б.Захиргааны үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэх,
в.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах, Албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 11 дүгээр зорилт... 1.Үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлын талаар удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх гэжээ.
13.Ажил олгогч, ажилтанг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл 42.2.7, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 9.8.8, Хөдөлмөрийн дотоод журмын *******.3.23, 21.10.1, захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасныг тус тус баримталжээ.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтан дараахь үндсэн үүрэгтэй гэж, 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн дотоод журмын *******.3.23-д удирдах албан тушаалтнаас өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэхгүй байх, 21.10.1-т энэхүү журмын *******.3 дахь заалт ажилтанд хориглох зүйл-ийн *******.3.13, *******.3.14, *******.3.16, *******.3.22, *******.3.25, *******.3.27 дахь заалтаас бусад заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлийг тушаалд заасан боловч эдгээр нь ажилтны ажиллах үүрэг ба ажиллах явцдаа эдгээр үүргээ зөрчсөн нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болох эсэх, дээр дурдсан ажилтны үүргээс гадна мөн хуулийн 42.2-т 42.2.1-ээс 42.2.******* хүртэл үндсэн үүргийг зааж өгсөн, эдгээр үндсэн үүргээс ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг цуцлахаар хуульд заасан.
*******.Тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт нь ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлагыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан байх, 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход ажил үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор олгосон багаж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, биет болон цахим мэдээлэл, холбогдох эд зүйлийг ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэйг заасан ба харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ.
16.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан я зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох юм.
17.Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан ба Б.Д*******г хөдөлмөрийн гэрээний тусгайлан заасан аль зөрчлийг гаргаснаас ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь ажлаас чөлөөлсөн тушаал, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар зэргээс харагдахгүй байх ба тушаал шийдвэр хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.
18.Ажилтан Б.Д******* я зөрчил гаргасан, гаргасан зөрчлийг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан эсэх, тусгайлан заасан зөрчлийг гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон эсэхийг баримтаар нотолж, ажил олгогч тушаал шийдвэрээ гаргах байсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байгаа бол мөн хуулийн *******3 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, *******3.2-т сахилгын зөрчил гаргасан дараахь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, *******3.2.5-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж заасныг баримтлах байжээ.
19.Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхөөр гаргасан шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул я үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай, тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцэх бөгөөд тушаал шийдвэрээ хуульд нийцүүлж гаргаагүй ажил олгогчийг зөвтгөх үндэслэлгүй юм.
20.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Д*******г Б ТӨХХК-ийн захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
21.Нэхэмжлэгч Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодорхойлсон ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
22.Хөдөлмөрийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
23.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталсан ба журмын 2-т дундаж цалин хөлс тодорхойлох хэсгийг зааж, 2.1-т ажилтны дундаж цалин хөлсийг дараахь байдлаар тодорхойлно гэж, 2,1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж, 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг үндэслэн 2022 оны 8, 9,10 дугаар сарын цалингийн нийлбэр 4,954,395 төгрөгийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоо 66 хоногт хуваахад нэг өдрийн цалин 75,066 төгрөг болж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 650 ажлын хоногоор тооцож 48,792,900 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзнэ.
24.Иймд хариуцагч Б ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 48,792,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*******д олгож, Б.Д*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг Б ТӨХХК-д даалгах нь зүйтэй.
25.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******г гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үл тоож, ажлын хэсэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, явахдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй компанийн эд хөрөнгө болох нөтбүүкийг авч явсан гэж гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг хариуцагч Б.Д******* авч явснаа хүлээн зөвшөөрч гаагүй, буцааж өгнө гэж тайлбарлаж байх тул Б.Д*******гээс /200803-нөтбүүк dell-2010 кийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компютерыг гаргуулах нь зүйтэй.
26.Түүнчлэн Б.Д*******г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дураараа авирладаг, үйлдлийн улмаас компани шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй гэх хариуцагчаар татагдан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00804 дүгээр шийдвэрээр 16,116.851 төгрөгийг гаргуулж, Ц.Өод олгохоор шийдвэрлэсэн, дээрх нөхцөл байдал үүсэхэд Б.Д******* Ц.Өыг томилох хугацааг өөрийн дураар мэдэмхийрч, хууль тайлбарлаж, санаатай хойшлуулж, тушаал шийдвэрийн төслийг бэлтгэхээс илтэд татгалзан хугацаа алдсан, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид хохирол учирсан гэж түүнд хамаарах 592,879 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Б.Д******* миний ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлэхээр шахаж, дарамталсан, ажилтныг ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн дагуу буцааж авах шийдвэр гаргах нь миний ажил үүрэгтэй холбоогүй, компанийн хууль, шүүхийн асуудлыг хариуцдаг орон тооны хуулийн зөвлөх байхад надад хамаатай мэтээр тайлбарлаж, намайг буруутгаж хохирол нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж гасан.
27.Ажил олгогч буюу Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д*******г ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа, дараа хангалтгүй хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүйгээс тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчиж, компанид хохирол учруулсан гэж дээрх хохирлыг нэхэмжилсэн боловч шүүх ажил олгогчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэж, Б.Д*******г урьдхи ажилд эгүүлэн тогтоосон, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул Б.Д*******гээс хохирол /хөдөлмөрийн гэрээнээс учирсан/ 592,879 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Д*******г Б ТӨХХК-ийн захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт зааснаар Б ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 48,792,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*******д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Д*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг Б ТӨХХК-д даалгасугай.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар Б.Д*******гээс /200803-нөтбүүк dell-2010 кийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компютерыг гаргуулж, Б ТӨХХК-д олгож, Б.Д*******гээс хохирол 592,879 төгрөгийг гаргуулах тухай Б ТӨХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б ТӨХХК-иас 401,914 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.
6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН