Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/554

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч *******, /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209000802324 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч,  шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн ******* *******, 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, /РД:*******/,  

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 сар 01 хоногийн хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял оногдуулсан,

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, уг ялаас эдлээгүй үлдсэн 251 цагийг 31 хоногийн хорих ялаар сольж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/89 дүгээр тогтоолоор дуусгавар болсон.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зоогийн газрын өрөөнөөс ын цүнхтэй зөөврийн компьютер, дүрс тогтворжуулагч, флаш 2 ширхэг, хард диск зэрэг эд зүйлийг авч 1,373,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотоос иргэн ын “” загварын тээврийн хэрэгсэл, “Рэдми нөүт 8” загварын гар утсыг авч 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонигинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” пабны текен доор байсан ийн “Айфон-11” загварын гар утсыг авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “” төвийн орчимд ын “Самсунг Галакси-12” загварын гар утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч 523,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүргийн прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан” буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы цагдан хоригдсон ерэн ес хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас нийт 6.796.200 төгрөгийг гаргуулан, хохирогч т 1.373.000 төгрөг, од 3.900.000 төгрөг, 1.000.000 төгрөг, т 523.200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн асуудал дээр огт маргахгүй хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болно. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулах зорилготой байгаа. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд надад Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим үзүүлж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.*******ы өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч ******* нь хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлдэг бөгөөд гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөртөө дүгнэлт хийж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы хувийн байдал, учруулсан хохирол, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүний үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт 3 жилийн хорих ял, залилах гэмт хэрэгт 6 сарын хорих ял тус тус оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зоогийн газрын өрөөнөөс ын цүнхтэй зөөврийн компьютер, дүрс тогтворжуулагч, флаш 2 ширхэг, хард диск зэрэг эд зүйлийг авч 1,373,000 төгрөгийн хохирол учруулан,

2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Ногоочдын 1-16 тоотоос иргэн ын “” загварын тээврийн хэрэгсэл, “Рэдми нөүт 8” загварын гар утсыг авч 3,900,000 төгрөгийн хохирол учруулан,

2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонигинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” пабны текен доор байсан ийн “Айфон-11” загварын гар утсыг авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулан тус тус хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь:

хохирогч ын “... тухайн газар зөөврийн компьютероо авч очоод зурагчнаар авхуулсан зургаа хуулаад осмо компьютероо цүнхэлж үлдээгээд ажлын газрынхан дуудаад байсан болохоор доош нэг давхарт очиж зураг даруулаад буцаж дээшээ гараад цүнхээ авах гэхэд алга болсон байсан. Тухайн газрын камер шүүж үзэхэд хамт ажилладаг ******* авч, гадуур хувцасны дотуураа үүрч гарсан байсан. ...” /1хх 47-49/,

хохирогч ын “...2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр найз ы гэрт өөрийн “Пит” загварын 16-89 ӨМӨ улсын дугаартай автомашинаар ганцаараа очсон. бид хоёр дэлгүүрээс 0,75 литрийн архи авч хувааж уусан. Тэр үед ахын хүүхэд ирээд намайг гэрт хүргүүлэхээр нэг найзыгаа дуудаж машин бариулж явуулсан. Тэр залууг ******* гэдэг бөгөөд намайг Ногоочид хороололд танихгүй айлд орхиод миний гар утас, автомашин хоёрыг аваад явсан байсан. Би тэр хүнийг огт танихгүй, харилцаа холбоо байхгүй. ...” /1хх 240/,

гэрч ын “... ахынд очиход той хамт архи ууж байсан. Би тэр хоёртой архи уугаад сууж байтал ******* залгаад “хаана юу хийж байна” гэхээр нь “ ахын гэрт архи ууж байна” гэхэд “найз нь шартаад үхлээ” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн. ******* ганцаараа хүрээд ирсэн. Бид нар хоёр шил архи уусан. Тэгсэн ах тасраад унасан. ах согтчихоод машинаа унаад гэр рүүгээ явна гэхээр нь “согтуу машин унаад яах вэ, машинаа энд тавиад маргааш ирээд ав” гэж хэлээд түлхүүрийг нь аваад ахад өгсөн. Тэгээд байж байтал ах машиныхаа урд суудал дээр суучихсан, ******* машины жолоон дээр суугаад гэнэт хөдлөөд явчихсан. Би араас нь хашгирсан боловч сонсоогүй. Маргааш өглөө нь ах “миний машин хаана байна, би танихгүй айлд унтаж байна” гэж хэлсэн. Та машинаа яасан юм бэ гэж асуухад “чиний найз ******* аваад зугтчихсан” гэсэн. Сүүлд над руу нэг удаа ярихад нь асуусан чинь “архины халуунд аваад явсан байна” гэж хэлсэн. ...” /1хх 243-244/,

хохирогч ийн “... 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй пабд кассчин хийж байсан. Үл таних хоёр залуу орж ирээд 6 ширхэг пиво, банштай хар шөл авсан. Би ажлаа хийж байхдаа өөрийн “Айфоне 11” загварын хар өнгийн гар утсаа тек хэсэгт тавьчихаад цэнэглэгчээ хажуугийн дэлгүүрээс авах гээд гарсан хойгуур миний гар утас алга болчихсон. Гар утсаа хайгаад ажлынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл нөгөө үл таних хоёр залуугийн нэг нь болох бор царайтай, жирвэгэр сахалтай, өргөн хамартай, өргөн шанаатай, 165-170 см орчим өндөртэй, туранхайвтар биетэй эрэгтэй тек дээрээс аваад гарч байсан. Тухайн залуу утас хулгай хийхээсээ өмнө нь надтай танилцаж, юм яриад байсан. Өөрийгөө “ гэдэг, ******* аймгийн “” гэх компанид ковшийн оператор хийдэг, 4,800,000 төгрөгийн цалин авдаг” гэх зэргээр ярьсан. Хамт байсан залуугаас нь тодруулж асуухад, “Тэр залуутай танай ажлын гадаа танилцаад түүнд хоол, пиво авч өгсөн. Түүнийг гэдэг” гэж надад хэлсэн. ...” /2хх 49-50/,

гэрч ийн “... гэх хүнтэй 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “” пабын зүүн талд таараад миний утаснаас дугаар руу нэг удаа залгаад болохгүй болохоор нь “Надад архи аваад өгчих” гэхээр нь паб руу орж 6 ширхэг пиво захиалаад уугаад байж байсан. Тухайн үед гар утас хулгайлаад зугтсаныг мэдээгүй, хохирогч “Айфоне 11” загварын гар утас аваад зугтсан гэж хэлээд цагдаа нар ирсэн. ...” /2хх 53-54/ нарын мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн СБ1-21-1720 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “зөөврийн компьютер 1 ширхэг-990,000 төгрөг, дүрс тогтворжуулагч 1 ширхэг-228,000 төгрөг, 32гв флаш диск 2 ширхэг-26,400 төгрөг, 256гв хард диск 1 ширхэг-102,300 төгрөг, нийт 1,373,100 төгрөг” гэсэн тайлан /1хх 64-65/,

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ӨЦ-23-91 дугаартай шинжээчийн “Honda Fit” загварын 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашин 3,645,000 төгрөг, Redmi note-8 загварын гар утас 1 ширхэг-220,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх 249, 2хх 1-3/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ц-1009 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Айфоне 11” загварын гар утас 1 ширхэг-1,000,000 төгрөг” гэсэн тайлан /2хх 55-57/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 62-66/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 67-72/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “” төвийн орчимд ын “Самсунг Галакси-12” загварын гар утсыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 523,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ын “... 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд “”-ний автобусны буудлаас гэр рүүгээ явах гээд автобус хүлээж байсан. 25-27 орчим насны үл таних эрэгтэй “утсаараа нэг яриулаач“ гээд нэг дугаар руу ярьчихаад утсыг маань өгөлгүй таксинд суухад нь би утсаа авах гээд хамт суугаад явсан. Үл таних залуу таксины жолоочид “нисдэг машин оръё” гэж хэлээд нисдэг машины урд 10 дугаар байрны урд ирээд нөгөө залуу буугаад гэсэн дугаартай мөнгөлөг Приус автомашины хаалга онгойлгоод юм хайгаад байсан. Тухайн автомашиныг “манай эхнэрийн машин” гэж хэлсэн. Миний утсыг өгөхгүй өөр үйлдлүүд хийгээд байхаар нь “би утсаа авъя” гээд халаасанд нь гараа хийхэд түлхээд байрны дундуур гүйгээд явчихсан. Ямар нэгэн хүч хэрэглэж, гар утсыг аваагүй, намайг “утсаараа нэг яриулаач” гэхэд нь л өгсөн. ... миний гар утас Самсунг галакси-12 загварын цэнхэр өнгөтэй, бор өнгийн гэртэй, гэрийнх нь ард 80,000 төгрөг бэлнээр байсан. ...” /1хх 132-135/ гэсэн мэдүүлэг,

“” ХХК-ийн дугаарын ярианы билл /1хх 155-157/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЧД1-22-1097 дугаартай шинжээчийн “Самсунг галакси-12” загварын гар утас 1 ширхэг 443,200 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх 145-146/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан буюу залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэж байна.

Шүүгдэгч ******* “... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг багасгах, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ы хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ы “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулав.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан...” гэж шүүгдэгч *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсэгт найруулгын алдаа гаргасан байх тул тухайн гэмт хэргийн шинжээр зөвтгөсөн өөрчлөлт оруулах шаардлагатай, энэ хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ы 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэж,

4 дэх заалтын “...хаалттай...” гэснийг “...нээлттэй...гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

                ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА