Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0796

 

2025 11 12 128/ШШ2025/0796

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э,

Хариуцагч: Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Д.Б,

Гуравдагч этгээд: Д.Н /РД:*******/,

Дүгнэлтийн шаардлага: шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж шинэ захиргааны акт гаргах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э, Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Д.Б шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Эаас Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Д.Бд холбогдуулан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан №0 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт ...хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах... талаар шийдвэрлэж өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гаргах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх-ээр маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Экологийн цагдаагийн албаны эрүүгийн хяналт шалгалтын хэлтсийн цагдаагийн ахмад Б.А*******гаас асралт -14 э дахь шалган нэвтрүүлэх цэгээр 4 ХОЕ улсын дугаартай hyundai 25ton тээврийн хэрэгслийн шалгахад Д.Н нь Х аймгаас ирэх замд Өвө аймгийн баруун гуанз гэх газраас авсан дайвар ачаа болох 3 хайрцаг ачаанаас 11 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсан гэж илтгэх хуудсыг холбогдох албан тушаалтанд шилжүүлж,

Улмаар Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Д.Бгээс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаар Зөрчлийн талаар албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсаар 300,000 төгрөгийн торгуулийг ногдуулсан байна.

2.2.Холбогдогч Д.Н нь дээрх шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй байна.

2.3. Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр Эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай дүгнэлтээр ...Дээрх баримтуудаар "иргэн Д.Н нь 4 ХОЕ улсын дугаартай Хуандэй маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот ******* дүүргийн 32 дугаар хороо, Э дэх шалган нэвтрүүлэх цэгээр буюу агнуурын бүс нутгаас бусад газарт 11 ширхэг тарвага тээвэрлэсэн үйлдэл тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.", 2.5 дугаар зүйлийн 1-д "Зөрчил үйлдэгдсэн, түүний үр Дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.", 2.4 дүгээр зүйлийн 1-д "Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.", 3.1 дүгээр зүйлийн 1-д "Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн. тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.", 2-т "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.", 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж тус тус заасан. Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 11.1.9-д "Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно", 39 дүгээр зүйлийн 39.2-т "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.Н дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн атлаа хохирол, нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна гэж өөрчлөлт оруулахаар прокурор дүгнэлт бичжээ.

2.4.Хариуцагч улсын байцаагчаас ...2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдогч Д.Н Х аймгаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр цементийн бэлдэц ачиж гарсан бөгөөд замдаа хоолны газар хоол идэж байхад үл таних хүн 3 хайрцаг дайвар ачааг дайсан бөгөөд тухайн үед ачааны төлбөр тооцоог хүлээн авагч хийнэ та дугаараа өгнө үү гээд дугаар аваад явсан .... дайвар ачаа хаяг утасны дугааргүй байсан болно. Холбогдогчийн анх цагдаад шалгуулаад гаргасан биеийн хэлэмж /дайвар ачаанаас тарвага илрэхэд анхны мэдүүлэг болон 2 дахь мэдүүлэг таарч байсан...Эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч Д.Б би 2 дахь мэдүүлэг авч байхад тухайн хүний бие, хэл яриа, нүдний харц гэх мэт биеийн хэлэмжүүд тогтуун, үнэн байсан тул холбогдогчийн мэдүүлэг нотлох баримт болно. Гэрчийн мэдүүлгээр дайвар ачаа хаяггүй, дугааргүй байсныг нотолсон гэж прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан байна.

2.5.Дүгнэлт гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын байцаагч М.Н*******ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №0046348 дугаартай шийтгэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ц.Ц миний бие А аймгийн Т суманд байрлах Х рашаан сувиллын газарт амарч байхдаа нутгийн үл таних хүнээс 4 ширхэг, Ө сумын Д багаас үл таних 2 залуугаас 5 ширхэг тарвага худалдан авч хүүхдүүд рүүгээ явуулсан. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн ******* дүүргийн Э гэх газарт шалгалтаар хураагдсан. Намайг 300,000 төгрөгөөр торгох, 9 ширхэг тарваганы төлбөр 7,380,000 төгрөг гаргуулахаар шийтгэл оногдуулсан тус шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

Гурав.Шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар:

3.1.Дүгнэлт бичсэн прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б Экологийн цагдаагийн албанаас албан бичгээр ирүүлсэн иргэн П.Н ******* дүүргийн 32 дугаар хороо, Э дэх шалган нэвтрүүлэх цэгийн хяналт шалгалтаар ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 11 ширхэг тарвага тээвэрлэсэн гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Д.Н Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 209 дугаартай материалыг шалгалтын явцад хянасан. Тус материалд авагдсан Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичиг мөн Экологийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, холбогдогч Д.Нийн мэдүүлэг, гэрч н.А*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар иргэн Д.Н дээрх зөрчлийг үйлдсэн гэж тогтоосон байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж хуульчилсан. 2.5 дугаар зүйлийн 1 зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газар зөрчил үйлдсэн газар тооцно. 2.4 дүгээр зүйлийн 1-т зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үед зөрчил үйлдсэн хугацаанд тооцно. 3.1 дүгээр зүйлийн 1-т шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсыг тогтооход оршино. Мөн 2-т нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна. 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтан агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж тус тус хуульчилсан байна. Мөн Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд 11.1.9-т тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваржуулаагүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т нь энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэж мөн салбар хуулиар хуульчилсан байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Д.Нийн дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн атлаа хохирол, нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна гэж үзсэн. Тиймээс холбогдогч Д.Нид шийтгэл оногдуулахдаа тус зүйл заалтад заасан хохирол нөхөн төлбөрийг тооцож, шийтгэлийн хуудсыг дахин бичих нь зүйтэй гэж дүгнэлтийг бичсэн. Энэ нь зөрчил үйлдсэн нотлох баримт бүрдсэн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан нь тухайн шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлэх шаардлага үүсэж байна гэж үзсэн. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах талаар шийдвэрлэж, өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх саналтай прокурорын дүгнэлтийг бичсэн гэжээ.

3.2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Эы гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай дүгнэлтийг хариу тайлбараа үндэслэлтэйгээр хэлье. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хүргүүлсэн байгаа. Холбогдогч Д.Нийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаартай зөрчлийн хэрэг Х аймгаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр цементийн бэлдэц ачиж гарсан бөгөөд замдаа хоолны газар 3 үл таних хүнээс дайвар ачааг авсан. Тухайн үед ачааны төлбөр тооцоог хийгээгүй, Д.Нийн утасны дугаарыг аваад таныг хот руу орохоор бид нар залгаж байгаад танаас авчихна гээд өгчихсөн. Тухайн үед Д.Н өөрөө хоолны газар бол хоол идээд байж байх хооронд нь өгөөд дайвар ачааг ачаад явсан байсан. Холбогдогчийн анх цагдаад шалгуулаад гаргасан биеийн хэлэмж, мэдүүлэг, дараа нь надад өгсөн 2 дахь мэдүүлэг хоёулаа яг таарч байсан. Жишээ нь Д.Нийн нүдний харц тарвага ачиж явсан нь баригдаад цагдаад юу гэж хэлж байсан мэдүүлэг нь тухайн үед надад өгсөн мэдүүлэгтэй таарч байсан. 3 ширхэг хайрцгаас тарвага илэрчихсэн байна. Хаяг шошгогүй, утасны дугааргүй байна гэсэн. Д.Н өөрөө би замдаа гуанзанд хоол идэж байхад үл таних хүн ирээд хот руу аваад явчхаач, та очихоор авчихъя гэдэг зүйл ярьсан. Тэгээд Д.Нийн утсыг авч үлдсэн гэж байгаа юм. Гэрчээс мэдүүлэг аваад хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тухайн үед Экологийн цагдаагийн тухайн үед хэргийг илрүүлсэн цагдаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Прокурорын гаргасан үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 3.1 шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээд зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох гэдэг заалтын дагуу би бол оногдуулсан шийдвэрээ шударга гэж бодож байна. Д.Н тухайн тарвагыг худалдаж аваагүй, өөрөө агнаагүй нь тогтоогдсон, мэдэхгүй дайвар ачаа байсан учраас нөхөн төлбөр тавихгүйгээр торгуулийг тавьсан. Үүнд шударга ёсны зарчмыг баримталсан гэж бодож байна. Манай Байгаль орчны газар 70-80 орчим хувь нь дандаа ангийн тухай хэргүүд ирж шийдвэрлэгддэг. Тухайн дайвар ачаа, автобусанд байсан, ачаа нь хаягтай байсан бол утасны дугаартай тээвэрлэгч этгээд нь хамт явсан, тухайн дайвар ачаад дайсан хүнийг нь таньдаг байсан бол бид нар зөрчлийн хэрэг нээгээд прокурорын гаргасан дүгнэлтийг үндэслээд бид нар нөхөн төлбөрийг нь тогтоодог. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг 37.3-т энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаад гаргахыг завдсан этгээдийг тухай зүйл, ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж байгаа. Тээвэрлэсэн тохиолдолд нөхөн төлбөр тогтоохгүй гэдэг заалт нь байгаа. Манай байцаагчид тээвэрлэсэн гэдгээр нөхөн төлбөр сүүлийн 1-ээс 2 жилийн хугацаанд тогтоосон зүйл байхгүй. Тогтоосон байвал холбогдогч хамт явж байгаа. Прокурорын хэлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь агнуурын бүс нутгаас бусад газарт эсвэл амьтныг агнах хориотой үед, эсвэл хориглосон хугацаанд, хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол гэж байгаа. Үүнийг амьтны тухай хуульд заагаад өгчихсөн. Тухайн амьтныг хориотой үед агнуурын бус тусгай хамгаалалттай газар нутагт агнах буюу хориотой арга хэрэгслээр агнаж тээвэрлэсэн бол үүнд нөхөн төлбөр тогтооно гэдэг заалт гэж бодож байгаа. Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж байгаа. Үүний 11.1.9-т тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах нойтон болон халдваргүйжүүлээгүй, арьсыг хот тосгонд оруулахыг хориглоно. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Д.Н амьтныг хот тосгон руу тээвэрлээд ороод ирсэн учраас Зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгийн арга хэмжээ оногдуулсан. Үүнийгээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Д.Н гуайн тайлбартай ирээд танилцахад тухайн үед утас хайхгүй ачаанууд байсан. Тэгээд над руу нэг дугаараас залгасан гэдэг зүйл ярьж байна. Тэр дугаарыг Д.Н хэрэг шийдвэрлээд явуулсны дараа өөрөө ирсэн. Бид нар эхлээд өөрийнх нь байж болзошгүй, худлаа ярьж байж болзошгүй, бүлэг хүмүүс байж болзошгүй гээд аль болох эхлээд бид нар мэдүүлгээ авчхаад дараа нь та үнэнээ хэл тан дээр 11,000,000 төгрөг байтугай нөхөн төлбөр тогтоно. Та яг үнэнээ хэлээ энэ тарвага таны тарвага биш үү гэж эхлээд сануулаад дараа нь дахиад худлаа мэдүүлэг өгсөн бол та санаа зовохгүй мэдүүлэг өгч болно гэж хэлсэн. Та өөрийнхөө биш гэдгийг нотол гэхэд биш гээд над руу нэг дугаар залгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь та хаана байна хотод орж ирсэн үү дугаараа аваад ирээ надад өгчих би ярья гэж хэлсэн. Д.Н ирээд хэрэг шийдвэрлээд явснаас хойш 5 хоногийн дараа ирсэн. Тэгээд тухайн өгсөн дугаар луу нь залгаад үзэхэд та дугаар андуурсан байна тийм зүйл байхгүй гэдэг тайлбар хэлсэн гэжээ.

3.3.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хот руу ачаа ачаад Өвөн Баруун гуанз гэх газар хоол идээд байж байхад 3 хүн ачаа ачуулсан. Тухайн үед намайг 300,000 төгрөгөөр торгоод би төлсөн. Намайг дайвар аваад явчих гээд би мөнгө төгрөг аваагүй аваад явсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судалж үзээд дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Эы дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаж буй шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.Анх Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч Б.А******* 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад ******* дүүргийн 32 дугаар хороонд байрлах А******* Э дэх шалган нэвтрүүлэх цэгт 4 ХОЕ улсын дугаартай Hyundai 25ton маркийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Д.Н нь Х аймгаас ирэх замд Өвө аймгийн баруун гуанз гэх газраас авсан дайвар ачаа болох 3 хайрцаг ачаанаас 11 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн илтгэх хуудсыг Экологийн цагдаагийн албаны ЭХШХ-ыг байцаагч, цагдаагийн ахмад Р.О******* хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, улмаар уг зөрчлийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичгээр нийслэлийн Байгаль орчны газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

3.Тус зөрчлийн хэргийг нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б хүлээн авч, ажиллагаа явуулан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гарган, холбогдогч Д.Нид зөвшөөрөлгүй 11 ширхэг тарвага тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 0******* дугаар шийтгэлийн хуудсаар 300,000 мянган төгрөгөөр торгожээ.

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл холбогдогч Д.Н нь зөвшөөрөлгүй 11 ширхэг тарвага тээвэрлэсэн болох нь холбогдогчийн болон гэрчийн мэдүүлэг эрхийн бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч Д.Нийн тайлбар, дуудлагад үйлчилсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

5.Дүгнэлт гаргагчаас ... 300,000 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн атлаа хохирол, нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хохирол, нөхөн төлбөрийг тооцуулж дахин шинэ акт гаргуулах гэж, хариуцагчаас ... холбогдогч болон гэрчийн мэдүүлгээр дайвар ачаа нь ямар нэгэн хаяггүй, дугааргүй байсныг нотолсон тул тээвэрлэсэн зөрчилд нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчим баримталж холбогдогчид нөхөн төлбөр тогтоогоогүй гэж маргасан.

6.Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах;, 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна. гэж тус тус заажээ.

7.Өөрөөр хэлбэл хуулиар тарвага, зурам тэдгээрийн түүхий махыг хот, тосгонд оруулахыг хориглосон байх тул холбогдогч Д.Нийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дайвар ачаа нь ямар нэгэн хаяггүй, дугааргүй 11 ширхэг нойтон тарвагыг Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэсэн үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэн, шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

8.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино., 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ., 2.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна., 2.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно, 7.6 дугаар зүйлийн 4-т Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заажээ.

9.Маргаан бүхий энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, гээд 2 дахь хэсэгт Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна. гэж заасан бөгөөд Экологийн цагдаагийн алба болон эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос авсан тэмдэглэл, тайлбар зэргээр зөрчлөө холбогдогч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

10.Харин Прокурорын ... холбогдогч миний утасны дугаарыг авсан хотод очихоор залгана гэдгээ мэдүүлсэн байна. Тэрийг нь та худлаа яриагүй, биеийн хэлэмжээрээ үнэн яриад байсан гэж дүгнэлт хийгээд байна. Танд нөгөө холбогдогчийг нь олж тогтоох хангалттай хугацаа байхад түүнийг нотлохгүйгээр яагаад шийдвэр гаргасан шалгах хугацаа хангалттай байхад тэр холбогдогчийг олоод тогтоочихсон бол хохирол нөхөн төлбөрийг тэр хүнд тогтоогоод байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлэх боломж байсан гэж, хариуцагчийн зөрчлийн хэргийг 5 хоногт хянаж шийдвэрлээд дууссаны дараа Д.Н утасны дугаар гэдэг зүйлийг гаргаж өгсөн. Хэрэв 5 хоногийн дотор утсаар залгасан гэсэн бол шууд зөрчлийн хэрэг нээгээд явах үндэслэл болох байсан ... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл иргэн Д.Нид дайвар өгч явуулсан холбогдогч этгээдийг илрүүлэх, шалган тогтоох ажиллагааг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчилд холбогдогч Д.Нийн үйлдсэн зөрчлөөс тусад нь илрүүлж, шалган шийдвэрлэх боломжтой бөгөөд уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнээс гарах аливаа шийдвэрт энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Эаас гаргасан нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 0******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ