2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05422

 

 

 

 

 

*******0*******5 0******* *******3 19*******/ШШ*******0*******5/054**************

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, К******* төв байранд байрлах, **************77377 регистрийн дугаартай, К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн ************** дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, ******* дугаар байр, 17******* тоот хаягт оршин суух, АГ8511*******000 регистрийн дугаартай, Ч******* овогт Хын Бт холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 51,347,433 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 51,347,433 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 51,347,433 төгрөгийг хариуцагч Х.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51,347,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,*******88 төгрөгнөөс *******07,344 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас *******07,344 төгрөг, хариуцагч Х.Бээс *******07,344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН