Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2025/01051

 

 

2025         06           06                                           312/ШШ2025/01051

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: **** байрлах, “******* банк” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 24,170,187 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.******* нь тус банктай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МN770030003095013327 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээгээр 26,065,000.00 төгрөгийн зээлийг жилийн 12.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид 26,065,000.00 төгрөгийн зээлийг олгосноор “Цахим цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 2,057,533.28 төгрөг, зээлийн хүүнд 2,463,603.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,512.73 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид “Цахим цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан МN770030003095013327 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн МN770030003095013327 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 24,007,467.00 төгрөг, зээлийн хүүнд 158,296.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,424.00 төгрөг буюу нийт 24,170,187.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******* нь ******* банкнаас нэхэмжилсэн 24,170,187 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК хариуцагч Ц.*******од холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 24,170,187 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 24,170,187 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,001 /278,801+70,200/ төгрөгийн 50 хувь болох 174,500.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 174,500.5 төгрөгийг, хариуцагч Ц.*******оос 174,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 24,170,187 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,001 төгрөгөөс 174,500.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 174,500.5 төгрөгийг, хариуцагч Ц.*******оос 174,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Г.ЖАРГАЛТУЯА