| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01010/И |
| Дугаар | 312/ШШ2025/01052 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/01052
2025 06 06 312/ШШ2025/01052
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** хаягт байрлах, “******* ББСБ” ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 2,627,824 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь “******* ББСБ”-тай 2021 оны 04 сарын 08-ны өдөр 140000624995 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99683339 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 10 сарын 18-ны өдөр 1,900,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. “******* ББСБ”-ын зүгээс Н.*******гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар Н.*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 486 хоногийн зээлийн хүү 612,879 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,945 төгрөг, нийт 2,627,824 төгрөг байна. Н.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,627,824 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 2,627,824 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрч байна. Уг төлбөрөө 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,627,824 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,627,824 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,995 төгрөгийн 50 хувь болох 28,497.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 28,497.5 төгрөгийг, хариуцагч Н.*******гаас 28,497.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,627,824 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,995 төгрөгийн 28,497.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 28,497.5 төгрөгийг, хариуцагч Н.*******гаас 28,497.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА