| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01016/И |
| Дугаар | 312/ШШ2025/01053 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/01053
2025 04 02 312/ШШ2025/00567
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 4,390,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Э.*******эс хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор 9,200,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буцаан төлөх хүү болон алданги бодохгүй байх нөхцөлтэйгээр 1 хоногийн хугацаанд зээлж авсан. Гэтэл хэлэлцэж тохирсон эргэн төлөх хугацаа болоход А.******* нь зээлийн төлбөрөөс 4,810,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл болох 4,390,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн байна. Иймд 4,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: А.******* би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би Э.*******эс 2024.07.24-нд 9,200,000 төгрөг зээлж аваад уг мөнгөө давхар өөр хүнд өгөөд өнөөдрийг хүртэл авч чадахгүй хүнд байдалд байна. Би одоо өөрт байгаа бүх мөнгөө шавхаад ар гэрийнхэнтэйгээ цуглуулж найздаа 4,810,000 төгрөгийг төлсөн. Би өнөөдрийн байдлаар хүүхдээ хараад гэртээ сууж байгаа болохоор хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй байна. Үлдэгдэл мөнгө болох 4,390,000 төгрөгийг цаг хугацааны хувьд боломжийн хугацаа надад олгож өгөөч гэж хүсч байна. Би бусдад залилуулсан ба одоо Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгуулж байгаа болно. Надад 4, 5, 6 сард уг төлбөрийг тэнцүү хувааж төлөхөөр боломж олгож өгөөч гэж шүүхээс буюу найзаасаа хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие хувааж төлөх буюу 4, 5, 6 сард хувааж төлөх гэснийг хүлээн зөвшөөрч байна. 4 сараас эхлэн төлж эхлэхгүй бол шүүхийн шийдвэрий албадан гүйцэтгүүлэхийг анхаарна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 4,390,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4, 5, 6 сард тэнцүү хувааж төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч нь үүнтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн тайлбарыг мөн ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,190 төгрөгийн 50 хувь болох 42,595 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 42,595 төгрөгийг, хариуцагч А.*******эс 42,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Зээлийн гэрээний үүрэгт 4,390,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,190 төгрөгөөс 42,595 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 42,595 төгрөгийг, хариуцагч А.*******эс 42,595 төгрөгийг тус тус гаргуулж Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА