Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0866

 

2025 11 25 128/ШШ2025/0866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батсүх даргалж, шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т.Д /Д*******/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /*******/

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: О.О /ШТЭД:*******/

Хариуцагч: Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн улсын байцаагч С.Э нарын хооронд шийтгэлийн хуудас хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Т.Д, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн Б.Б, хариуцагч С.Э нарыг оролцуулан Т.Дгийн гомдолтой, Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн улсын байцаагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1.Гомдол гаргагч Т.Дгаас Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн улсын байцаагч С.Эийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд Т.Д нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшихдээ сонгуулийн зардлыг зарцуулалтын явцын тайлан сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй гэх зөрчлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр илрүүлсэн гэж тэмдэглэл үйлдэж,

2.2.Улмаар Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Т.Д Улсын Их Хурлын сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасныг баримтлан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3.Гомдол гаргагч Т.Д нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг ... 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөр нас барсан, өндөр настай ээжийн минь бие муудсан, намын дарга болон Сонгуулийн ерөнхий хороо руу утасдаж сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсон тухайгаа мэдэгдсэн боловч нэр татах хуулийн хугацаа дууссан байсан сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байсан хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.2, 6.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийг зөрчсөн, мөн миний нэрийг Д гэж бичээд бас Ба******* гэж 2 өөрөөр бичсэн, хэнийг торгож байгаа нь ойлгомжгүй, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хуулийн ямар зүйл хэсгээр шийтгэл оногдуулж байгаагаа бичээгүй, С.Э нь эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй ... хүчингүй болгуулахаар маргажээ.

2.4.Харин хариуцагчаас ...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон ... зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дурдсан ... Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасныг 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар ... шийтгэл оногдуулсан, холбогдогчийн нэрийг бичсэн техникийн алдаа ... гэж маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлээ тайлбарлан тус тус маргасан байна.

Гурав. Шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар:

3.1.Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ: ...Т.Дд холбогдолтой зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, гомдол мэдээллийг шийдвэрлэх явцдаа Т.Дтай анх 2024 оны 12 дугаар сарын 12- ны өдөр түүний ******* дугаарын утсаар холбогдож ярьсан. Энэ үед өөрийгөө танилцуулахдаа нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч гэж танилцуулсан. Харин 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний ажлын өрөө болох ЗДТГ-ын 215 тоот өрөөнд ирэхэд нь өмнө нь утсаар ярихдаа танилцуулсан учраас ахин өөрийгөө танилцуулаагүй. С.Э миний бие нь Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл, орлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан ба Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтан мөн болно. Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэл, орлогын мэргэжилтэн С.Э нь эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь надад үнэмлэхээ үзүүлээгүй. Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт заасны дагуу дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ" гэж заасны дагуу Үндэсний аудитын газар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж нэгтгэн, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, нийтэд мэдээлсэн ба 58.2.3 дахь заалтад "Сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх" гэж заасны дагуу Сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсгийн 6.22-т заасны дагуу Сангийн яаманд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.О*******т 2024 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшихдээ сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргүүлж, жагсаалтад заасан нэр дэвшигчдэд арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг ирүүлэх тухай Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч Ж.*******2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Зөрчил шийдвэрлэх тухай ******* дүгээр албан бичгийг ирүүлсэн байдаг. Дээрх ******* дүгээр албан бичгийг шийдвэрлэхийг хэлтсийн дарга Н.О******* нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.Э миний биед үүрэг болгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ." гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Д нь сонгуулийн зардлын эцсийн санхүүгийн тайланг өгөөгүй болохыг, Үндэсний Аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дугаартай албан бичиг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ******* дугаартай албан бичгийн 1,2 дугаар хавсралтад заагдсан нэрсийн жагсаалт, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Т.Дгаас өгсөн "Аудитын газарт тайлан өгдөг гэдгийг мэдээгүй. Сүүлд намын дарга над руу яриад тайлан өгдөг гэхээр Үндэсний аудитын газрын 103 тоот Тэмүүлэн гэдэг хүнтэй уулзсан. Тэгэхэд хуулийн хугацаа дуусаад программ хаагдсан. Одоо таныг хүлээж авах боломжгүй гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг, Төрийн аудитын байгууллагын audit.mn цахим сайтын Сонгууль цэсийн Улсын их хурлын сонгууль-Сонгууль 2024 хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийтэд ил тод байршуулсан Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан"-гийн жагсаалтын 955 дугаар мөрөнд Эх орончдын нэгдсэн 13 дугаар тойрогт нэр нотлогдож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон тул хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.27-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бичихдээ "Шийдвэрлэх" хэсэгт зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг бичээгүй, "Танилцсан" хэсэгт холбогдогч Т.Дгийн нэрийг андуурч Т.Ба******* гэж бичиж техникийн алдаа гаргасан байна. Энэ нь бичиг баримтын техникийн алдаа бөгөөд тус шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт тусгагдсан шийтгэлийн үйлдлийн мөн чанар, зөрчлийн баримтыг өөрчлөхгүй. Т.Дд холбогдолтой зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, гомдол мэдээллийг шийдвэрлэх явцдаа Т.Дтай анх 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүний ******* дугаарын утсаар холбогдож ярьсан. Энэ үед өөрийгөө танилцуулахдаа нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч гэж танилцуулсан. Харин 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний ажлын өрөө болох ЗДТГ-ын 215 тоот өрөөнд ирэхэд нь өмнө нь утсаар ярихдаа танилцуулсан учраас ахин өөрийгөө танилцуулаагүй. С.Э миний бие нь Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл, орлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан ба Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтан мөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагч Т.Дгийн гомдлын шаардлагыг хангаж, маргаж буй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Гомдол гаргагч Т.Д нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар торгон шийтгэл оногдуулсан Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг ... 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөр нас барсан, өндөр настай ээжийн минь бие муудсан ... намын дарга болон Сонгуулийн ерөнхий хороо руу утасдаж сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсон тухайгаа мэдэгдэж ... нэр татах хуулийн хугацаа дууссан ... сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байсан ... хуулийн энэ хугацааг сайн ойлгоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.2, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн, мөн миний нэрийг 2 өөрөөр бичсэн Д, Ба******* гэж, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хуулийн ямар зүйл хэсгээр шийтгэл оногдуулж байгаагаа бичээгүй ... гэж хүчингүй болгуулахаар,

2.Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч ... Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон ... зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн ... Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасныг 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар ... шийтгэл оногдуулсан, харин холбогдогчийн нэрийг буруу бичсэн нь техникийн алдаа байсан ... гэж маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлээ тайлбарлан тус тус маргасан байна.

3.Маргаан бүхий акт болох Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Т.Д Улсын Их Хурлын сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасныг баримтлан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Монгол Улсын Ерөнхий аудиторын газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ... Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчиж 149 нэр дэвшигч ..., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг зөрчиж 112 нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын тайлангаа ирүүлээгүй ... зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 01/1924 дүгээр албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.

4.2.Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасны дагуу ... нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох шийдвэрийг ирүүлэх талаар Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандсан, уг бичгийн хавсралт-1, 2-т Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд зардлын зарцуулалтын явцын тайлан, зардлын тайлан ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог
(Налайх, Б, Багахангай)-т Эх орончдын нэгдсэн намаас нэр дэвшигч Т.Д гэж тэмдэглэгдсэн байна.

5.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ, 58 дугаар зүйлийн 58.4-д Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж,

6.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 27 дахь хэсэгт Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

7.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх, мөн сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй, тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар байна.

8.2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ний өдөр явагдсан бөгөөд дээрх хуульд зааснаар гомдол гаргагч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дотор сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байжээ.

9.Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч Т.Д нь 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт Эх орончдын нэгдсэн намаас нэр дэвшсэн байх боловч дээрх хуульд зааснаар зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан, харин гомдол гаргагчийн сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

10.Гомдол гаргагч Т.Дгийн нөхөр Ж.Баяр нь элэгний хорт гепатит онштой, 2017-2024 оны Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу-ын орчин үеийн эмнэлэгт 2024 оны 7 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эмчлүүлж, эмнэлэгийн гарсан мэдэгдэл, хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн баримт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан бүртгэл, мөн гомдол гаргагч Т.Дгийн ээж Д.Ундрамын нас барсны бүртгэл, Б дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... Т.Ганбат 2017 оноос хойш ... бөөрний архаг дутгадал, төгсгөлийн шат оношоор хянагдаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нас барсан ... хяналтын хугацаанд өвчтөний биеийн байдал хүнд байнгын асаргаанд өөрийн төрсөн дүү Т.Д нь асрамжилж байсан. тодохойлолт зэрэг баримтыг ирүүлсэн.

12.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан-д хамаарах зүйлсийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 6.1.41.a-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, 6.1.41.б-д эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан, 6.1.41.в-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, 6.1.41.г-д хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, 6.1.41.д-д хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг гэж тус тус заасан.

13.Гомдол гаргагч Т.Д нь ар гэрийн гачигдал, асаргаа шаардлагатай өвчтөнийг асарч байсан, хуульд заасан хугацааны дотор сонгуулийн зардлын явцын тайланг хүргүүлээгүй зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдож байх тул гомдол гаргагчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх гомдол үндэслэлтэй байна.

14.Шүүх хуралдаанд гомдол гаргагчаас ... Уг хугацаанд миний хань ижил өөд болж, ажил явдлын хийх болсон. Миний хань ижил нас барсны дараахан ээж нь шоконд орж араас нь явсан... гэж, хариуцагчаас ...тухайн үед Т.Д гуайтай утсаар ярихад ар гэрийн гачигдалтай, ээж маань бурхан болсон гэж хэлсэн, гэхдээ хуульд хүндэтгэн үзэх шалтгаантай бол чөлөөлнө гэсэн заалт байхгүй учраас албан бичгүүдийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан гэх тайлбар, мөн зөрчлийн хэргийн холбогдогчийн мэдүүлэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр ... Тайлан гаргаж өгдөг гэдгийг мэдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн тэмдэглэлээс үзэхэд гомдол гаргагч зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй.

14.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино., 6.6 дугаар зүйлд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, гээд 1 дэх хэсэгт Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: гэж, 2 дахь хэсэгт Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна. гэж, 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна гээд, 1.1 дэх хэсэгт тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус хуульчилсан.

15.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тухайн зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон, зөрчил гаргагч сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхээр заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасантай нийцээгүй байна.

16.Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна., 3 дахь хэсэгт Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ. гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

18.Тухайлбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьялалыг тогтоолгоогүй.

19.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсгүүдэд заасан зөрчлийн хувьд үйл баримт нь нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон зардлын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын тайлан хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн эсэх, зөрчил үйлдэгдсэн газар нутгийг аль дүүрэгт харьяалуулан шалгах эсэхийг тогтоох шаардлагатай байсан байна.

20.Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн
1.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно., 2.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;, Прокурорын тухай хуулийн 12.1.2-т зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд хяналт тавих харьяаллыг тогтоох; гэж тус тус заасан.

21.Дээрхээс үзвэл, Зөрчлийн хэргийн харьяалалыг прокурор тогтоохоор байх тул хариуцагчийн зөрчил гаргагч нь Б дүүрэгт оршин суух хаягтай байсан ... гэсэн тайлбар няцаагдана.

22.Маргаан бүхий шийтгэлийн хуудаст гомдол гаргагчийн нэрийг 2 өөрөөр бичсэн нь алдаа байх тул уг алдааг эрх бүхий албан тушаалтан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журамд заасны дагуу өөрөө залруулах боломжтой байсан бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлээгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдав.

23.Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар Б дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл, орлого хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх авсан байх тул гомдол гаргагчийн ... эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй ... гэх үндэслэлийг хүлээн аваагүйг тэмдэглэв.

24.Иймд, дээрх үндэслэлээр Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл, орлого хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

25.Гомдол гаргагч шүүх хуралдаанд өмгөөлөгчийнхөө шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дэмжээгүй, өмгөөлөгчгүй оролцох боломжтой шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийг тус тус баримтлан Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэл орлогын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ