| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02156/И |
| Дугаар | 192/ШШ2025/05514 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05514
2025 06 26 192/ШШ2025/05514
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан-Түшээ хотхон, ******* дугаар байр, ******* давхар *******04 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, С******* овогт Д*******гийн З*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Кёкүшю тауэр 1*******01 тоот хаягт байрлах, М ХХК /рд:555079*******/-д холбогдох
Хан-Уул дүүрэг, ******* хороо, Хан-Түшээ хотхон, ******* дугаар байр, ******* давхар, *******04 тоот хаягт байршилтай 69,97 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өоролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 202******* оны 12 дугаар сарын 28-ны өдөр Мэй юань ХХК орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Хан түшээ хотхоны ******* байрын *******04 тоотод 69,97мк орон сууцыг 195,916,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн. Байрандаа 202******* оны 12 дугаар сарын 28-ны өдөр холбогдох эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлцэж орсон. Одоо хүртэл нэхэмжлэгч гэр бүлийн хамтаар амьдарч байгаа. Хариуцагч байгууллагатай удаа дараа уулзаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах талаар шаардсан. Үүнтэй холбоотойгооор эзэмшигчийн үндсэн үүрэгт заасан өвлөх, захиран зарцуулах, өмч хөрөнгөтэй байх энэ эрхүүд нь зөрчигдөж байна. Хариуцагч байгууллагын зүгээс бид хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудал байна гэж хэлснээс хойш хариу өгөөгүй. Би өөрөө бас энэ хотхоны оршин суугч. Өнөөдрийг хүртэл 9 жил болсон. Гэвч энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа. Хариуцагчийн зуун хувь хувьцаа эзэмшигч нь Ши хуай гэх Хятад улсын иргэн байдаг. Энэ хүн одоогоор 2019 онд хилээр гарч, дахиж ирээгүй. Энд нэг хятад төлөөлөгч тавьсан боловч ямар нэгэн захиран зарцуулах эрхгүй зөвхөн аж ахуй үйл ажиллагаа явуулдаг этгээд байдаг. Гүйцэтгэгч захирал Сонинжаргал хүн энэ хүн бас ямар нэгэн өмч захиран зарцуулах эрх байхгүй. Байгууллагын хувьцаа эзэмшигч биш. Ингээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүйгээс болж хүүхдийг сургуульд оруулж чаддаггүй. Мөн бусдад борлуулах гэхээр гэрчилгээ байхгүй байр авах хүн олдоггүй. Ийм байдлаар эрх ашиг хөндөгдөж байгаа. Хамгийн эцсийн байдлаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Мэй Юань ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хантүшээ хотхоны ******* дугаар байрны ******* давхар *******04 тоот хаягтай 69.97 м.кв байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.З*******ын нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагтай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно. Хэргийг хариуцагч болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З******* нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Хан-Түшээ хотхон, ******* дугаар байр, ******* давхар, *******04 тоот хаягт байршилтай 69,97 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчийн хооронд 202******* оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******-*******04 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Мэй юань ХХК Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хантүшээ хотхоны ******* дугаар байрны ******* давхар *******04 тоот хаягтай 69.97 м.кв талбайтай, ******* орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Д.З******* орон сууцны төлбөрт 195,916,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Гэрээ ёсоор Д.З******* төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгч тэрээр орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, амьдарч байгаа боловч хариуцагч Мэй юань ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Д.З******* Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-т заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зэхцуулах эрх нь зөрчигдсөн гэж дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Мэй юань ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Мэй юань ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарын хамт хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.З*******ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, ******* хороо, Хан-Түшээ хотхон, ******* дугаар байр, ******* давхар, *******04 тоот хаягт байршилтай 69,97 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,207,7*******0 төгрөгнөөс 60*******,865 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 60*******,865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.З*******од олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН