| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01070/И |
| Дугаар | 312/ШШ2025/01103 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/01103
25 06 3/ШШ25/01103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны дугаар сарын -ний өдөр төрсөн хүү эцэг Ч.*******ын асрамжид, оны дүгээр сарын Ё-ний өдөр төрсөн хүү , оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү нарыг эх Б.*******ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү /РД: ФА222236/-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11- нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч нарын “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс **** тоот хаягт байрлах 117 м.кв талбайтай хувийн сууц / банкны зээлийн барьцаанд байгаа гэх/, мөн хаягт байрлах 899 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, *** тоот хаягт байрлах 883 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, -71 улсын дугаартай визарт маркийн тээврийн хэрэгсэл, тооны үхэр /үүнд тугалтай үнээ, бяруу, шүдлэн/, 19 тооны хонь, 31 тооны ямаа зэргийг нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд үлдээхээр, 50 тооны адуу /2 азарга адуу/, Ё улсын дугаартай Toyota prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хариуцагч ын өмчлөлд үлдээхээр, банкнаас **** тоот хаягт байрлах хашаа байшинг барьцаалан авсан зээлийн үлдэгдэл 31,111,000 төгрөгийн тэгш тоотой сарын төлөлт, АРД аппликейшны зээл ,000,000 төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.******* хариуцан төлөхөөр, банкнаас **** тоот хаягт байрлах хашаа байшинг барьцаалан авсан зээлийн үлдэгдэл 31,111,000 төгрөгийн сондгой тоотой сарын төлөлт, УЕВ улсын дугаартай Toyota prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн зээлийг, бусдаар авахуулсан /хадам ээжийн гэх/ малчны зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг тус тус хариуцагч хариуцан төлөхөөр, хашаа байшин барьцаалсан зээл бүрэн төлөгдөж, зээлээс чөлөөлөгдсөн үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр саадгүй шилжүүлж өгөхөөр” тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, зээлийн 50 хувийг төлүүлэх тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг болон энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус эцэг , эх Б.******* нарт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 2,284 төгрөг гаргуулж, үүнээс 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 61,884 /жаран нэгэн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн сангийн орлогод оруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 0 дугаар зүйлийн 0.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА