| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02157/И |
| Дугаар | 192/ШШ2025/05515 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05515
2025 06 26 192/ШШ2025/05515
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байр, ******* давхар, *******04 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Д*******ын Б*******н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн ******* дугаар хороо, дугаар хороолол, К, 101 тоот хаягт байрлах, М ХХК /рд:555079/-д холбогдох
Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байр, ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, 69,97 м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өоролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б******* 202 оны ******* дугаар сарын 20-ны өдөр хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байрны, ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, 69,97 м.кв талбайтай, өрөө орон сууцыг худалдан авч 19,940,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар хариуцагч тал орон сууцыг хүлээлгэн өгч нэхэмжлэгч байрандаа ороод хоёр жил гаруй амьдарч байгаа. Тухайн үед орон сууц ашиглалтад орсон байсан учир төлбөрөө тэр даруй төлсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авъя гэхэд удахгүй гаргаж өгнө гээд үүргээ биелүүлэхгүй байсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Б*******н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байрны ******* давхар, *******04 тоот, 69.97 м.кв байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Б*******н нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагтай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно. Хэргийг хариуцагч болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байр, ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, 69,97 м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчийн хооронд 202 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн *******-*******04 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч М ХХК Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хан-Түшээ хотхон, ******* дүгээр байр, ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, 69,97 м.кв талбайтай, орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б******* орон сууцны төлбөрт 19,940,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Гэрээ ёсоор Д.Б******* төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгч тэрээр орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, амьдарч байгаа боловч хариуцагч М ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Д.Б******* Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-т заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зэхцуулах эрх нь зөрчигдсөн гэж дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарын хамт хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Д.Б*******н нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Хан түшээ хотхон, ******* дүгээр байр, ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, 69,97 м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 927,*******50 төгрөгнөөс 46,925 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 46,925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН