Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/01157

 

 

2025         06           20                                           312/ШШ2025/01157

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** байрлах, “******* банк” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 27,109,219.19 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-28-нд 6000221557 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000221557 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 105 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000221557 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026-12-06- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000221557 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24,865,877.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,187,929.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,412.03 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 27,109,219.19 төгрөгийг зээлдэгч ******* *******ээс гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******иний бие Цэцгээ овогтой ******* нь 2024 оны 06 сарын 28-нд “******* банк” ХК-аас цахим зээл болох 27,109,219.19 төгрөгийн зээл авсан. *******иний бие эрүүл мэндийн шалтгаанаас болоод зээлийн гэрээгээ зөрчсөн нь үнэн болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,109,219.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 27,109,219.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,496.1 төгрөгийн 50 хувь болох 146,748.05 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 146,748.05 төгрөгийг, хариуцагч Ц.*******ээс 146,748.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 27,109,219.19 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,496.1 төгрөгөөс 146,748.05 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 146,748.05 төгрөгийг, хариуцагч Ц.*******ээс 146,748.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА