| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05000/И |
| Дугаар | 192/ШШ2025/05518 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05518
2025 06 26 *******2/ШШ2025/018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******аянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэр туул гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С*******ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө******* оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С*******ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай ************** ХХК тус хорооны, тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан Си си эм си ХХК-иар 2022 онд цемент тээвэрлэлтийн ажлыг хийлгэхээр ажлын хөлсөнд 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 436.000.000 төгрөг төлсөн. Үүнээс 320.000.000 төгрөгийн цемент тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж, 116.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй. *******аянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Си си эм си ХХК-иас 116.000.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргахын тулд Си си эм си ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ,, тоот хаягаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэл шуудангаар явуулахад 2025 оны 4 дүгээр сарын 29-нд шуудангийн илгээмжийг гардуулаагүй шуудангийн магадлагаанд тухайн хаягаас нүүсэн, хаяг алдаатай тодорхойгүй гэснийг чагталсан шуудангийн баримт манай компани дээр буцаж ирсэн. Мөн Сүхбаатар дүүргийн нд хандаж Си си эм си ХХК тус хороонд байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, тухайн хаяг байдаг эсэх талаарх тодорхойлолт лавлагаа хүсэхэд Си си эм си ХХК нь тус хороонд бүртгэлгүй бөгөөд тоот гэсэн хаяг байхгүй болно гэсэн тодорхойлолтыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн болно. Иймд хариуцагч компани нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Си си эм си ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн баримт, Голомт банкны цахим гүйлгээний баримт, С******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хүсэлт зэргийг,
Шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлснийг нотлох баримтаар хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ************** ХХК нь С******* ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд 116.000.000 төгрөг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд Си си эм си ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх Сүхбаатар дүүргийн ,, тоот хаягаар шуудангийн мэдэгдэл явуулахад тус хороонд бүртгэлгүй бөгөөд хаяг алдаатай гэсэн шуудангийн баримт ирсэн. Иймд С******* ХХК нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.С******* ХХК нь Сүхбаатар дүүргийн , тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн баримт, *******аянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Си Си си эм си ХХК Сүхбаатар дүүргийн , тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч ************** ХХК хуульд заасан харъяаллын дагуу С******* ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.************** ХХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай, С******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар С******* ХХК-ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН