| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 197/2025/10018/И |
| Дугаар | 319/ШШ2025/00643 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2025/00643
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******ын 5 дугаар давхар, 510 тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, нотариатын зардал, нийт 968,737.81 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.*******гаас 7107385050 тоот цахим гэрээний үүрэгт 690,965.04 төгрөг, 7107327278 тоот цахим гэрээний үүрэгт 266,722.77 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 968,737.81 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхэд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Үндсэн зээл, хүү 957,687 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 968,737.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 968,737.81 төгрөгийг хариуцагч Б.******* төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.
Иймд нэхэмжлэгч “Ашип ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,801 төгрөгийн тал нь болох 13,900 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас 13,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******гаас нэхэмжилсэн “Үндсэн зээл, нотариатын зардал, нийт 968,737.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,801 төгрөгийн тал нь болох 13,900 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас 13,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК