2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/05519

 

 

 

2025 06 26  192/ШШ2025/05519

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Баянхошуу ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, О******* овогт З*******гийн З*******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хилчин ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Д овогт Дгийн Бд холбогдох,

 

Хоёр хүүхдийн хадгаламжийн дансны дэвтрийг өөрийн нэр дээр шилжүүлэх, хүүхдүүдийн хадгаламжийн дансанд байрших 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.З*******,

хариуцагч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Г.Нтай 1999 онд гэр бүл болж, бидний дундаас 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хоёр ихэр Н.М, Н.М нар төрсөн. Хариуцагч буюу хадам ээж Д.Б хоёр хүүхдийн төрсөн өдрөөр тус бүр 50,000 төгрөг хийж, Хас банкинд данс нээлгээд түүнийгээ бэлэг гэж өгч байсан. Ингээд миний бие ээжийн хувьд дансыг эзэмшээд явж байтал хадам ээж 20******* онд хүүхдийн мөнгө 20,000 төгрөг байхад хадгаламжид хийнэ, би түүн дээр нь мөнгө нэмж хийгээд 18 нас хүртэл хурааж байя гэж хэлэхээр нь хэн дээр байх нь ялгаа юу байхав гээд зөвшөөрч миний нэрнээс түүний нэр рүү шилжүүлж хоёр хүүхдийн хадгаламжийн дансны хууль ёсны төлөөлөгч хадам ээж Д.Б болсон. Тухайн үед улсаас сар бүр хүүхдэд 20,000 төгрөг өгч байсан ба 2019 оны 5 дугаар сараас хүүхдийн мөнгө сар бүр 100,000 төгрөг болж нэмэгдсэн, мөн тухайн хадгаламжийн дансанд төрөөс олгож байсан Эрдэнэс таван толгойн ноогдол ашиг орж байсан. Нөхөр Г.Н бид хоёр таарч тохирохгүйн улмаас шүүхээр орж, 2025 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд миний бие хариуцагч талын гэр бүлийн хүмүүстэй ямар нэгэн байдлаар хамааралгүй болсон. Шүүхийн шийдвэрээр хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоосон. Манай хоёр хүүхэд өсвөр насанд хүрсэн учраас хэрэглээ өндөртэй болсон ба өөрсдөө тухайн мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Миний бие төрсөн ээж нь хоёр хүүхдийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж банкин дээр очиход шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Г.Н хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хөдөө ажиллана гэж яваад ажилласан ч юмгүй, хүүхдүүдтэй уулзана гэж ирсэн, эргэж амьдарч байгаа гэдэг нь худлаа. Хоёр хүүхдийн хадгаламжид тус бүр 6.0 сая гаруй төгрөг байгаа ба хадам ээж Д.Б анх өөрөө мөнгө нэмнэ гэж байсан ч нэмээгүй, харин тус мөнгөнөөс 5,000,000 гаруй төгрөг авсан байсан. Иймд хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтрийг Д.Бгийн нэрнээс З.З******* миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Мөн хоёр хүүхдийн хадгаламжийн данснаас авсан 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Г.Н, З.З******* нар гэр бүл болж, хоёр ихэр хүүхдийн эцэг эх болцгоосон. Би 20 гаруй ач, зээтэй бөгөөд бүгдийг нь төрсний дараа хадгаламжийн дэвтэр нээж өгдөг ба тэр ёсоороо хүү Н.М, Н.М нарт Хас банкинд данс нээж тус бүр 50,000 төгрөг хийсэн. Тухайн үед ээж З.З*******гийн нэр дээр дэвтрийг нээлгэсэн бөгөөд улсаас хүүхдэд мөнгө олгож байсан тул дээр нь би боломжоороо мөнгө нэмэж, улмаар 18 нас хүртэл нь хадгалъя, 18 нас хүрэхээр нь хүүхдүүдэд зориулъя гэхэд З.З******* зөвшөөрөөд миний нэр дээр дэвтрийг шилжүүлсэн. Уг хадгаламжийн дэвтэрт улсаас олгодог хүүхдийн 20,000 төгрөг, дараа нь нэмсэн 100,000 төгрөг, төрөөс олгож байсан Эрдэнэс таван толгойн ноогдол ашиг орж, хүүхэд тус бүрт 6.0 гаруй төгрөг хадгалагдаж байгаа. Би хүүхдүүдийн мөнгийг өгөхгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй, хугацаанд нь өгнө гэж бодсон, өөрөөр хэлбэл 18 нас хүрэхээр нь өгнө гэж бодож байсан. Би нэхэмжлэгчид итгэхгүй байна, одоо ч өгч болно шүү дээ. Би 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хадгаламж барьцаалсан зээлээр 5,000,000 төгрөг авсан ба үүнтэй холбоотой мөнгөнүүдээ төлөөд явж байгаа. Төлөөд дуусахаар нь дэвтэр дээр 6,000,000 гаруй төгрөг бичигдэх юм байна лээ. Би дэвтрийг З.З*******д яагаад шилжүүлэхгүй байна вэ гэхээр нэхэмжлэгч болон манай хүү хоёр хоёулаа архины хамааралтай. Баталгаагаа салгуулсан гэдэг боловч хоёулаа нэг дор амьдарч байгаа. Би эдгээр хүмүүсийг мөнгийг нь д үрчих байх гэж харж байгаа, түүнээс биш би үүнийг авч хэрэглэхгүй. Хашаа байшингаа янзлах зорилгоор 5,000,000 төгрөг зээлж, мөнгөнүүдээ төлж байгаа. Нэхэмжлэгч болон түүний нөхөр хоёр надаас 1,350,000 төгрөг зээлчихээд одоог хүртэл төлөөгүй байгаа. Түүнийх нь хүүг төлөөд явж байна. Хоёр хүүхэд чинь сургуульд ороход наад захын эхний курсын сургалтын төлбөрийг төлнө шүү дээ, тэр болтол ядаж тус бүр 10,000,000 төгрөг болоосой гэж бодож байгаа. Энэ хоёр хүн найдвартай байсан бол өнөөдөр би хүний хүүхдүүдийн мөнгийг цуглуулах шаардлага байхгүй. Миний зээлсэн мөнгө 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дуусах ба би мөнгө цуглуулж байгаад 500,000 төгрөг болохоор нь төлөөд байдаг. Би хүүхдийн мөнгийг авч идэхгүй. Хэрвээ энэ нөхдүүдэд анхнаасаа байсан бол өнөөдөр нэг ч төгрөг байхгүй байх байсан, дан хүүхдүүдийн мөнгөөр амьдарч байсан хүмүүс. Зээл төлөх хугацаа дуусаагүй тул З.З*******гийн 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтрийг З.З*******гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 14846 дугаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Н.М эрүүл бойжиж байгаа талаарх Энхийн өргөө эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Н.М эрүүл бойжиж байгаа талаарх Энхийн өргөө эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, З.З*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 01372 дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн тодорхойлолт, тайлбар зэрэг баримтуудыг,

 

Хариуцагчаас Н.Мгийн Ирээдүйн саятан Хас банкны хадгаламжийн дансны хуулга, Н.Мгийн Ирээдүйн саятан Хас банкны хадгаламжийн дансны хуулга, хариу тайлбар, хоёр хадгаламжийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Хас банкны гэрээний маягт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.З******* хариуцагч Д.Бд холбогдуулан хоёр хүүхдийн хадгаламжийн дансны дэвтрийг өөрийн нэр дээр шилжүүлэх, хүүхдүүдийн хадгаламжийн дансанд байрших 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч З.З******* нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч буюу хадам ээж Д.Б хоёр хүүхдийн төрсөн өдрөөр тус бүр 50,000 төгрөг хийж, Хас банкинд данс нээлгэж, миний бие ээжийн хувьд дансыг эзэмшээд явж байтал хадам ээж 20******* онд улсаас олгож байгаа хүүхдийн мөнгөн дээр мөнгө нэмж хийгээд 18 нас хүртэл хурааж байя гэж хэлэхээр нь зөвшөөрч миний нэрнээс түүний нэр рүү шилжүүлсэн. Нөхөр Г.Н бид хоёр таарч тохирохгүйн улмаас шүүхээр орж, 2025 онд гэрлэлтээ цуцлуулсан. Улсаас олгож буй хүүхдийн мөнгөн дээр Эрдэнэс таван толгойн ноогдол ашиг орж, хоёр хүүхдийн хадгаламжид тус бүр 6.0 сая гаруй төгрөг хадгалагдаж байгаа. Хоёр хүүхэд өсвөр насанд хүрсэн учраас хэрэглээ өндөртэй болсон, мөн хадгаламжид мөнгө нэмнэ гэсэн боловч харин ч хадгаламжаас мөнгө авсан байсан. Иймд миний бие төрсөн ээжийн хувьд хадгаламжийн дэвтрийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй тул хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтрийг Д.Бгийн нэрнээс З.З******* миний нэр дээр шилжүүлж, хадам ээж Д.Б тус мөнгөнөөс ойролцоогоор 5,000,000 төгрөг зээлж авсан тул 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ... Би хүүхдүүдийн мөнгийг өгөхгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй, хугацаанд нь буюу 18 нас хүрэхээр нь өгнө гэж бодож байсан. Би 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хашаа байшингаа янзлах зорилгоор хадгаламж барьцаалсан зээлээр 5,000,000 төгрөг зээлж, 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусна. Зээл төлөх хугацаа дуусаагүй тул З.З*******гийн 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би дэвтрийг З.З*******д яагаад шилжүүлэхгүй байна вэ гэхээр нэхэмжлэгч болон манай хүү хоёр хоёулаа архины хамааралтай болохоор үрчих байх, хоёр хүүхдийг сургуульд ороход нь хэрэг болох байх гэж бодсон. Гэвч ээж нь авах гээд байгаа бол хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтрийг З.З*******гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Нэхэмжлэгч З.З*******, хариуцагч Д.Бгийн хүү Г.Н нарын дундаас 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хоёр ихэр Н.М, Н.М нар төрсөн байх ба хариуцагч буюу хадам ээж Д.Б хоёр хүүхдэд тус бүр 50,000 төгрөг хийж, Хас банкинд халгаламжийн данс нээлгэжээ.

 

6.Улмаар улсаас хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгох болсноор Д.Б уг мөнгийг хадгаламжид хийлгэх, өөрөө боломжоороо мөнгө хийж, 18 нас хүртэл нь хадгалъя гэж санал тавьсныг нэхэмжлэгч З.З******* хүлээн зөвшөөрч, хоёр хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Д.Б болж, 20******* оны 02 дугаар сарын 23-ны өдөр нөхцөлт ирээдүйн саятан хадгаламжийн гэрээ-г Д.Б Хас банктай байгуулсан байна.

 

7.Хоёр хүүхдийн хадгаламжийн дансанд улсаас сар бүр хүүхдэд олгодог 20,000 төгрөг, улмаар дүн нь нэмэгдэж сар бүр 100,000 төгрөг, төрөөс Эрдэнэс таван толгойн ноогдол ашиг зэрэг мөнгөнүүд орж, хүү Н.Мгийн 500202*******51 дансны дугаартай хадгаламжид 2025 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар 6,498,850,12 төгрөг, охин Н.Мгийн 500202*******56 дансны дугаартай хадгаламжид 2025 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар 6,352,050,73 төгрөг тус тус хадгалагдаж байгаа болох нь хүүхэд тус бүрийн хадгаламжийн дэвтэр, Хас банктай байгуулсан хадгаламжийн гэрээгээр тогтоогдож байна.

 

8.Г.Н, З.З******* нар таарч тохирохгүйн улмаас З.З******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 1272 дугаар шийдвэрээр З.З*******, Г.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.М, охин Н.М нарыг эх З.З*******гийн асрамжид үлдээж, эцгээс нь хоёр хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

9.Нэхэмжлэгч З.З******* гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийг өөрийн асрамжид авсан, нөгөө талаар өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ өндөр болсон, хадам ээж Д.Б хүүхдүүдийн хадгаламжид мөнгө нэмнэ гэсэн боловч харин ч хадгаламжаас нь мөнгө авсан байсан, хоёр хүүхдийн төрсөн эхийн хувьд хадгаламжийн дэвтрийг Д.Бгийн нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлнэ гэж шаардлагаа дэмжсэн.

 

10.Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна, 18.3-т Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ... гэж заажээ.

 

11.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүүхдүүдийн ээж З.З******* хадгаламжийн дэвтрийн эзэмшигч байсан гэх ба 20******* онд Д.Б, З.З******* нар тохирч, банкинд хүсэлт гаргаснаар Д.Б 20******* оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хас банктай хадгаламжийн гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэрт хоёр хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Д.Б болсон байна.

 

12.Хэдийгээр тэдний тохиролцоо, хүсэлтээр Д.Б хоёр хүүхдийн хадгаламжийн дэвтрийн хууль ёсны төлөөлөгч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу хоёр хүүхэд эх З.З*******гийн асрамжид үлдэж, өсгөж хүмүүжүүлж байгаа, хүүхдүүдийн төрсөн эхийн хувьд уг нэхэмжлэлийг гаргах шаардах эрхтэй, хариуцагч Д.Б хадгаламжийн дэвтрийг З.З*******гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

13.Харин Д.Б хоёр хүүхдийн хууль ёсны төлөөлөгч гэж Хас банктай хадгаламжийн гэрээ байгуулсан, энэ эрхийнхээ хүрээнд 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хадгаламж барьцаалсан зээл авсан нь зохигчийн тайлбар, Хас банкны Сонгинохайрхан салбарын дансны хуулгаар тогтоогдож байх ба уг зээлийн гэрээний харилцаа Хас банк, Д.Б нарын хооронд хийгдсэн байх тул хүүхдийн хадгаламжийн дансанд байрших мөнгөнөөс зээл авсан гэж 5,000,000 төгрөгийг З.З******* Д.Бгөөс шаардах эрхгүй, зээлдүүлэгчийн шаардах эрх юм.

 

14.Иймд З.З*******гийн Д.Бгөөс  5,000,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.Мгийн Хас банкны 500202*******51 дансны дугаартай хадгаламжийн дэвтэр, 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Мгийн Хас банкны 500202*******56 дансны дугаартай хадгаламжийн дэвтрийг хүүхдүүдийн төрсөн эх З.З*******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Бд даалгаж, З.З*******гийн Д.Бгөөс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгөөс 156,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.З*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан гүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН