| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03449/И |
| Дугаар | 192/ШШ2025/05641 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05641
| *******0*******5 07 0******* | 19*******/ШШ*******0*******5/05641 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, 1*******а байр, ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Н******* овогт Д*******гийн П*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: П.Э*******ыг нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Хүсэлт гаргагч: Д.П*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.П*******, хүү П.Э*******ыг нас барсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.П******* миний бие 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин А.Тг, өдөр хүү П.Э*******ыг Сүхбаатар аймгийн эмнэлэгт төрүүлсэн бөгөөд харамсалтай нь хоёр дахь хүү П.Э******* 1974 оны 1******* дугаар сард цахилгаан менингит өвчний улмаас нас барсан. Тэр үед хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байсан ба нас барахад нь эмнэлэг нас барсныг бүртгэсэн, түүнээс биш тэр үед нас барсны гэрчилгээ өгдөггүй байсан байх, тэр талаар сайн мэдэхгүй байна. Миний бие 1975 онд Улаанбаатар хотод худалдааны эдийн засагчаар суралцахаар ирж, улмаар Улаанбаатар хотод ирж амьдарснаас хойш хүү А.Х 1979 оны 6 дугаар сарын *******7-ны өдөр, хүү А.О 1981 оны 7 дугаар сарын **************-ны өдөр төрж, би 4 хүүхэд төрүүлсэн. Хүү П.Э*******ыг нас барсан талаарх баримтыг 1974-1976 оны хоорондох хугацаагаар Сүхбаатар аймгийн архиваас шүүлгэсэн боловч ямар ч баримт олдоогүй. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс тодорхойлолт гаргуулах гэтэл эмнэлгийн архив шатсан гэсэн. Намайг 4 хүүхэд төрүүлсэн, ******* дахь хүүхэд П.Э******* нас барсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотлох ба мөн хүү П.Э*******ыг төрснийг бүртгэсэн бүртгэл хийгдсэн баримт гарч ирсэн. Иймд эдгээр баримтуудыг үндэслэн хүү П.Э*******ыг нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, А.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Тгийн төрсний гэрчилгээний хуулбар, А.Хын иргэний үнэмлэхийн хуулбар, А.Хын төрсний гэрчилгээний хуулбар, А.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, А.Оын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******0*******5 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *******5193 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Д.П*******ын иргэний бүртгэлийн мэдээлэл, гэрлэлтийн бүртгэл, А.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******71 дугаар төрөгсдийн бүртгэл, 313 дугаар төрөгсдийн бүртгэл, А.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, 11*******4 дугаар төрөгсдийн бүртгэл, А.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, 1363 дугаар төрөгсдийн бүртгэл, гэрч Н.Д, Ц.Д нарыг асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин сууж байгаа газрын шүүхэд гаргах ба хүсэлт гаргагч Д.П******* хүү П.Э*******ыг нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан нь зөв, харьяалал зөрчөөгүй байна.
3.Хүсэлт гаргагч Д.П******* хүсэлтийн үндэслэлээ ... Миний бие өдөр хүү П.Э*******ыг төрүүлсэн бөгөөд харамсалтай нь хүү маань 1974 оны 1******* дугаар сард цахилгаан менингит өвчний улмаас нас барсан. Миний бие П.Э*******ыг нас барсан талаарх баримтыг 1974-1976 оны хоорондох хугацаагаар Сүхбаатар аймгийн архиваас шүүлгэсэн боловч ямар ч баримт олдоогүй. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс тодорхойлолт гаргуулах гэтэл эмнэлгийн архив шатсан гэсэн. Намайг 4 хүүхэд төрүүлсэн, ******* дахь хүүхэд П.Э******* нас барсан гэдгийг гэрчийн мэдүүлгүүд болон хүү П.Э*******ыг төрснийг бүртгэсэн бүртгэл хийгдсэн баримт гарч ирсэн тул эдгээр баримтуудыг үндэслэн хүү П.Э*******ыг нас барсныг тогтоолгоно гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Д.П******* нь өдөр хүү П.Э*******ыг төрүүлсэн нь төрөгсдийг бүртгэх анкетаар тогтоогдож байх ба анкетийн 313 дугаар бүртгэлд ...Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот, 1973 оны 11 дүгээр сарын 1*******, хүүхдийн тодорхойлолт хэсэгт ...овог П*******, төрсөн газар Баруун-Урт төрөхөд, нэр Э*******, төрөх үеийн биеийн жин 3500 грамм, 50 см, яс үндэс , төрүүлсэн эхийн хэд дэх хүүхэд хэсэгт ******* дугаар хүүхэд, төрсөн он, сар, өдөр хэсэгт өдөр, төрсөн тухай ямар баримттай гэх хэсэгт төрсний баримттай гэж тус тус тэмдэглэгджээ.
6.Гэтэл П.Э******* нь 1974 оны 1******* дугаар сард цахилгаан менингит өвчний улмаас Сүхбаатар аймгийн эмнэлэгт нас барсан гэх ба түүнийг нас барсныг бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна.
7.Гэрч Ц.Д ... Д.П******* бид хоёр найзууд, 1968-1969 онд танилцаж байсан, би гэрэл зурагчин, Д.П******* номын дэлгүүрт худалдагч байсан, Д.П******* 1973 онд хүү П.Э*******ыг төрүүлээд хүүхэд ой гарантай байхдаа нас барсан, гэнэт нэг өглөө нас барсан гэж сонссон, талийгаачийн ажил явдалд оролцож байсан, гэрч Н.Д ... Д.П******* бид хоёр ах дүүсийн хүүхдүүд, Д.П******* 4 хүүхэд төрүүлсэн, 3 хүүхэд нь амьд сэрүүн, ******* дахь хүү П.Э******* өдөр төрсөн, 1974 оны өвөл Сүхбаатар аймагт менингит өвчнөөр нас барсан, миний бие ажил явдалд нь оролцож байсан гэж тус тус мэдүүлжээ.
8.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.3-т ...Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно, *******1.4-т Энэ хуулийн *******1.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ гэж тус тус заажээ.
9.Хэрэгт авагдсан баримт, хүсэлт гаргагчийн тайлбараас дүгнэхэд Д.П******* нь хүү П.Э*******ыг 1974 оны 1******* дугаар сард Сүхбаатар аймгийн эмнэлэгт нас барахад нь бүртгэсэн гэх боловч баримт гарах боломжгүй, эмнэлгийн архив *******000 онд шатсан нь тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба тухайн үед нас барсны гэрчилгээ авч байгаагүй, тэр талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд П.Э*******ыг нас барсныг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгээгүй, бүртгэл хийгдээгүй байх тул хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах шаардах эрхтэй, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.3-т заасныг баримтлан П******* овогтой Э*******ыг 1974 оны 1******* дугаар сард нас барсан, нас барсны бүртгэл хийгдээгүй болохыг тогтоосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН