| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04730/И |
| Дугаар | 192/ШШ2025/05714 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05714
2025 07 07 192/ШШ2025/057*******
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Б*******, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Г******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Д ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилан төлсөн *******,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Ж.О /гүйцэтгэх захирал/ нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилан төлсөн *******,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д ХХК нэхэмжлэлийн шаардлага *******,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Бидний эзгүйд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК хариуцагч Д ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилан төлсөн *******,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд талууд эвлэрлийн гэрээ ирүүлсэн ба тус эвлэрлийн гэрээнд: Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага *******,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.О нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигч эвлэрснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.О нар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилан төлсөн *******,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д ХХК нэхэмжлэлийн шаардлага *******,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 8,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 121,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН