| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01086/И |
| Дугаар | 312/ШШ2025/01158 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01158
2025 06 20 312/ШШ2025/01158
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** өөрийн байранд байрлах, ** ХК /РД: 2677377, утас: 75115555/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** /РД: ***, утас: *****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,972,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №MN06003003095015769 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 10,973,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд Таас 11,972,829 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т шүүхэд гаргасан тайлбартаа: Т би ***банкнаас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** ХК хариуцагч Тад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,972,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 11,972,829 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,516 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 206,515 төгрөгийн 50 хувь болох 103,257.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 103,258.5 төгрөгийг, хариуцагч Таас 103,258 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ** ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ** ХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 11,972,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч ** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,516 төгрөгөөс 103,257.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 103,258.5 төгрөгийг, хариуцагч Таас 103,257.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА