Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/01159

 

 

 

 

 

 

 

 

2025 06 20 312/ШШ2025/01159

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ****  тоотод оршин суух, З ***/- гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****  тоот хаягт оршин суух, Т РД: ****, утас: *****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З би иргэн Т-д 2024 оны 09 сарын 11-ний өдөр ахаа би машин авах гээд байна. Надад 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь энхэртэйгээ холбогдож өгсөн. Тухайн үед Т нь манай эхнэртэй уулзаад нэмж 5,000,000 төгрөгийг зээлж авсан байсан юм. Уг хүн нь нийт 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн болно гэжээ.

 

Хариуцагч Т шүүхэд гаргасан тайлбартаа: Т би Згаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З хариуцагч Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 87,475 төгрөгийг, хариуцагч Таас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Зд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Згийн Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгөөс 87,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 87,475 төгрөгийг, хариуцагч Т-аас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Зд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Г.ЖАРГАЛТУЯА