| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01033/И |
| Дугаар | 312/ШШ2025/01160 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01160
2025 06 20 312/ШШ2025/01160
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, ***ББСБХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, О /РД: *******, утас: *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 470,194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ББСБХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ***ББСБХХК нь О 2024-06-13-ны өдөр 2022-42349 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 сарын 13-ны өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000372395 тоот зээлийг ХААН банк дахь 5096111077 тоот дансанд зээлдэгч О нь шилжүүлэн авсан. 2024 оны 8 сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000495345 тоот зээлийг ХААН банк дахь 5096111077 тоот дансанд зээлдэгч О нь шилжүүлэн авсан. 2024 оны 8 сарын 18-ны өдөр 103,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000495357 тоот зээлийг ХААН банк дахь 5096111077 тоот дансанд зээлдэгч О нь шилжүүлэн авсан. Хариуцагч О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-03-19-ний өдрийн байдлаар: z000372395 тоот зээл 2024 оны 9 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 188,775 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 111,225 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 279 хоногийн зээлийн гэрээний 90+ хугацаа хэтэрсэн 189+0 удаагийн сунгалтаар 0 хоногийн хүү 87,830 төгрөг+шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 33,341 төгрөгийг хасаж нийт хүү 54,489. Нnйт дүн 165,714 төгрөг. z000495345 тоот зээл 2024 оны 9 сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 48,990 төгрөг+шимтгэл 1,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 48,990, Нийт дүн 149,990 төгрөг. z000495357 тоот зээл 2024 оны 9 сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 103,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 50,460 төгрөг+шимтгэл 1,030 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 50,460, Нийт дүн 154,490 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 314,225 төгрөг, нийт хүү 153,939 төгрөг, шимтгэл нийлбэр 2,030 төгрөг бүгд нийлээд 470,194 /дөрвөн зуун далан мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О шүүхэд гаргасан тайлбартаа: О миний бие ***ББСБХХК-аас авсан нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна, ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ББСБХХК нь хариуцагч От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 470,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 470,194 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ***ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,760 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 14,756 төгрөгийн 50 хувь болох 7,378 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 7,382 төгрөгийг, хариуцагч Оээс 7,378 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***ББСБХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 470,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,760 төгрөгөөс 7,378 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 7,382 төгрөгийг, хариуцагч Оээс 7,378 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА