Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/01165

 

 

 

 

 

 

 

 

2025 06 20 312/ШШ2025/01165

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ***** өөрийн байранд байрлах,*** ХК /РД: ****, утас: ******, ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********тоот хаягт оршин суух, А /РД: ******, утас: *********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,065,310.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч*** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А нь **** банктай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1130113905 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүутэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цахим хэлбэрээр авсан. Х нь харилцагч А нь цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1130113905 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 833,333.33 /найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/, зээлийн хүүд 226,966.96 /хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун жаран зургаан төгрөг ерөн зургаан мөнгө/, нийт 1,060,300.29 /нэг сая зургаан зуун дөчин мянга долоон зуун наян хоёр төгрөг наян мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч А нь 2025 оны 01-р сарын 06-ны өдрөөс хойш 1130113684 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хугацаа хэтэрч байгаа ба зээлийн төлбөрийг төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 24,166,666.67 (хорин дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө), зээлийн хүү 1,863,123.28 (нэг сая найман зуун жаран гурван мянга нэг зуун хорин гурван төгрөг хорин найман мөнгө), нэмэгдүүлсэн хүү 35,520.72 (гучин таван мянга таван зуун хорин төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 164 хоног болсон байна. ****** нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130113684 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 05-р сарын 01-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 24,166,666.67 (хорин дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө), зээлийн хүү 1,863,123.28 (нэг сая найман зуун жаран гурван мянга нэг зуун хорин гурван төгрөг хорин найман мөнгө), нэмэгдүүлсэн хүү 35,520.72 (гучин таван мянга таван зуун хорин төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг, нийт 26,065,310.67 /хорин зургаан сая жаран таван мянга гурван зуун арван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг зээлдэгч Агаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А нь*** ХК-аас нэхэмжилсэн 26,065,310.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*** ХК нь шүүхэд хариуцагч А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,065,310.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 26,065,310.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,277 төгрөгөөс 144,138.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангааас 144,138.5 төгрөгийг, хариуцагч Агаас 182,387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч*** ХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 26,065,310.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,277 төгрөгөөс 144,138.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 144,138.5 төгрөгийг, хариуцагч Агаас 144,138.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ЖАРГАЛТУЯА