| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03367/И |
| Дугаар | 192/ШШ2025/06002 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/06002
2025 07 28 192/ШШ2025/06002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн *******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Б*******гийн Д*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн *******,, өөрийн байранд байрлах, Н, Ш нарт холбогдох
Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох, гадаадад зорчих эрх сэргээлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д******* Н, Ш нарт холбогдуулан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох, гадаадад зорчих эрх сэргээлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д******* хариуцагч байгууллагатай тохирч асуудлаа шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Д*******ын нэхэмжлэлтэй Н, Ш нарт холбогдох гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох, гадаадад зорчих эрх сэргээлгэхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д*******д олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН