2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/00024

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 01 са р08 өдөр

191/ШШ2025/00024

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: / нарт холбогдох,

  

19,470,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-с бүх төлбөр тооцоогоо авч дууссан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хан ХХК, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 19,470,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ийн хүсэлтээр тогтоогдож байна

 

Нэхэмжлэгч ******* хан ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* хан ХХК, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* хан ХХК, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 19,470,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* хан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 255,305 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 127,652.5 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас 127,652.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* хан ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ