| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01061/И |
| Дугаар | 312/ШШ2025/01167 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01167
2025 06 20 312/ШШ2025/01167
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч:********давхарт байрлах**** ББСБ ХХК /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, О /РД: ******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,538,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч**** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О нь манай**** ББСБ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч О нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч О-аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул зээлийн гэрээний хаягаар шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч шүүх хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжпуулж оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч О-аас үндсэн зээл 1,499,900 төгрөгөөс 269,952.65 төгрөг төлж, үлдэгдэл 1,229,947.35 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-наас 2025 оны 04 дүгээр сарын 07-ныг хүртэл 1305 хоногийн үндсэн хүү 1,548,653.11 төгрөгөөс 372,008.06 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,176,645.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 132,276.27 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,538,868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О миний бие нь *****ХК-аас авсан зээлээ одоо энэ сардаа 1,000,000 төгрөг төлөөд үлдсэн үнийн дүнг 6 хуваан төлөхөөр харилцан тохиролцов. Сар бүрийн сүүлээр төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч**** ББСБ ХХК нь шүүхэд хариуцагч Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,538,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,538,868 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,700 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 56,695 төгрөгийн 50 хувь болох 28,347.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 28,352.5 төгрөгийг, хариуцагч О-аас 28,347.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч**** ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 2,538,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,700 төгрөгөөс 28,347.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 28,352.5 төгрөгийг, хариуцагч О-аас 28,347.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА